Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ширээн дээр: Цагаан хоолны соёлыг түгээгч "Loving Hut"

“Loving Hut”-ыг зорилоо.


Бид өмнө "Foody" түргэн цагаан хоолны газрыг танилцуулж байсан бол энэ удаад мөн цагаан хоолны ресторан болох “Loving Hut”-ыг зорилоо.

Байршил

Барилгачдын талбайн урд, Loving Hut Vegan Cuisine.

Уур амьсгал

"Loving Hut" сүлжээ хоолны газар нь Улаанбаатар хотод нээгдээд багагүй хугацаа өнгөрчээ. Хуучны Loving Hut-ыг модон сандал, ширээтэй байснаар нь тодхон санаж байгаа бол тэд шинэчлэл хийсэн байна. 

Ая, тух

Хуучны адил энгийн сандал ширээтэй ч үүнтэй зохицох хурц өнгийн шийдэл бүхий буйдан, зөөлөн сандал, ханын зургууд нэмэгджээ. Тасалгааны ургамлууд нь дулаан сэтгэгдэл төрүүлэм байлаа. Мөн тухлан суух том зөөлөн буйданг байршуулснаар дан хоол зооглох гэж бус уулзалт товлох, хувийн ажлаа амжуулахад илүү тухтай болсон байна.

Хөгжмийн сонголт

Намуухан хөгжмийн аялгуунууд эгшиглэж байсан.

Онцлох хоол

Веган монистрон шөл - Итали улсаас гаралтай энэхүү шөл нь ихэвчлэн будаа эсвэл гоймонтой байдаг бол "Loving Hut" глютенгүй гаргахаар шийдэж орцод нь өөрчлөлт оруулсан байна. Бага зэрэг шингэн байсан боловч амтны хувьд дажгүй шүү. Өвөрмөц, исгэлэн, хурц амтыг таашаадаг хүмүүст санал болгоё.

Турк фалафел - Энэхүү Араб үндэсний хоол манайд тийм ч олон газар харагддаггүй байх. Гэхдээ бодсоноос бага зэрэг хуурай, аргуу байв. Хуммус, чихэрлэг соус, өргөст хэмхээр хачирлан үйлчилж байна лээ.

Веган хуушуур - Монгол үндэсний хоолнууд ихэвчлэн мах, гурилаас бүрддэг учир хүнд хоолонд тооцогддог. Монгол хоолонд дуртай ч хүнддээд байдаг хүмүүст цагаан хоолны газрын монгол хоолнуудыг бүгдийг нь санал болгож байна. Махгүй ч гэсэн хүслийг тань дарж, илүү өвөрмөц амтыг мэдрүүлэх болно.

Магтах зүйлс

Урт удаан хугацаанд цагаан хоолоор үйлчилж, соёлыг түгээж буйг нь магтъя. Мөн цагаан хоолонд дуртай хэн бүхэнд төрөл бүрийн амтлагч, ургамал, өөрсдийн бүтээгдэхүүнээ давхар борлуулдаг. 

Муулах зүйлс

Фалафел бага зэрэг аргуу байсныг эс тооцвол муулах зүйлгүй байлаа.

Зөөгчдийн “царай”

Эелдэг, соёлтой.

Instagram зураг хийхэд хэр үзэмжтэй вэ? 

Үзэмжтэй. Интерьер нь цэвэрхэн.

Хоол идэхээс өөр юу хийх боломжтой вэ?

Хааяа кино өдөрлөг, сургалтууд болдог гэж байсан. Тэдний цахим хуудсыг дагаж мэдээллийг цаг бүрт нь аваарай.

00-д selfie хийхэд тохиромжтой эсэх

Тохиромжгүй. 

Холбоосууд

Loving Hut Mongolia

Хамгийн их уншилттай
1
2022.05.09
"Яг түүн шиг-2022" шоуны оролцогчид яг үнэндээ юутай адил байв?
2
2022.05.03
Met Gala 2022: Ким Кардашиан Мэрилин Монрогийн даашинзаар гангарахын тулд 21 хоногт 7 к...
3
2022.05.10
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кеон Хигийн тухай 9 баримт
холбоотой мэдээ
1
2021.08.19
Ширээн дээр | Kaktus Zone ба "Сарны тэмдэг"
2
2021.08.06
Ширээн дээр | Sizzle 51 Casual Dining and Coffee
3
2021.03.31
Ширээн дээр | "Онгироо" их махтай Флэйм
санал болгох
1
4 цагийн өмнө
Винни Пух баавгайн дүр бүхий "Blood and Honey" аймшгийн кино бүтээхээр болжээ
2
Өчигдөр
Япон залуу "нохой" болохын тулд 15 мянган ам.доллар зарцуулжээ
3
Өчигдөр
Кейт Мосс экс найз залуу Жонни Деппийн шүүх хуралд оролцон, түүнийг "өмөөрчээ"

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.