Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Коронавирусийн сэдвээр мэдээлж буй сэтгүүлчид стрессээс сэргийлэх 9 зөвлөмж

Сэтгүүлчид стресст орох, дайн, байгалийн гамшиг, халдварт өвчний хүнд байдлыг сурвалжилсаар өөрөө ч мэдэлгүй сэтгэл зүйн шархтай болох нь элбэг.


(Covid-19)-ийн талаар мэдээ, сурвалжлагыг урт хугацаанд, тасралтгүй бэлдэх нь мэдээж маш их ачаалалтай, сэтгэл зүйд ч нөлөөлж байгаа. Тиймээс эрэн сурвалжлах чиглэлээр 30 жил ажилласан сэтгүүлч Томпкинс болон түүний эхнэр сэтгэл зүйч Сидней Томпкинсийн зөвлөмжийг орчуулан хүргэж байна. Сэтгүүлчид стресст орох, дайн, байгалийн гамшиг, халдварт өвчний хүнд байдлыг сурвалжилсаар өөрөө ч мэдэлгүй сэтгэл зүйн шархтай болох нь элбэг бөгөөд Томпкинсийн гэр бүл мэргэжилтний хувьд энэ тухай сургалтыг редакцуудад ордог байна. 

Та өөртөө хатуурхаж, кофе чанагчдаа илүү зөөлөн хандаж байгаа

Та ядаж ус буцалгагч, кофе чанагчаа ашиглаагүй үедээ унтраадаг байх. Харин вирус, халдвар тархалтын талаар байнга сурвалжилж, ажлын цагаар ч, үдэш орой ч мэдээлэл боловсруулж буй. Тиймээс өдрийн тодорхой хугацаанд өөрийгөө бага ч атугай чөлөөлж, өөр зүйл бодоорой. Редакторууд үүнд анхаарч сэтгүүлчдэдээ ийм боломж олгоорой. 

Та хангалттай унтаж амрахгүй байна 

Унтахынхаа яг өмнө хийдэг зүйл тань утсаа шалгах гэдэгтэй маргах хэрэггүй байх. Шөнө дунд сэрсэн ч, өглөө сэрмэгцээ ч бас энд үйлдлээ хийдэг. Гэхдээ унтахынхаа өмнө вирусын тухай сурвалжлага битгий бодооч. Жоохон тайвширч, өөртөө амралт өгөөрэй. 

Шуурхай, таагүй мэдээлэл өдрийн турш сурвалжилж байгаа 

Өдрийн турш хэдэн хүнд халдвар авсан, өвчилсөн, амиа алдсан, ар гэр нь зовнисон зэрэг таатай биш мэдээллүүд дунд амьдрал тань өрнөж буй. Мөн ийм л дата мэдээлэл, дүр зургийг боловсруулж суугаа. Энэ нь өөрөө ч мэдээгүй байхад аажмаар таныг маш их стресстүүлдэг тул завсарлага авч байгаарай. 

Өдөр тутмын амьдралын хэв маягийг тань үл алдагдуулах зүйлсийг ойр байлга

Гэр бүлийн зураг, эсвэл зүгээр л нохой, муурныхаа зургийг ч ширээндээ тавьж хадгалдаг хүмүүс бий. Эсвэл амралтын үеийнхээ зураг, хайртаасаа ирсэн ил захидал гээд таныг байнга “түгшээж” буй мэдээллээс хэвийн амьдрал, ахуйд тань аваачдаг зүйлсээ ойр байлгаарай. Цэргүүд, цагдаа нар ингэх нь түгээмэл. Мөн хүүхдүүдийнхээ зургийг сурвалжлагчийн үнэмлэхний гэрэндээ хийсэн гэрэл зурагчинтай ч таарч байлаа. 

Сайн ажиллахдаа анхаарал хандуул

Түргэн тусламж, хүлээн авах тасгийн эмч нар үргэлж хэцүү нөхцөл байдалтай нүүр тулдаг ч тэд ажлаа л хийж байдаг, энэ нь олонд тустай сайн зүйл гэдгийг мэддэг. Тийм учраас сэтгэл зүйн хувьд түүнээсээ ханамж авах нь илүүтэй. Яг үүнтэй адил та үзэлт, хандалтын тоо, рейтинг гэж бодохоос илүүтэй үнэхээр олон нийтэд тустай зүйл хийж байгаа гэдгээ санаж, таагүй бодлуудаа орхиорой. 

Аймшигтай дүр зураг, ярилцлага байна уу? Та санаа зовж байна уу? 

 Өвчин зовлон, аймшигтай дүр зургийг хараад сэтгэл хөдлөхгүй, санаа зовнихгүй бол өөртөө анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ бол та үйл явдал, нөхцөл байдлаас “тусгаарлагдсан” байна гэсэн үг. Мэдээж “ажлаа” хийж дуусгахад энэ нь чухал ч, та бодит байдлаас энэ хэрээр тусгаарлагдсан байна гэсэн үг. 

Хоол, согтууруулах ундааны хэрэглээгээ хянаарай 

 Зарим хүн стрессдэхээрээ хар шоколад ихээр иддэг. Энэ мэт зуршил, хандлагаа ажиглаж ямар нэг зүйлийг хэт их хийж байгаа эсэхээ хянах нь зүйтэй. Өөрийгөө тайвшруулж согтруулах ундаа болон бусад зүйлсийг хэмжээнээс нь илүү хэрэглэхээс зайлсхий. 

Дотны хүмүүстэйгээ ярилц 

Би сэтгүүлчтэй гэрлээд 26 жил болж байгаа бөгөөд нэг охин маань бас сэтгүүлч. Тэдэнд би үргэлж бодлыг нь уншиж, ойлгож чадахгүй гэдгээ хэлдэг. Хэрэв өнөөдөр аймшигтай үйл явдал сурвалжилж, эсвэл хэтэрхий их ажиллаж, санаа сэтгэл тогтворгүй байгаа бол надад хэлээсэй, тэгээд зүгээр л өөр энгийн зүйлсийн тухай ярилцаасай гэж хүсдэг. 

Даргыгаа хэсэг амар гэж хэлэхийг хүлээх хэрэггүй 

Ялангуяа, зайнаас ажиллаж байгаа нөхцөлд ямар стресс дунд байгааг чинь тэд гадарлах ч үгүй. Тиймээс үнэхээр хэцүү байвал үүнийгээ хэл. Бас энэ бол хамт ажиллагсад, мөн даргадаа ч бас санаа тавих цаг шүү. Хүнд асуудлыг маш их сурвалжилж, тогтворгүй байгааг нь анзаарсан бол аяга кофе уугаад өөр зүйлсийн тухай ярилц. Хамт ажиллагсдын ийм дэмжлэг редакцын хамт олонд юу юунаас илүү хэрэгтэй гэдгийг сэтгүүлчид хэлдэг. 

Эх сурвалж: Poynter.org

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.07
Мөнгөө захиран зарцуулахад ур чадварт суралцах үүрэгтэй Данийн өсвөр насныхан
2
2023.10.10
Сошиал сүлжээнд "share", "post" хийхээсээ өмнө өөрөөсөө асуух 4 чухал асуулт
3
2023.08.27
Хувийн мэдээллээ хуваалцахаас өмнө таны мэдвэл зохих ойлголтууд
санал болгох
1
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
13 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
16 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.