Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ширээн дээр: ROC 2.0 салбар

ROC Caffeine Bar-ын хоёр дахь салбараар “Ширээн дээр” булан зочиллоо.


"Ширэн дээр" булангийн аялал үргэлжилсээр "R.O.C Caffeine Bar"-ын хоёр дахь салбараар зочиллоо. 

Байршил

Сүхбаатар дүүрэг, НҮБ-ын байрны баруун талд.

Уур амьсгал

Жижиг орон зайг ухаалагаар ашиглаж дотоод заслаа хийжээ. Цайны цагаар орсон болоод ч тэр үү үйлчлүүлэгч ихтэй байв.

Ая, тух

Модон сандал болон хөдөлдөггүй жижиг дугуй ширээ зэрэг нь удаан суухад тийм ч тухтай санагдсангүй. Түргэн уулзалт, яаралтай ажлаа амжуулангаа мэргэжлийн бариста нарын гарын кофег уухад тохиромжтой тухтай орчинг бүрдүүлжээ.


ROC үндсэн салбараар зочилсныг энд дарж үзээрэй.


Хөгжмийн сонголт

Төрөл бүрийн хөгжим сонсох боломжтой. Өдрийн хэдэн цагт орж ирснээс хамааран өөр өөр хөгжмүүд тоглуулдаг шиг анзаарсан. Нэмээд пянз тоглуулагчтай. 

Онцлох хоол

Beef Stew /Жигнэсэн үхрийн мах/: 11,900₮ 

Махны хувьд аманд ороод уусмаар маш зөөлөн болгоцтой боловч амтлагч нь үл ялиг ихэдсэн хурц амттай байлаа. Дөнгөж шарсан талх халуунаараа, шаржигнасан байдаг байтал эдний талх тосонд ууссан хүйтнээрээ ирсэн.

Авокадо сэндвич: 11,900₮

Хавчуургатай талх гэхэд үнэтэй санагдсан. Амтны хувьд зөөлөн амттай. Харин хамт ирсэн шарсан төмс нь дэлгүүрт зардаг чипс байсанд бага зэрэг сэтгэлээр унав.

Мэдээж кофе, кофе бас дахин кофе. 3,500₮ - 5,000₮

Тун боломжийн үнэтэй амттай кофенуудтай. 

Магтах зүйлс

ROC бүх кофегоо өөрсдөө хуурдаг. Тийм ч учраас шинэхэн, амттай байдаг. Мөн кофе уухаар л зориж ирдэг хүмүүст зориулсан мэт кофений цөөхөн сонголттой нь их таалагдлаа. 

Муулах зүйлс

Хоолон дээрээ бага зэрэг анхаарах хэрэгтэй байх.

Зөөгчдийн “царай”

Мэргэшсэн бариста нар. Кофены амт ямар байх ёстой, хэдэн градусын халуунтай хэрэгтэй зэргийг сайн мэддэг. Яг тиймээр л үйлчилнэ.

Instagram зураг хийхэд хэр үзэмжтэй вэ?

Тун үзэмжтэй.

Кофе ууж, хоол идэхээс өөр юу хийж болох вэ?

ROC-н хуурсан кофений үрийг худалдан авах боломжтой.

00-д selfie хийхэд тохиромжтой эсэх

Яг тохиромжтой биш ч, тун цэвэрхэн.

Холбоосууд:

Вэбсайт

Facebook

Instagram

Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
2021.08.19
Ширээн дээр | Kaktus Zone ба "Сарны тэмдэг"
2
2021.08.06
Ширээн дээр | Sizzle 51 Casual Dining and Coffee
3
2021.03.31
Ширээн дээр | "Онгироо" их махтай Флэйм
санал болгох
1
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
2
3 өдрийн өмнө
UB.LIFE-ийн туршилт: Яг одоо хэдэн төгрөг зээлж чадах вэ?
3
3 өдрийн өмнө
Муур эзэнтэйгээ "эх үрийн холбоогоор" ээнэгшин дасдагийг судалгаагаар тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
2
0