Хайх зүйлээ бичнэ үү

"Ray One" студийн үүсгэн байгуулагч, арт директор Г.Гандөш, CG генералист А.Эрдэнэбилэг нартай ярилцлаа

Өнгөрсөн хоёрдугаар сард “Найрсаг хөрш” өхөөрдөм анимейшн Фэйсбүүкээр цацагдаж, хэн хүнд таатай дулаан мэдрэмж өгсөн билээ. Мобиком Корпорацийн захиалгаар хийсэн тус анимейшнийг бүтээгчид Ray One Studio. Студийн үүсгэн байгуулагч, арт директор Г.Гандөш, CG генералист А.Эрдэнэбилэг нартай ярилцсанаа хүргэе.

- Хэзээ студиэ байгуулсан бэ?

- Бид үйл ажиллагаагаа эхлүүлээд гурван жил болж байна.

- Яагаад анимейшн хийх болов? Мөн хэрхэн багаа бүрдүүлсэн бэ?

- Багаасаа зурах дуртай байлаа. “Юрийн галавын цэцэрлэг-3” киног хэрхэн бүтээсэн видеоноос 3D-г кинонд яаж ашигладгийг хараад асар сонирхолтой санагдсан. Тэгээд “3D Max” программ дээр модель дуурайж хийж үзээд программдаа дурлаж, салахаа байсан даа.

- Кино гарсан үе гэж бодохоор 2001 оноос хойш байх нь ээ?

- Тийм юм байна. “Ray One” студиэсээ өмнө аппликейшн хөгжүүлэлтийн компани, студи, games.mn сайтыг ажиллуулдаг байсан. Арваннэгдүгээр ангиа төгсөөд график дизайн бол миний чиглэл юм байна гэдгийг мэдээд мэргэжлээ сонгосон доо.

- Та бүхэн хэдүүлээ ажилладаг вэ? Ямар ямар мэргэжилтэн байдаг вэ?

- Бид тавуулаа. Генералист нь багийн гишүүдийн ажлын хуваарийг зохицуулж, зөвлөнө. VFX артист нь утаа, хөдөлгөөнт гал гэх мэт тусгай эффект бүтээгч бол аниматор нь яс зангидсан моделуудыг хөдөлгөх үүрэгтэй. Texture shading артист бол объектын шинж чанарыг ялгаруулж өгөх үүрэгтэй. Мөн арт директор, дүрийн дизайнер гэсэн ажилтнуудтай.

- Никитон хамтлагийн “Утаа, Түгжрээ” дууны клип үзэгчдийн, видео бүтээгчдийн анхаарлыг их татсан. Тэр дундаа видео тоглоом тоглогчдод бүр ч их таалагдсан болов уу. Анимейшн гэхээр бид Японы бүтээлүүд, эсвэл Pixar тэргүүт компанийн ажлуудыг мэддэг. Тэгвэл монгол агуулгыг гаргахдаа та бүхэн юуг анхаардаг вэ?

- Бидний зүгээс монгол агуулгыг ахуйд нь шингээхийг хичээдэг. Бидний ахуй хэрэглээ, хаана яаж амьдардаг, ёс заншил зэрэг онцлогтой. Монгол агуулгыг дүрд шингээхэд тийм ч хүчтэй биш. Яагаад гэвэл монголчуудын анатомын байдлын онцлог гэхэд азиуд дундаа онцгойроод байх зүйлгүй шүү дээ.

- Цаашид монгол агуулгын хөгжүүлэлтийг бүтээлдээ тусгахдаа юуг зорьж байна вэ?

- Оригинал бүтээл гаргахад монгол агуулга яахын аргагүй шинэ хэвээр байгаа. Гадагшаа гараагүй, өндөр боломжтой зүйл гэж харж байна. Бидний түүх соёл, эд хэрэглэлүүд, ёс заншил бол бусад улс орнуудад ховор зүйл. Цаашдаа ийм талуудаа харуулахаар зорьж байна. Нуулгүй хэлэхэд бид социалист нийгмийн үеийг, ирээдүйтэй хослуулж харуулсан нэг цуврал дээр ажиллахаар агуулгаа гаргаад байгаа. Тухайн үед нүүдэлчин соёлтой улс хэрхэн социалист засаглал руу шилжиж, суурин соёлд орсон нь сонирхолтой санагддаг.

- Та бүхэн зохиолоо гаднаас авдаг уу?

- Зохиолоо бид өөрсдөө ярилцаад босгодог. Мэдээж харилцагч талаас зохиолын санаа гарах тохиолдол бий. Түүн дээр нь ажиллаад явна.

- Харилцагчдынхаа тухай яриач? Тэднээс гарсан санаа, та бүхний гүйцэтгэл хэрхэн нийлдэг вэ?

- Зарим тохиолдолд бидний бодсон төлөвлөснөөр дуусах бол заримдаа хугацаанд баригдаад их яаруу хийх нь бий. Маркетингийнхан бидэн дээр цаг нь тулгуу орж ирдэг талтай. Үүнээс болоод вижуал хөгжүүлэлт хийх цаг хомсдох нь бий. 

- Тэгэхээр анимейшн хийхэд хугацаа их ордог байх нь ээ?

- Агуулгаа гаргаж батлуулахаас аваад гүйцэтгээд дуусах хүртэл дунджаар гурван сар зарцуулдаг. Үүнээс агуулга, дүрээ батлуулах явц (pre-production) хамгийн чухал нь байдаг. 

- Тэгвэл нэг дүр бүтээхэд хэр хугацаа шаардлагатай вэ?

- Хамгийн багадаа нэг дүр дээр хоёр долоо хонодог. Эхлээд дүрийн дизайнаа батлуулаад, дараа нь 3D-г байрлуулж, үндсэн загвараа авна. Дараа нь яс зангидаж хөдөлгөөнд орох үед ямар нэгэн асуудал байгаа эсэхийг үзнэ. 

- Ямар түүхийг өгүүлж байгаагаас хамаараад анимейшн онцлогтой байх уу?  

- Нэгт хязгааргүй бүтээх боломж. Анимейшн нь цогц мэдээллийг хамгийн төгс байдлаар үзүүлж болох хэрэгсэл гэж хэлж болно. Бүх зүйлийг хоосноос хийж, ямар нэг хязгаарт баригддаггүй. Нэг ёсондоо бидний төсөөллөөс өөр хязгаар байхгүй гэсэн үг л дээ. Мөн илэрхийлэх санаагаа улам дэвэргэж, улам сайхан харагдуулж болдог. Хоёрт, маш олон зүйл, мэргэжлийн салбаруудыг нарийн судлах хэрэг гардаг. Жишээ нь, буу хийх болоход тухайн бууны механизм, аль хэсэг ямар үүрэгтэйг, материал нь гэрэлтэй хэрхэн харьцаж байгааг нэгд нэгэнгүй судлах хэрэг гардаг.  Гуравт, ихэнхдээ  хиймэл оюун ухаанаас хараат бус. Өөрөөр хэлбэл, ихэнх нь хүнээс гардаг “санаа” гэх зүйлээс үүддэг болохоор ирээдүйд мэргэжлээ алдахвий гэх айдас төрдөггүй.

- Оргүй хоосноос хийж бүтээдэг гэлээ. Тэгвэл та бүхний төсөөлөл хаанаас гарч ирдэг вэ?

- Амьдралын хэв маяг, орчин тойрноос үүдэлтэй гэж бодож байна. Бас үзэж харж байгаа гаднын сайн анимейшнүүд өөрийн эрхгүй атаархлыг төрүүлдэг шүү. 

- Өөрийн гэсэн тусгай арга барил гэж та бүхэнд байдаг уу? Анимейшн бодит амьдралтай адилхан байх шаардлагатай юу?

- Зөвхөн бидний гэсэн арга барил байхгүй дээ. Учир нь, манай мэргэжил ямар нэгэн стиль, жанрт баригддаггүй. Объектив талаасаа дэлхийн анимейшнийн бүтээгчид бүгд бодит амьдралыг тольдож харуулдаг гэж хэлж болно. Жишээ нь, бодит амьдрал дээр ашигласан камерын хөдөлгөөнөөс огт өөрөөр дүрсжүүлбэл үзэгч хүлээн авч чадахгүй шүү дээ. Ингэхээр яалтгүй зарим нэг чухал зүйлсийг бодит амьдралтай адилхан байлгахгүй бол болохгүй.

- Анимейшн хийхэд зардал их ордог уу?

- Цаг хугацаа их ордог. Тэгэхээр тэр хэмжээгээрээ зардал ихтэй гэсэн үг. Монголд анимейшн бага хийгдэж байгаагийн гол шалтгаануудын нэг нь энэ гэж ойлгож болно оо.

- Өртгийг харилцагчид тань хэр ойлгодог вэ?

- Нэг үеэ бодвол харьцангуй ойлгодог болсон шүү. Анх үнийг нь сонсоод хүмүүс “ухаан алдах” шахдаг байсан. Өнөөдрийн энэ хөгжилд бусад 3D хийж байгаа студиудын нөлөө их байгаа . Үүнд нь бид бас баяртай байгаа.

- Захиалгын ажлаас гадуур өөрсдийн хүсч байгаа анимейшнаа хийх зав гардаг уу? Эсвэл санаагаа хадгалдаг уу?

- Цаг хомс учраас санаагаа ихэнхдээ хадгалдаг. Захиалгын ажлууд шахуу цагтай орж ирдэг болохоор нэг ажлын дараа бид их хурдан ядарчихдаг юм. Ядрахаар тархи ажиллахгүй, нам зогсоно шүү дээ. Тийм болохоор хэсэгтээ амрах нь  чухал байдаг.

- Тэгвэл өөрсдийгөө хэрхэн цэнэглэдэг вэ?

- Унтаж амрах л хамгийн сайн арга болдог. Ажил эхлэхээс өмнө бөөнөөрөө видео тоглоом тоглоно. Мөн тархиа сэргээхийн тулд brainstorm хийдэг дээ.

- Чанартай бүтээл гаргахад юу чухал вэ?

- Түүх буюу зохиол, чадварлаг хамт олон, цаг хугацаа. Гэхдээ сүүлийн үед анзаараад байгаа зүйл  багийн ажлын зарчим, дэс дараа их чухал санагдаад байгаа. Үүнийг туршлага бий болгодог юм билээ. Туршлага нь өөрөө ажил хийж, алдаж байж гарч ирдэг. Өөрөөр хэлбэл, хэдэн муу ажлын дараа сайн бүтээл гарч ирдэг.

- "Найрсаг хөрш"-ийн санааг анх хэрхэн гаргасан бэ?

- Мобиком корпорацийн зүгээс дээхнэ үед хөршүүд бие биедээ тусалдаг, дотно байсан нь одоо үед гээгдсэн учраас тэр уламжлал, ёсыг сэргээхийг уриалах зорилготой гаргасан. Түүн дээр нь бид ажилласан даа.

- “Найрсаг хөрш”-ийг бүтээх үеэр гарсан сонирхолтой баримтаас дурдаач?

- Анх зохиолоо гаргаж өгөхдөө хүмүүс дээр хийчихсэн. Хулганаар дүр бүтээх ямар ч төсөөлөлгүй байлаа. Мобикомын зүгээс “хулгана жил гарч байгаа юм чинь хулгана дүрээр хийе” гэлээ. Ингээд ирэхэд бид нар тийм их хэмжээний үс рендерлэнэ гэсэн тооцоогүй байснаар барахгүй манай Realtime программд үс бүтээх өгөгдөл байхгүй. Ямар ч байсан болгоно доо гээд бодож байтал яг тэр үед программын шинэчлэл гарч түүхэндээ анх удаа үсний рендер боломжтой болсон. Гэхдээ туршилтын шинэчлэл байсан учраас асуудал, алдаа гарч байлаа. Жишээ нь, хулгана суунгууд үс нь салаад агаар дээр үлдчих явдал энүүхэнд. Үүнийг тухайн программын хөгжүүлэлтийн компани руу байнга холбогдож байж хийж дуусгасан. 

Бас ажлаа хүлээлгэж өгөөд кино цацагдахаас хоёр гуравхан хоногийн өмнө Ковид-19-тэй холбоотой Цагаан сарыг сурталчилж болохгүй гэх зарлиг гарсан. Үүнтэй холбоотой анимейшн дээрх цагаан идээтэй ширээгээ “буулгасан” шүү.

- Ард талын бүрдэл, коридор гэх мэт ахуйг бодож хийсэн үү? Бидэнд танил орц эд нар анзаарагдсан.

- Түүхийг одоогийн үйл явдал, 40 мянгатын байшин дотор байна гэж бодож хийсэн. Орц нь цементэн, дотроо нарийн банзан шалнууд, цэнхэр будагтай, дээгүүрээ цагаан шохойн хана зэргээр дотно мэдрэмж өгөхийг зорьсон.

- Бас их олон дээл зурав уу?

- Дээл хийх их хэцүү байсан шүү. Европ хувцаснууд товчлогдоод, дүрээ хөдөлгөх үед хөдөлдөггүй байхад дээлийн эсгүүр, энгэр нь зөрүү учраас хөдөлгөөнд ороход асуудал үүсээд байсан. Их нарийн юм билээ. Ер нь 3D анимейшн хийх нь бүх чиглэл рүү хөлөө дүрэх болдог. Байшин, машин, хувцас хэрэглэл гээд бүгдийг нь хийх учраас бүгдийг нь сайн ажиглах шаардлага гарна.

- Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
33
0
0
0
3
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.05.19 162.158.178.96

Эд нар хийсэн юм байна ш дээ. Нээрээ аягүй хөөрхөн юм хийцэн байсан. бүрэн хэмжээний кино хийгээсэй

0 Хариулах


DR. ADITYA 2020.05.14 172.69.253.143

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com

1 Хариулах