Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Подкаст тойм | Бусдаас тусламж авах урлагийн тухай таны мэдвэл зохих 12 зүйл


Бусдаас тусламж хүсэх тохиолдол танд хэр их тулгардаг вэ? Ялангуяа ажил дээр өгөгдсөн даалгавраа дуусгахын тулд танд арга мухардах явдал тохиолддог л биз? 

Энэ удаагийн подкаст тоймоор Мичиганы Росс бизнесийн сургуулийн профессор Вэйн Бейкерийн зочноор оролцсонHarvard Business Review- IdeaCast” нэвтрүүлгээр ярьсан зөвлөгөөг орчуулан нийтэллээ. В.Бейкер нь “Чиний хийх ёстой зүйл бол асуух: Амжилтад хүрэх хамгийн чухал чадварыг хэрхэн эзэмших вэ” номын зохиолч юм.

Нэрэлхэх хэрэггүй

Ажлын байран дээр нэгнээсээ асуухаас ичиж, нэрэлхэх нь түгээмэл үзэгдэл бөгөөд энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал, бусдаас тусламж эрэх нь “би сул дорой”, “ажлаа хийж чаддаггүй” гэсэн бодолтой шууд холбоотой байдаг аж. Harvard-д хийгдсэн багийн нэгэн судалгаанаас харахад ухаалгаар бусдаас асуух нь таныг нөгөө хүнд харин ч ухаалаг харуулдаг болох нь тогтоогджээ. Хоёрт, туслалцаа өгөх гэж байгаа хүний өгөх хүслийг ихэнхдээ хүмүүс багаар үнэлдэг. Тэгвэл ихэнх хүмүүс туслахыг хүсэж, туслахад бэлэн байдаг байна. Бүр огт танихгүй хүн хүртэл шүү. Асуудлын гол нь өөрт хэрэгтэй байгаа зүйлээ хүн зориглож асуудаггүйд байдаг аж.

Тусламжаа ч хүс. Өгөөмөр ч бай.

Энэ нь таны нэр хүндэд сайн. Өөртөө найдах нь бидний үнэт зүйлийн нэг гарцаагүй мөн. Гэвч үүнийг хэтрүүлэх гээд байдаг сул тал бас бий. Бусдаас тусламж эрснийхээ дүнд бид илүү бүтээмжтэй, үр нөлөөтэй, ажлаа хурдтай бүтээх боломжтой. Бусдаас асуухын зэрэгцээ бусдад тусламж үзүүлэхэд бэлэн байх (ингэхдээ хариу нэхэх тооцоогүй бай) нь ганц ажлын байраар зогсохгүй амьдралын олон талбар дээр багаар ажиллахад хамгийн тохиромжтой арга барил юм.

Тусламж хүсэх хоёр төрөл

Тусламж эрэх хоёр төрөл нь: автономит (autonomous), харьяат (dependent). "Aвтономит" нь аливаа гүйцэтгэлд чадвар дутаж түүнийгээ бусдаар заалган суралцаж, дараагийн удаа бие даан хийх чадвартай болох бол "харьяат" нь тусламжаа авах боловч таны чадвар сайжраагүй чигээрээ үлдэх.

Жишээ нь, би утсан дээрээ нэг үйлдэл хийх гээд мэдэхгүй үедээ хүүгээсээ асуудаг юм. Хүү ирээд утсыг маань шуудхан аваад бушуухан зохицуулаад буцаад өгдөг. Энэ үед нь би “Жаахан удаан, надад харуулаад хий л дээ. Дараагийн удаа би чамаас асуумааргүй байна шүү дээ” гээд л хоцорно доо. Энэ бол "харьяат" төрлийн жишээ юм.

Хэт хувиа хичээгчдийн бүтээмж багасдаг

Үүний учир нь тэд бусдаас тусламж авдаг хэрнээ өгдөггүй төрлийн хүмүүс юм. Урт хугацаанд тэдний ажлын бүтээмж багасдагийн учир нь өгдөггүй төрлийн хүмүүст бусад нь аяндаа туслахаа больж эхэлдэг аж.

Удирдагчдад ч асуух хэрэгцээ байдаг

Өндөр албан тушаалд өгсөх тусам удирдагчид асуудлыг бие дааж шийдэх хэрэгтэй гэж боддог нь бараг боломжгүй ойлголт юм. Ийм тохиолдолд бусад байгууллагын удирдагчид, эсвэл итгэмжит бүлгийн хүмүүстэйгээ холбогдох нь зөв.

Бусдаас асуухаас урьтаад төлөвлө

Тусламж эрэхдээ та асуудлаа шийдэх зорилгоо сайтар төлөвлөх хэрэгтэй.

“Quick start” арга барил нь өгүүлбэрийг дуусгаж бичихтэй ижил. Жишээ нь, дараах өгүүлбэрийг цэгийн оронд нөх.

“Би одоогоор … (нэр үг) дээр ажиллаж байна”, “Миний амьдралд тулгараад байгаа том даваануудын нэг нь … (үйл үг). Надад …-ийн талаар зөвлөгөө хэрэгтэй байна.”

Дээрх хэсгийг бөглөсний дараа зөвлөгөөг хаанаас авч болох вэ гэдгээ тодорхойлоход дөхөм болно.

Хэрэгтэй хүнээ хэрхэн олох вэ? 

Өөрийн ойр дотны найз нөхөд, гэр бүлийнхнээсээ асуух нь түгээмэл боловч энэ тойргоос гадуурх хүнээс асуух боломжтойг мартуузай. Ингэхдээ дараах хоёр шаталсан аргыг санал болгоё. Танд шууд асуух хүн байхгүй ч тийм хүнийг таних хэн нэгэн таны эргэн тойронд бий. Хоёрт, таньдаг хэрнээ холбоогүй болсон хүнээсээ асуух явдал. Амьдралын өөр өөр замуудаар яваад холбоо тогтоолгүй удсан тийм хүмүүстэй ахин холбогдоход бид эргэлздэг ч хүмүүс бидэнтэй ахин холбогдохдоо баяртай байдаг нь судалгаагаар тогтоогджээ.

S.M.A.R.T арга

Specific- Тодорхой. Нарийвчлалтай, тодорхой асуувал тийм хариулт авч чадна.

Meaningful- Утга учиртай. Яагаад, ямар учраас танд болон таны байгууллагад тухайн эрэлт нь чухал вэ.

Action- Үйлдэлт. Та ямар нэг зүйлийг хийхийг асуух. Хүмүүс үүнийг зорилготой холих гээд байдаг талтай. Зорилго бол хүрэх цэг бол санал хүсэлт нь түүндээ хүрэх зам юм.

Realistic- Бодит. Холбогдох гэж байгаа хүмүүсээ бодитоор таньж мэдсэнийхээ дараа асуу.

Time bound- Цаг товлох. Асуух зүйлдээ хариу авах цагийг товло. “Ирэх улиралдаа багтаад”, эсвэл “Дараа жилээс ч юмуу… ” гэж асуух нь туслагч этгээдийг хариу үйлдэлд огт өдөөлт болдоггүй.

Мэдрэмжтэй бай

Тухайн хүндээ мэдрэмжтэй хандах нь чухал. Санал тавихаасаа урьтаад өөрөөсөө асуугаад үз. Жишээ нь “Энэ хүн биеэр уулзахыг илүүд үзэх хүн үү, эсвэл утас, и-мэйлээр хүсэлт авахыг илүүд үзэх болов уу?”, “Хэзээ холбогдвол тохиромжтой вэ?” гэх мэт. Жишээ татъя. Надад олдоход хүндрэлтэй нэг үйлчлүүлэгчтэйгээ уулзахын тулд би нэг удаа ажил тарах үеэр нь лифтэнд нь үсэрч суугаад уулзчихсан удаатай. Уулзсан хүн маань гайхмаар нээлттэй байснаар барахгүй, бид машин руу нь хамт алхаж, бүр намайг гэрийн минь гадаа буулгаж өгсөн шүү.

Өөртөө итгэлтэй бай

Өөртөө итгэлтэй байх нь дадал юм. Итгэлтэй болохын тулд хэд хэдэн удаа үүнийг хийж үзэж байж дадаж, “мэргэших” бөгөөд үүнд тань тодохой цаг орно.

Туршилт- 20 минут!

Эдийн засгийн зөвлөгөө өгдөг нэгэн фирм дээр шинэ ажилтан авахдаа дараах зөвлөгөөг өгдөг байна.

Хэн нэгэн нь ямар нэгэн асуудлыг 20 минут дотор бие дааж шийдэж чадахгүй бол асуудлыг бусадтайгаа хуваалцаж, хамтдаа шийдлийг олох.

Хэрэв таны удирдаж байгаа байгууллагын ажилтан бусдадаа туслахгүй байвал…

Хамт олондоо туслахыг зааж дасгалжуулах нь удирдагч хүнд зөв арга болдог. Ингэхийн тулд ажилтныхаа үзэл баримтлалд энэ талаарх логикийг тайлбарлаж өгөх нь үр дүнтэй. Харах өнцөгт нь нөлөөлж чадвал тэр нь зан төлөв болох магадлалтай. Нээлттэй ярилцах нь байгууллагын соёлыг сайнаар бэхжүүлж байдаг ажээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.12.22
Сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх 2022 оны шилдэг 9 подкаст
2
2022.09.26
Playlist: "Та яг одоо ямар дуу сонсож байна вэ" 70 дахь дугаарт гарсан 26 дуу
3
2022.09.22
#WomenWhoDare | Cocktail and Crime: Сонсогчдоо хооронд нь танилцуулж, комьюнити үүсгэхи...
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.