Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

20/20 хөтөлбөр: Хайнга үйлдлээ ХОРИГЛОЖ чадсан жолооч танд баярлалаа


Та жолооны ард утсаар ярьж, зурвас бичиж, видео үздэг үү? Бас цас орчихоод байхад зуны дугуйтай яваа юм биш биз? Суудлын бүсээ зүүхгүй, дохиогоо өгөхгүй, гэрлээ шилжүүлэхгүй явж өөрийн болон бусдын амь насанд аюул учруулдаг жолооч биш биз? Тээврийн хэрэгсэл жолоодож яваа хэн боловч өчүүхэн хайнга үйлдэл гаргах төдийд нөхөж баршгүй гарз хохирол дагуулах нь бий. Үүнээс сэргийлэн, хайнга зангаа ХОРИГЛОЖ, хариуцлагатай жолоо барихыг уриалан, мөн ингэж чадсан хэрэглэгчдэдээ талархан Петровис компани 20/20 урамшуулалт, нөлөөллийн хөтөлбөрийг орон даяар эхлүүлээд байна. Энэхүү хөтөлбөрөөс 20 хэрэглэгч сая төгрөгний шатахууны эрх, 20 хэрэглэгч 500 мянган төгрөгийн RedPoint оноо тус тус бэлгэнд авах юм. 

ХЭН ОРОЛЦОХ ВЭ?

Орон даяарх Петровисын шатахуун түгээх станцаас шатахуун худалдан авсан хүн бүр оролцох эрхтэй. Гэхдээ байгууллагын хэрэглэгчид болоод, шатахууны талон, Петровис картаар худалдаа хийдэг хүмүүс оролцох боломжгүй. Уичр нь энэ хөтөлбөр хувь хэрэглэгчдэд чиглэж буй юм. 

ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?

Таны зарцуулсан 30 мянган төгрөг тутамд нэг урамшууллын эрх дагалдах юм. Хэрэв та энгийн хэрэглэгч бол шатахуун авсан НӨАТ-ын баримт дээрх 10-11 оронтой кодыг 130360 тусгай дугаарт илгээж урамшууллын эрхээ идэвхжүүлээрэй. Харин RedPoint хэрэглэгч бол гар утсан дээрх RedPoint аппликейшнаа ашиглан кодоо оруулснаар 72 цагийн дотор эрх тань идэвхжинэ. 


ХЭРХЭН УРАМШУУЛЛЫН ЭЗНИЙГ ТОДРУУЛАХ ВЭ?

2020.12.27-ны 18.00 цагт Петровис групп болон RedPoint-ын сошиал хуудсаар live хийн урамшууллын эзнийг тодруулах гэнэ.

ХЭЗЭЭ БОЛТОЛ ҮРГЭЛЖЛЭХ ВЭ?

2020.12.25-н хүртэл үргэлжлэнэ. 

Зам дээрх хариуцлагагүй үйлдлүүдээ ХОРЬЖ, аюул осолгүй зорчсонд баярлалаа.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
13 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
14 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
17 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.