Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

2021 онд биднийг хүлээж буй онцлох 13 кино


Энэ онд гарахаар төлөвлөгдөж, хүмүүсийн хүлээлтийг үүсгээд буй кинонуудыг танилцуулж байна. Ихэнх нь 2020 онд гарах байсан ч хойшилсон бүтээлүүд байна.


1. The Eternals

Нээлтээ хийх: 2021.02.10

Анжелина Жоли, Харри Стайлс, Кит Харингтон, Ричард Мадден зэрэг алдартай жүжигчдийн тоглосон Марвелын шинэ киноны нээлт хойшлогдсоор хоёрдугаар сард гарна хэмээн төлөвлөгджээ.

2. Tom and Jerry

Нээлтээ хийх: 2021.02.26

Нью-Йорк хотын тансаг буудалд нүсэр хурим болохын өмнөхөн тэнд амьдардаг Жерригээс салахыг хүссэн хурим төлөвлөгч Томыг хөлсөж буйгаар киноны үйл явдал өрнөнө. 

3. Morbius

Нээлтээ хийх: 2021.03.18

Жүжигчин Жаред Летогийн тоглосон супер баатартай, адал явдалт бүтээл ирэх онд гарна. Гол дүрийн эмч залуу вампирын хүч чадалтай болж, муу талын дүрүүдтэй тулалдаж эхлэх болно.

4. Godzilla vs. Kong

Нээлтээ хийх: 2021.03.21

Годзилла - Кинг Конг хоёрын тулааны үеэр хүн төрөлхтөн дэлхийгээ эргүүлэн авахын тулд бүгдийг нь устгахаар дайтна.

5. No Time to Die

Нээлтээ хийх: 2020.04.02 

“James Bond”-ын сүүлийн ангиудын гол дүрийг бүтээсэн Английн жүжигчин Дэниел Крейг уг кинонд сүүлийн удаа тоглож буй.

6. A Quiet Place Part II

Нээлтээ хийх: 2021.04.23

Хуучин хуваарь ёсоор бол 2020 оны гуравдугаар сарын 20-нд нээлтээ хийх байсан ч Ковид-19 халдварын тархалтаас болж хугацааг хойшлуулсан билээ.

7. Black Widow

Нээлтээ хийх: 2021.04.29

Марвелын “Black Widow”, “Eternals” кинонуудын нээлт коронавируст халдварын улмаас хойшлогдсон билээ. Мөн дахин хугацаа хойшлогдохгүй гэсэн баталгаа байхгүй.

8.The Conjuring: The Devil Made Me Do It

Нээлтээ хийх: 2021.06.03

Варрены гэр бүлийн ажиллаж байсан хэргүүд дундаас хамгийн дуулиантай нь болох нэгэн бяцхан хүүг аврахаар тэмцсэн үйл явдал болон АНУ-ын түүхэнд анх удаа хүн амины гэмт хэрэгтэн чөтгөрт эзэмдүүлсэн учраас үүнийг хийсэн хэмээн мэдүүлж байсан бодит явдлыг уг киногоор харуулна.

9. Venom: Let There Be Carnage

Нээлтээ хийх: 2021.06.24

Том Харди гол дүрд нь тоглосон Веном киноны шинэ анги ирэх онд гарахаар болжээ.

10. The Suicide Squad

Нээлтээ хийх: 2021.08.04

Харли Квинн болон бусад хорон санаат “баатрууд”-ын салаа нэгэн аюултай шинэ даалгаварт гарч, дахин тулалдах хэрэгтэй болно.  

11. Dune

Нээлтээ хийх: 2021.10.01

Дени Вильнёвын найруулсан "Dune" кино энэ оны арванхоёрдугаар сард нээлтээ хийх байсан ч хойшилж 2021 оны 10 сард гарахаар болжээ. Жилийн хамгийн хүлээлттэй кино болоод байна.

12. Spider-Man: Far From Home sequel

Нээлтээ хийх: 12-р сар

Одоогоор нэр нь тодорхой болоогүй байгаа Хүн-Аалзын шинэ анги ирэх оны 12 сард нээлтээ хийхээр болжээ. Нэгэн сонирхолтой мэдээ нь, тус кинонд өмнө нь гарч байсан Хүн-Аалз кинонуудын дүрүүдийг бүтээсэн Эндрю Гарфильд, Кирстен Данст, Альфред Молина нар оролцон тоглох юм байна.

13. The Matrix 4

Нээлтээ хийх: 2021.12.22

Анх 1999 онд дэлгэцнээ гарч гурван анги үзэгчдэд хүрсэн “Matrix” киноны шинэ ангийг Лана Вачовски найруулж, Киану Ривз дахин Неогийн дүрд тоглохоор эргэн ирсэн билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Уржигдар
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.01.04 172.69.252.151

Poor Film Industry :(( buten jilin hugatsaand, iimerhuu kinonuud l humuusin anhaarliig hamgiin ih tataj bn gher haramdaltai yum

0 Хариулах