Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

2020 оны өрнөлийг илэрхийлэх ТООНУУД


Эдийн засаг, нийгэм, улс төр, эрүүл мэнд гээд улс орны чухал салбаруудад өнгөрсөн онд ямар өөрчлөлт гарсныг дараах тоонууд илэрхийлнэ.


7789

Түүхэн хүмүүсийн нэрийг хүүхдэдээ өгөх тохиолдол олон бий. Тэгвэл 2020 оны байдлаар Тэмүжин гэдэг нэртэй 7789 хүн байгаа нь дээрх жагсаалтыг хол тэргүүлж байна. 

121

2020 оны УИХ-ын сонгуульд түүхэндээ хамгийн олон буюу 121 хүн бие даан нэр дэвшлээ. 

20 

2020 оны УИХ-ын сонгуулийг зохион байгуулах зардалд 20 тэрбум 500 сая төгрөг зарцуулжээ. 

6.6 

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн арван сарын хугацаанд мөнгөн хэлбэрээр 6.6 тэрбум төгрөг, 1.2 төгрөгийн бараа материалын хандив цуглажээ. 

86.6

Авлигатай тэмцэх газар 2020 оны эхний 11 сард 336 хэрэг бүртгэснээс 86.6 хувь нь авлигын гэмт хэрэг байжээ.

89

Улсын хэмжээнд шуурхай хариу арга хэмжээний 27, ариутгал, халдваргүйжилтийн 89 баг ажиллаж байна. 

27,000

Монгол Улс 2020 оны нэгдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 29 хүртэл 27,000 орчим иргэнээ 91 орноос тусгай үүргийн нислэгээс татан авчээ. 

7.3-5.4 

2020 онд Монгол Улсын эдийн засаг 5.4 хувь уналттай байх урьдчилсан төлвийг эдийн засагчид гаргаж байна. Эхний 9 сарын байдлаар 7.3 хувийн уналттай гарсан юм. 

33.6 

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн өдрүүдэд Халамжийн сангаас 33.6 тэрбум төгрөгийг зарцуулжээ. 

6

Монгол Улс түүхэн доод түвшинд буюу цар тахалтай тэмцэхтэй холбоотойгоор бодлогын хүүг 5 хувиар бууруулж, 6 болголоо. 

1.2 

Харин улс даяар 1.2 сая хүүхдэд 120 тэрбум төгрөгийг тэтгэмж хэлбэрээр олгож, 10,000 өрхөд сайжруулсан түлшийг тараан, орон гэргүй 420 иргэнийг тусгай төвүүдэд байрлуулжээ.

83.3 

Коронавирусын халдвар авсан иргэдийн 83.3 хувь нь хөнгөн хэлбэрээр тусаж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
санал болгох
1
14 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.