Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2020 оны эхний хагас жилд фитнесс аппликэйшний хэрэглээ 46 хувиар нэмэгджээ


Хөл хорионы улмаас дэлхийн ихэнх улсуудад үйлчилгээний газрууд хаагдсан билээ. Үүнтэй холбоотойгоор 2020 оны эхний хагас жилд фитнесс болон бусад эрүүл мэндийн холбогдолтой аппликэйшний хэрэглээ дэлхий даяар 46 хувиар нэмэгджээ. 

MoEngage байгууллага 1.5 тэрбум хүн амьдарч буй таван том бүс нутгийг хамруулсан судалгаа явуулсан бөгөөд App Store, Play Store-ын мэдээлэлд тулгуурлажээ. 

Дээрх өсөлтийг бүс нутгаар нь авч үзвэл: 

Бүс нутагАппликэйшний таталт хэдэн хувиар өссөн бэ?
Энэтхэг157%
Ойрхи Дорнод, Хойд Африк55%
Европ25%
Ази - Номхон далай47%
Бусад43%
Америк21%

Энэтхэг улсад 58 сая хүн (157 хувь) шинээр фитнесс болон эрүүл мэндийн аппликэйшн татаж авчээ. Энэ нь Итали улсын нийт хүн амын тоотой тэнцэх үзүүлэлт юм. 1.3 тэрбум хүн амтай тус улсад гуравдугаар сарын 25-аас тавдугаар сар хүртэл хөл хорио үргэлжилсэн нь ийнхүү фитнесс аппликэйшний хэрэглээ огцом нэмэгдэхэд хүрсэн аж. 

Аппликэйшний таталтын тоо нэмэгдэхийн зэрэгцээ өдөр тутамдаа идэвхтэй ашигладаг хэрэглэгчдийн тоо ч давхар өсчээ. Дэлхий нийтийн хэмжээнд фитнесс аппликэйшнийг өдөр тутамдаа тогтмол ашигладаг хэрэглэгчдийн тоо жилийн эхний 6 сард 24 хувиар нэмэгджээ. 

Тэгвэл аль аппликэйшнийг хүмүүс хамгийн их татсан бэ? 

Sensor Tower судалгааны байгууллагаас мэдээлснээр дөрөвдүгээр сард хүмүүс дасгал хөдөлгөөнөөс илүүтэйгээр төвлөрөл, бясалгалд анхаарчээ. Дөрөвдүгээр сард унтах, бясалгах, тайвшруулах төрөл бүрийн хичээлтэй Calm аппликэйшн хамгийн өндөр буюу 8.5 сая доллар, Headspace аппликэйшн 5.5 сая долларын орлого олжээ. 

 Calm аппликэйшнийн дөрөв, тав, зургаадугаар сард олсон орлого

Харин зургаадугаар сараас дэлхий нийтээрээ хооллолт, дасгал хөдөлгөөндөө анхаарч эхэлснийг харж болно. Тодруулбал, хооллолт ба хөдөлгөөнөө хянахад ашигладаг MyFitnessPal аппликэйшн орлогоороо тэргүүлж, Calm болон Headspace аппликэйшн хоёр, гуравдугаарт бичигджээ. 

Эх сурвалж: We Forum 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
17 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
17 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.