Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

2019 онд хүмүүсийн хамгийн их үзсэн 'TED Talk'-ийн 10 илтгэл


2019 онд хүмүүсийн хамгийн их үзсэн 'TED Talk'-ийн илтгэлүүдийг хүргэж байна.   

1. Яг одооноос уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх татгалзахын аргагүй шалтгаан

Өнгөрсөн онд уур амьсгалын өөрчлөлтийн тухай идэвхтэй ярьж, дэлхийн нийтийн анхаарлыг энэ сэдэв рүү хандуулж чадсан хүн бол Грета Тунберг. Тэрбээр 'TED Talk'-ийн илтгэлдээ, уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох шийдэл хэдийн гарч ирсэн, одоо харин тэдгээрийг хэрэгжүүлж, өөрчлөлт авчрах л үлдлээ хэмээн ярьж байна. 

2. Шинэ хэл сурах нууцууд 

Шинэ хэл сурахыг хүсэж байгаа ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу? Яг үнэндээ хэл сурахад "хэлний авьяас", онцгой ур чадвар хэрэггүй гэнэ. Лидиа олон хэлээр ярьдаг хүмүүсийн нууцаас хуваалцахын зэрэгцээ тархинд нуугдсан хэлний авьяасаа нээн илрүүлэхэд тань туслах дөрвөн арга замыг хэлж өгөх болно. 

3. Брекситэд Фэйсбүүкийн гүйцэтгэсэн үүрэг буюу Ардчилалд учирсан заналхийлэл 

Их Британи 2016 онд бүх нийтийн санал асуулга явуулж, үр дүнд нь Европын холбоог орхихоор болсон. Өнгөрсөн арваны онцлох үйл явдлуудын нэг болох Брексит чухамдаа Фэйсбүүкийн төлбөртэй зар сурталчилгаа, зорилтот PR-ийн үр дүн байсан бол яах вэ? Түүгээр ч зогсохгүй, яг адилхан хүмүүс, ижил тактик ашиглаж АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн бол хэрхэх вэ? Сэтгүүлч Кароль Кадуалладр "Цахиурын хөндийн бурхад" гэгддэг технологийн томоохон тоглогч хэрхэн бидний сонголтыг тодорхойлж буй талаар ярьжээ. 

4. Таны супер хүч чадал бол нойр 

Нойр бол байгалиас заяасан амьдралыг тэтгэгч гол систем гэж нойр судлаач эрдэмтэн Мэтт Уолкер ярьж байна. Биднийг нойрсох үед тархи болон бие махбодод бий болдог сайн өөрчлөлтүүд, нойроо алдахад гардаг сөрөг үр дагавруудын талаар тэр хуваалцжээ. Түүнчлэн нойр нь ой тогтоолт, суралцах чадвар, дархлааны систем, цаашлаад генд хэрхэн нөлөөлдөг тухай энэ илтгэлээс мэдэж аваарай. 

5. Эрүүл ба эрүүл бус хайрын ялгаа 

Зөвхөн хайр сэтгэлийн тал дээр ч биш гэр бүл, найзын нөхдийн харилцаанд баримтлах зарчмууд, эрүүл бус харилцааны шинж тэмдгүүдийг мэдэхийг хүсвэл энэ илтгэлийг үзээрэй. Хэн нэгнийг хайрлана гэдэг бол ур чадвар. Тиймээс бид цаг үргэлж энэ чадвараа сайжруулж байх шаардлагатай гэнэ. 

6. Сэтгэл түгших эмгэгийн шалтгаан энэ байж мэднэ 

Сэтгэл гутрал, сэтгэл түгших эмгэгийг шалтгаан хийгээд тэдгээрийг даван туулах аргын талаар Йохан Хари хуваалцжээ. "Хэрэв та сэтгэл гутралд автаж, ямар нэгэн зүйлд түгшиж байгаа бол сул дорой, солиотой нэгэн гэсэн үг биш. Харин шаардлагатай хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа ердийн нэг бодгаль юм" хэмээн тэрбээр ярьжээ. 

7. Түүхээ өөрчилснөөр амьдралаа өөрчлөх нь

Хүмүүс бид өнгөрсөн амьдралаа дүгнэн цэгнэхдээ өөрт тохиолдсон явдал, сэтгэлд үлдсэн түүхүүдээ сөхдөг шүү дээ. Хэрэв эдгээр түүх бодит байдлаас хол зөрүүтэй эсвэл, дутуу байвал яах вэ? Аливааг харах өнцгөө өөрчилж өөрийн түүхээ дахин засаж, найруулснаар амьдралд тань өөрчлөлт гарч мэднэ. 

8. Зан байдлаа хэрхэн сайнаар өөрчлөх вэ? 

Өөрийгөө өөрчлөх хамгийн тохиромжтой арга, мөн хүмүүс яагаад мэдсээр байж буруу шийдвэр гаргадаг тухай сэтгэл судлаач Дэн Ариэли хөгжилтэй бөгөөд сонирхолтой илтгэлийг үзээрэй. 

9. Аз жаргалтай гэрлэлтийг бүтээх гурван арга ба салалтаас сэргийлэх нь 

Насанд туршийн амьдралаа хамт туулах хүнийг сонгоно гэдэг хүний амьдралд тохиох хамгийн чухал шийдвэрүүдийн нэг билээ. Харамсалтай нь, дэлхийн зарим оронд гэрлэсэн хосуудын 50 орчим хувь нь салж байна (Монгол Улсад 40 орчим хувьтай). Сэтгэл судлаач Жорж Блэйр Вест салалтаас сэргийлэх гурван арга зам, гэрлэсний дараа гарч болох асуудлуудыг хэрхэн урьдчилж харах тухай ийн ярьжээ.

10. Гар утсыг хүчирхэг болгогч гайхамшигт хими 

Ухаалаг утас ер нь хэрхэн ажилладаг юм бол гэж бодож байсан уу? Хамгийн жижиг нэгжээс эхлээд ухаалаг утасны бүхий л бүрдэл хэсгийн талаар Кэти Малзер тайлбарлаж байна. Чухам яагаад химийн шинжлэх ухаан нь электрон төхөөрөмжийн амин сүнс болохыг энэ илтгэлээс мэдэж аваарай. 

Эх сурвалж: Ted.com 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.