Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эрүүл, гэрэлтсэн арьсыг эргүүлэн авчирна


"Гэрэг Фэйшн" сэтгүүлийн шинэ дугаарын "Нүд булаам" буланг хүргэж байна. Тус буланд "Cose cosmetics"-ийн бүтээгдэхүүнийг онцоллоо.


Хахир хүйтэн өвлийн улиралд арьсаа бөөцийлж, гэрэлтсэн, булбарай шинжийг нь хэвээр хадгалмаар байна уу? Тийм бол арьс арчилгааны дараах бүтээгдэхүүнийг танилцуулъя.

Neogen real ferment micro essence

Энэхүү эссенцийн найрлагад байгалийн аргаар нэрсэн ус орсон тул арьсны гүнд хүрч, сэргээнэ. Түрхэхэд арьсанд зууралдахгүйгээр маш богино хугацаанд шингэж, арьсыг гайхалтай сайн чийгшүүлдэгээрээ онцлог. Нэрмэл усны найрлага нь арьсыг гэрэлтүүлж, үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Мөн арьсны хамгаалах чанарыг сэргээж, арьсыг цочроож, гэмтээхээс хамгаалдаг байна. Эрүүл, гэрэлтсэн чийглэг арьсыг хүссэн хэн бүхэнд тохиромжтой.

Neogen real ferment micro serum

Уг серум нь 61 хувийн байгалийн аргаар нэрсэн гелэн бүтэцтэй. Найрлагадаа пантенон, коллаген зэргийг агуулсан тул арьсанд хурдан шингэж, эластинийг дэмжин маш сайн чийгшүүлдэг. Арьсыг эрүүлжүүлж, чанга бас гэрэлтсэн харагдуулна.

Neogen white truffle knit mask

Тусгай технологи ашиглан нэхмэл материалтай маск хийжээ. Найрлагадаа цагаан трюфель (White truffle) эссенцийг 60 мл-ийг агуулсан тул арьсыг чангалж, гүн чийгшүүлдэг байна. Өвлийн тас хийсэн хүйтэнд болон онцгой арга хэмжээний өмнө таны арьсыг аврах болно.


Benton snail bee ultimate serum

“Benton” брэндийн шилдэг борлуулалттай бүтээгдэхүүн бөгөөд 70 хувийн эмгэн хумсны эссенц болон зөгийн хор агуулсан серум юм. Уг серумийн суурь болох эмгэн хумсны найрлагыг усан үзмийн исгэгчээр исгэн шүүж гарган авчээ. Арьсыг эрчимтэй нөхөн төлжүүлж, нөсөө үүсэхээс сэргийлэн үрэвсэл гэмтлээс үүссэн сорвийг арилгана. Харин зөгийн хорны найрлага нь арьсыг тайвшруулж, үрэвслийг намдаан дахин үүсэхээс сэргийлнэ. Цайны мод болон ромашка цэцгийн усны найрлага нь арьсыг тайвшруулж, батга үрэвслийг анагаана. Ниацинамид болон аденосины найрлагууд нь үрчлээг тэнийлгэж, арьсыг цайруулах үйлчилгээтэй.

Benton snail bee ultimate hydrogel eye patch

Гидрогелин бүтэцтэй чийгшүүлэгч зовхины маск нь гэрийн нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой. Өндөр үр дүн өгөх алт, сувд, алмаз болон модны нүүрсний нунтаг агуулсан, арьсыг эрчимтэй чангаруулж, гүн чийгшүүлэн гэрэлтүүлэх гелин зовхины маск юм. Эмгэн хумсны найрлага нь арьсанд гүн тэжээл өгч, нөхөн төлжүүлэх, зовхи тойрсон үрчлээ үүсэхээс сэргийлнэ. Зөгийн хор, цайны модны ус, далайн замаг зэрэг нэмэлтээр баяжуулсан найрлагууд нь арьсны өөрийгөө хамгаалах чадварыг сайжруулна. Мөн арьсыг тайвшруулан, үрэвсэл үүсэхээс сэргийлж, гэрэлтүүлнэ. Үнэртүүлэгч, будагч, PEG, силиконы тос агуулаагүй бөгөөд бүх төрлийн арьсанд тохиромжтой.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2020.09.14
Улаанбаатарыг сонсохуй хийгээд үзэхүйн “Рихтерийн тэмдэглэл”
2
2020.04.17
Street Fashion | Хавар цагийн фэйшн
3
2020.02.18
Гэрэг Фэйшн: "Neo Classics"
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.