Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ГЭРЭЭСЭЭ МУЗЕЙД | Сансар, од эрхэсийн ордны онцлох 9 үзмэр


"Гэрээсээ Музейд" төслийн хүрээнд бэлтгэж буй цуврал нийтлэлийн ээлжит дугаарыг уншигч танд хүргэж байна. Энэхүү нийтлэлээр Сансар, од эрхэсийн ордны онцлох 9 үзмэрийг танилцуулж байна.  

1. "Союз-39" хөлгийн буугч аппарат

ЗурагТайлбар




  • Өргөн: 2.2 метр 

  • Жин: 3 тонн 

  • Материал: Хөнгөн цагааны хайлш

"Союз-39" хөлгийн буулт 1981 оны тавдугаар сарын 05-нд Монгол Улсад ирсэн байна. 1981-1990 он хүртэл Тээврийн музейд байж байгаад 1990 оноос хойш Сансар, од эрхэсийн ордон байгуулагдах хүртэл Ж.Гүррагчаа гуайн гэрт байсан аж.

2. Минолта 8 оддын театрын аналог аппарат

Японы эрдэмтэн Сако Сан уг аналог аппаратыг бэлэглэсэн. Өөрийн дүүгээр дамжуулан 2014 онд угсарч өгсөн байна. Уг аппаратаар оддыг харах боломжтой.

3. В.Жанибековын бичсэн шүлэг

В.А.Джанибеков нь Монгол Улсад гурван удаа ирсэн юм. Түүний Найздаа зориулж бичсэн уг шүлгийг Ж.Гүррагчаа орчуулж, уг ордонд байршуулсан юм. 

4. "Союз-39 баг" мозайк чулуун зураг

5. "Союз 39 хөлөг гарааны талбайд" 3D модел

6. Сансрын нисгэгчийн амь аврах өмсгөл буюу скафандр

Скафандр нь вакум орон зай, температурын эрс тэс орчинд хүнийг амьд байлгах зориулалттай. 

7. Ю.А.Гагарины баримал

ЗурагТайлбар




8. Жинхэнэ хөлгийн багасгасан загвар моделууд

ЗурагТайлбар




9. Союз усан оргилуур

ЗурагТайлбар



16 метр өндөртэй уг усан оргилуурыг монгол хүн сансарт ниссэний 5 жилийн ойгоор хийсэн. Гялгар төмөр материалтай. 


"Гэрээсээ музейд" төслийн хүрээнд Монголын Театрын музей, Улаанбаатар хотын музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, ШУА-ын ООГСТ-ийн харьяа Сансар, од эрхсийн ордны онцлох танхим, үзвэрүүдийн талаарх цогц мэдээллийг цувралаар уншигчдадаа хүргэх юм. Төслийн тухай мэдээлийг ЭНД дарж сонирхох боломжтой. 

Энэ ташрамд сонирхуулахад Юнивишнийн Видео сангийн "Үзүүштэй" цэсэнд удахгүй  "Музей үзэх моод" цуврал нэвтрүүлэг байрших аж. Тус нэвтрүүлэг нь дэлхий дахинд үүсээд буй цар тахлын үеийн нөхцөл байдалд тохируулан үзэгчдэд музейг зайнаас үзэх боломжийг олгоно.   

"Музей үзэх моод" нэвтрүүлгээр үзэгч, олны нийтийн хүндэтгэлийг хүлээсэн олны танил эрхмүүд  музейн сор болсон цөөн тооны үзмэрүүдийг сонирхолтой хэлбэрээр тайлбарлан хүргэх юм. 

Та ЭНД дарж гэрээсээ Сансар, од эрхэсийн ордноор аялах боломжтойг дуулгахад таатай байна. 

Гэрэл зургийг: Б.Ирээдүй

Таныг хүндэтгэсэн, "Гэрээсээ музейд" төслийн хамт олон

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.11.28
Ёкозүнагийн Зөвлөл Тэрүнофүжиг Хацү башёд барилдахыг хүслээ
холбоотой мэдээ
1
2023.11.27
Хайртай, дотнын хүмүүсээ "хоёр дахин" жаргалтай болгох 8 өвөрмөц үйлдэл
2
2023.08.15
Тэд бидний тухай | Монголоор аялах шилдэг аргууд
3
2023.07.10
Аялалд гарч буй хүн бүхэнд хэрэгтэй ХУВЦАС БАГЛАХ 17 ухаалаг арга
санал болгох
1
4 өдрийн өмнө
ХДХВ-ын халдвар: “Залуу зорилтот бүлэг” гэж юу вэ?
2
4 өдрийн өмнө
Энэ өвлийг хамтдаа өнгөрөөх дулаахан болзооны 33 санаа
3
2023.11.30
Өдөрт дор хаяж 3 удаа хайртай хүнээ үнэрлэх нь стресс намжааж, сайхан амруулдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.05.28 172.69.45.135

Тус музейн тухай ямар ч мэдээлэл байхгүй байх юм. Хаана байдаг, хэдээс хэдэн цагийн хооронд ажилладаг, тасалбар нь ямар үнэтэй байдаг гэх мэт энгийн мэдээллүүдийг багтаачихвал арай илүү бүрэн бүтэн болох байсан юм шиг санагдлаа. Гоё музей байна шүү очиж үзье гэж бодтол хаяг нь ч алга. Магадгүй маш амархан хайгаал олчих зүйл шүү дээ гэх байх. Гэхдээ музейн соёлыг олон нийтэд сурталчилж л байгаа бол энэ мэтийн энгийн зүйлс дээр анхаарах хэрэгтэй байх.

0 Хариулах


Зочин 2020.05.28 172.69.252.137

Энэ хүүхдүүд өмнө нь өөр нийтлэлээрээ оруулсан. Холбоотой мэдээ гээд доор байгаа хэсэгт байна

0 Хариулах