Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2018 оны бэлгэдэл: Даваанямын Бямбадорж (Харүмафүжи)


Олны дунд бэлгэдэл болтол өөрсдийгөө бүтээж чадсан эгэл жирийн суутнууд

Оргилоос оргилд тэмүүлэгч

"Шинэ Монгол эрдмийн хүрээлэн"-гийн ерөнхийлөгч Ж.Галбадрах


Харүмафүжи гэдэг нэр монголчуудад хэдийнэ танил болсон билээ. Харин би та нарт Даваанямын Бямбадорж гэх жирийн нэгэн Монгол залууг танилцуулъя. Сүмо бөхийн хатуу ширүүн тэмцэл, дэг жаяг, дуулиант ертөнц дэх 18 жилийн аялалаа дуусгаад эх орондоо эргэн ирсэн энэ залуу ганзага хоосон ирсэнгүй ээ. Японы үндэсний бөхийн оргилд нэрээ мөнхөлчихөөд эх орон, элгэн саднаа зорихдоо тэр “Ачийг нь хариулах юмсан” гэсэн ирмүүн хүсэл мөрөөдлөөр дүүрэн байсан юм. Энэхүү гэгээн мөрөөдлөө надтай хуваалцаж, "Шинэ Монгол Харүмафүжи" сургуулийг хамтран байгуулах хүслээ хэдэнтээ илэрхийлсэн билээ.


Би түүний чигч шударга зан, тамирчин хүнд байх ёстой зарчимч, дайчин чанар, хамгийн гол нь өдийг хүртэл хазайхад нь тулж, хальтирахад нь түшиг болж явсан эх орондоо, монгол түмэндээ тус болох ямар нэгэн зүйл хийх юмсан гэсэн чин хүсэл эрмэлзлийг нь мэдэрсэн юм. Тиймээс бүхий л эргэлзээгээ таягдан хаяж бидний зам түүний мөрөөдлийг биелүүлэх тэр зүгт нийлсэн учиртай. Тэр өөрийн хүч хөдөлмөрөөрөө олж авсан нэр төр, эд хөрөнгөө улстөр, уул уурхайд зориулъя гэсэнгүй. Эд бараа зөөж илүү ашиг олъё ч гэж сэтгэсэнгүй. Өөрийн гаргасан зам мөрөө бусдад нээж өгье, улс эх орондоо эрдэм мэдлэгтэй иргэн бэлдэж өгье хэмээн боловсролын салбарт хөрөнгө оруулахаар шийдсэн юм.


Аливаа үйлийг чин сэтгэлээсээ хүсэж зоривол биелдэг жамтай. Даваанямын Бямбадорж хэмээх эгэл боловч эгэлгүй нэгэн хүний оргилоос оргил өөд тэмүүлэх үйлсэд хамтран зүтгэж, ахын ёсоор, багшийн ёсоор бүхий л чаддаг, мэддэг бүхнээ зааж сургаж, зөвлөж яваадаа туйлын сэтгэл хангалуун явдгаа дурсах юун.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
10
0
0
0
0
0