Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ширээн дээр | Монгол брэнд, кофе шопийн нэгдэл "Нэгд"


Кофе шоп, монгол брэндүүд нэгдсэн “НЭГД” консепт дэлгүүрээр зочилсон юм. 

Байршил:

Улсын Их Дэлгүүрийн урд, бидний хэлж заншсанаар Фонтаны баруун талд.

Уур амьсгал:

Өндөр таазтай, том цонхтой, элдэв нэмэлт чимэглэлгүй цэвэрхэн дотоод засалтай, сэлүүхэн орчинтой.

Ая, тух:

Нээгдээд удаагүй тул кофе шоп хэсэг хараахан бүрэн тохижоогүй байна билээ. Ердөө хоёр ширээ, текэн дээр суух цөөхөн сандалтай. Харин хойно байрлах "baba", болон "Kind Baby" брэндийн дэлгүүрийн хэсэг цэвэрхэн, гэрэл ихтэй, бүтээгдэхүүнүүдийг нь сонирхоход тухтай байдлаар шийдсэн санагдсан. 

Дэлгүүрийнхээ буланд хотын төвийн хамгийн тухтай нууцлаг орчинг бүрдүүлжээ. Өнгөлөг, чимээгүй, тохитой энэ өрөөнд жижиг хурал, уулзалт болон анхаарал төвлөрөл шаардсан ажлаа хийхэд тохиромжтой.

Хөгжмийн сонголт:

Монголын хуучны дуунуудыг пянзан дээрээс тоглуулж байсан. Дуугаралтын хувьд үнэхээр сайн байсныг онцолъё.

Онцлох бүтээгдэхүүнүүд:

ROC-н хувьд кофены амт чанар, үйлчилгээ, урамшууллаараа хэдийнэ үнэнч хэрэглэгчидтэй болж чадсан газар. Тиймээс ROC-н бүх л кофег нь онцолмоор байна. 

Магтах зүйлс:

Хотын төвд эрт онгойдог амттай кофений газар нээгджээ. Мөн гадаа дулаарахаар үүд хэсгээ тохижуулан илүү тухлаг орчинг бий болгох юм байна. Монголын цөөхөн уран бүтээлчдийн цомог, номыг нэмэлт төлбөргүйгээр борлуулж байгааг мөн магтмаар санагдсан.


Муулах зүйлс:

Цөөхөн сандал, ширээтэй. Үйл ажиллагаа нь жигдрээд эхлэхээр тоо нь нэмэгдэх байх.

Зөөгчдийн “царай”:
Соёлтой, хурдан үйлчилгээтэй.

Instagram зураг хийхэд хэр үзэмжтэй вэ?
Тийм ч өвөрмөц зүйлгүй. 

Үйлчлүүлэхээс өөр юу хийх боломжтой вэ?
Үндэсний брэнд "Baba", "KindBaby" хувцасны дэлгүүрээр зочилж болно.

Холбоосууд:

Вэбсайт

Facebook

Instagram

Хамгийн их уншилттай
1
2022.05.09
"Яг түүн шиг-2022" шоуны оролцогчид яг үнэндээ юутай адил байв?
2
2022.05.03
Met Gala 2022: Ким Кардашиан Мэрилин Монрогийн даашинзаар гангарахын тулд 21 хоногт 7 к...
3
2022.05.10
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кеон Хигийн тухай 9 баримт
холбоотой мэдээ
1
2021.08.19
Ширээн дээр | Kaktus Zone ба "Сарны тэмдэг"
2
2021.08.06
Ширээн дээр | Sizzle 51 Casual Dining and Coffee
3
2021.03.31
Ширээн дээр | "Онгироо" их махтай Флэйм
санал болгох
1
10 цагийн өмнө
Анхны ажил | Ажиллах компаниа сонгохдоо заавал харгалзаж үзэх ЗУРГААН зүйл
2
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Ташуур, халуун ус, Хаан банк, Жонни Депп
3
3 өдрийн өмнө
Өнөөдрөөс эхэлж буй НОМЫН БАЯРААР номууд хэрхэн хямдрах вэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.02.19 139.5.216.26

Ороод гарсан юм шиг л боллоо. Гэхдээ нэг санал хэлэхэд муулах зүйлс гэхээр нэг өө эрсэн эвгүй уншигдаж байна. Сайжруулах зүйлс гэвэл зүгээр санагдлаа.

0 Хариулах


NAmi 2020.02.13 202.131.231.164

Tailbar ni arai sonin uu?

0 Хариулах