Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ширээн дээр: Сэмбэгэр - Энгийнээр эрүүл амьдаръя

Ихэнхи хүнсний дэлгүүрийн талхны хэсэгт харагддаг өвөрмөц савлагаа, содон нэртэй “Гурилгүй” талхыг үйлдвэрлэгч Сэмбэгэр брэндийн кафегаар зочилсон нийтлэл.


Ихэнх хүнсний дэлгүүрийн талхны хэсэгт харагддаг өвөрмөц савлагаа, содон нэртэй “Гурилгүй” талхыг үйлдвэрлэгч "Сэмбэгэр" брэндийн кафегаар зочилсон нийтлэл.

Байршил

“Суруга” төвийн 1-р давхарт буюу "International School of Ulaanbaatar"-ийн зүүн талд, Их Монгол Улсын гудамжинд.

Уур амьсгал

Шинэхэн барьсан талх, нарийн боов, кофений үнэр анхилсан жижигхэн, тухтай уур амьсгалыг бүрдүүлжээ. Дотоод өнгөний шийдэл Amélie киноны франц кафег хальтхан санагдуулж байсан шүү.

Ая, тух

Дулаан өнгөний зохицол, тухлаг буйдан, ширээ бүрт байрлах амьд цэцэгс, намуухан хөгжмийн аялгуу дээр нэмээд дээр дурдсан гал тогооноос нь хааяа анхилах талхны үнэрт автан бүтэн өдрийг өнгөрүүлсэн ч тухтай орчинг "Сэмбэгэр"-ээс л авч болох байх. 

Мөн дулаан өдөр гадаа нь суух боломжтой. 

Биднийг очиход гадаах хэсгээ хураачихсан байсан тул Сэмбэгэр Facebook хуудаснаас энэ зургийг авав.

Хөгжмийн сонголт

Классик хөгжим, төгөлдөр хуурын гоцлолуудыг сонсох боломжтой. Эрүүл хооллолтыг түгээж, сурталчилж буй орчинд яг тохирчээ.

Онцлох хоол

Төрөл бүрийн сэндвич, шарвин, пицца, панини зэрэг бүтээгдэхүүнээр үйлчилдэг.
Гахайн утсан махтай “Гурилгүй” панини. Үндсэн үнэ: 11,500₮ + 2,000₮ /Гурилгүйгээр захиалбал/ 

Гурилны үндсэн түүхий эд болох улаан буудайн үрийг тээрэмдэхгүйгээр чийгшилд үрийг нь соёолуулж ургуулан түүгээр талхаа хийдэг учраас “гурилгүй” гэж нэрлэсэн юм байна.

Ricotta cheese cake, Американо - 6,500₮ + 6,500₮ /Double shot/ 

Сэмбэгэрийн Facebook хуудаснаас тогооч Энхээгийн "Cheese Republic"-ийн монгол ricotta cheese, зэрлэг нэрс, овъёостой бялуу гарлаа гэхэд нь л идмээр санагдсан. Заавал ирж амтлаарай. 

Амтат бялуу, хар кофе хоёрыг төгс хослол гэж боддог. Тиймээс американо захиалсан. Дөнгөж бэлэн болоход тогтох хөөс, эхний амт, амталсны дараахи тогтоц, уугаад дуусахад аяга доор тунах кофений шаар гэх мэтээр кофений амт, чанарыг хэд хэдэн шинж тэмдгээр шинжиж болно. Сэмбэгэрийн кофений амт сайн биш ч муудаа орохооргүй юм байна лээ. Харин үйлчлэхдээ хайнга хандсан уу, цэвэрч биш байсан уу кофегоо аваад ширээндээ суутал аяганаас кофе асгарчихсан, түүнийгээ арчаагүй халтар байсан.

Магтах зүйлс

Соёолсон үрийн гурилгүй талх буюу глютенгүй бүтээгдэхүүнээр үйлчилдэг. Энэ нь ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулахаас эхлээд төрөл бүрийн аминдэмийг агуулдагаараа бусад гурилан бүтээгдэхүүнээс онцлог.  

Муулах зүйлс

Кофений аяганы халтарыг эс тооцвол өөр муулах зүйлгүй. 

Хамгийн үнэтэй хоол

Клаб сэндвич - 14,900₮

Хамгийн хямд хоол

Донат - 3,500₮

Зөөгчдийн “царай”

Харилцаа сайтай, үйлчилгээ хурдан боловч ширээн дээр үлдсэн бохир цэвэрлэхдээ удаан.

Instagram зураг хийхэд хэр үзэмжтэй вэ? 

Үзэмжтэй. 

Хоол идэхээс өөр юу хийх боломжтой вэ? 

Гурилгүй талхнуудыг худалдан авах боломжтой.

00 selfie хийх тохиромжтой эсэх

Тохиромжтой.

Холбоосууд.

Facebook
Instagram

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2021.08.19
Ширээн дээр | Kaktus Zone ба "Сарны тэмдэг"
2
2021.08.06
Ширээн дээр | Sizzle 51 Casual Dining and Coffee
3
2021.03.31
Ширээн дээр | "Онгироо" их махтай Флэйм
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
7 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0