Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

2 жилийн дотор 4 коллежийн зэрэг хамгаалсан 13 настай хүү


Калифорни мужид амьдардаг Жек Рико хүү өнгөрсөн долоо хоногт Фуллертон коллежийг төгсөж, тус сургуулийн 107 жилийн түүхэнд дэх хамгийн залуу төгсөгч боллоо. Тэрбээр хоёр жилийн дотор түүх, хүний илэрхийлэл, нийгмийн зан байдал, нийгмийн шинжлэх ухаан гэсэн 4 өөр чиглэлээр 4.0 голч оноотойгоор associate зэрэг хамгаалжээ. Associate зэрэг гэдэг нь 2 жил хүртэлх хугацаагаар үргэлжилдэг дипломын дээд боловсрол бөгөөд үргэлжлүүлэн хоёр жил суралцсан тохиолдолд бакалаврын зэрэг олгодог.

Фуллертон коллеж нийт 21 мянган оюутантай бөгөөд "Ийм залуудаа коллежид элсэн суралцдаг хүүхэд ховор тул Жек коллеждоо нэлээд танигдсан. Мөн тэр наснаасаа илүү ухаалаг хүүхэд. Тиймээс би Жекийг Фуллертон коллежид элсэн суралцсанд баяртай байна" гэж тус коллежийн ерөнхийлөгч Грег Шульц ярьжээ. 

Жек багаасаа л онцгой хүүхэд байсан гэж түүний ээж Ру Андраде CNN-д ярьжээ. Дөрвөн насных нь төрсөн өдрөөр хүүгээсээ юу хүсэж байгааг асуухад Жек Цагаан ордныг үзэхийг хүсэж байна гэсэн аж. Ру хүүдээ тоглоомоор "Энэ бол дөрвөн настай хүүхдийн хувьд том аялал. Хэрэв чи бүх ерөнхийлөгчийн нэрийг цээжилж чадвал чамайг тийшээ авч явъя" гэж хэлжээ. Гэтэл Жек долоо хоногийн дараа Америкийн бүх ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн нэрийг цээжилчихсэн ирсэн гэнэ. Энэ үеэс эхэлж хүү нь бусдаас онцгой гэдгийг Ру анзаарчээ. 

Ру амалсан ёсоороо хүүдээ Цагаан ордныг үзүүлсэн байна.

Жек Фуллертон коллежид элсэхээс өмнө гэрээр хичээллэж байсан аж. Одоо тэр Невадагийн их сургуульд түүхийн чиглэлээр үргэлжлүүлэн суралцахаар болоод байна.

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
10 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
7
0
0
0
6
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Emoboi 2020.05.29 172.69.45.135

Нэг тавчиктайгаа л яваад байхын

0 Хариулах


Зочин 2020.05.29 172.69.252.149

guee za yhwede

0 Хариулах