"BlacKkKlansman", "Malcolm X" зэрэг алдарт киноны найруулагч Спайк Лий энэ жил Оскарын наадмын улаан хивснээ талийгаач Кобе Брайантын дурсгалыг хүндэтгэн алхлаа.

Тэрээр "Lakers"-ийн өмсгөлийн өнгө болох алтан эмжээртэй, нил ягаан өнгийн хослол өмсөж, энгэртээ Кобегийн "24" дугаарыг хаджээ. Хослолын ард ч мөн бий.

Ингээд зогсохгүй, "Nike"-ийн "Kobe 9" загварын пүүзээр гангарав.

Спайк Лий Кобегийн үнэнч шүтэн бишрэгч төдийгүй 2009 онд "Kobe Doin' Work" баримтат киног найруулж байсан юм.

Эх сурвалж: Buzzfeed