Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2019 оны "Miss Universe"-ээр Өмнөд Африкийн мисс Зозибини Тунчи тодорлоо

Тэр энэ жил 26 нас хүрсэн юм.


Хэдхэн цагийн өмнө "Miss Universe"-ийн гообүсгүй шалгаруулах тэмцээний ялагч тодорч, Өмнөд Африкийн мисс Зозибини Тунзи титмээ гардан авлаа. 1993 оны есдүгээр сарын 18-нд төрсөн бөгөөд одоо 26 настай.

"Надтай адилхан харагддаг эмэгтэйчүүдийн дунд би өссөн. Над шиг арьстай, яг ийм үстэй. Хэн нь ч үзэсгэлэнтэйд тооцогдож байгаагүй. Өнөөдөр түүнийг зогсоох цаг нь ирсэн гэж би бодож байна. Хүүхдүүд намайг, миний царайг хараад өөрсдийн дүр төрхийн тусгалыг олж хараасай гэж хүсэж байна" хэмээн тэр сүүлд нь ярьсан билээ. 

Зөвхөн үзэсгэлэн гоо гэлтгүй авьяас чадвар, ур ухаан, бодол санааг нь давхар шүүж үзэн, дэлхийд авчирч чадах эерэг өөрчлөлтийг нь харж гардуулдаг уг шагнал гардуулах ёслолд түүнтэй цуг титмийн төлөө өрсөлдсөн хоёр бүсгүй Мексик болон Пуэрто-Рикогийн миссүүд байлаа.

Өнгөрсөн жилийн "Miss Universe", Филиппин улсын мисс Катриона Грей титмийг гардуулан өгсөн бөгөөд "Өнгөрсөн нэг жил миний хувьд хэзээ ч мартагдашгүй, амьдралыг минь бүхэлд нь өрөчилсөн гайхалтай үе байлаа" хэмээн дурсан ярьжээ.

Мисс Зозибини Тунчигийн тухай 5 баримт.

1. Тэр бол эмэгтэйчүүд эрх, хүйсийн тэгш байдлын төлөө тэмцэгч, активист эмэгтэй юм. 

2. Олон нийттэй харилцах мэргэжлийг бакалаврын зэрэгтэй төгссөн. 

3.  Тэр эцэг эхтэйгээ маш дотно. Тэмцээн болох өдөр тэр олон нийтийн сүлжээнд эцэг эхдээ зориулсан сэтгэл хөдөлгөм пост хийсэн байна. 

 

4. Тэр Өмнөд Африкийн мисийн тэмцээнд хоёр ч удаа орж байжээ. 2017 онд 26 өрсөлдөгчдийн нэг болж байсан ч хасагдсан бол хоёр жилийн дараа эргэн ирээд ялсан юм.

5. Тэр Нью-Йоркийн загварын 7 хоногт оролцож, тайзан дээр алхаж байсан. Miss Universe тэмцээн болохоос 3 сарын өмнө тэр анх удаа өөр улс орон руу аялж үзсэн нь энэ байсан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
18 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
10
0
1
0
2
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.