Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Таны яг одоо татаж аваад ашиглаж үзэх 8 шинэлэг, сонирхолтой аппликейшн


Та бүхэндээ яг одоо хамгийн содон аппликэйшнүүдээс сонирхуулах гэж байна. Татаж аваад туршаад үзээрэй. Магадгүй байнга ашиглах содон аппликейшныг олох ч юм бил үү?


1. Rando

iPhoneAndroid, үнэгүй

Та эхлээд ямар ч хамаагүй зураг авна. Тэр нь байгаль, барилга байшин, ном гээд юу ч байж болно. Тун удалгүй харин дэлхийн өөр хаа нэгтэйгээс хэн нэгний авсан зургийг та харах болно. Цоо шинэ хүмүүсээс, шинэ зүйл олж харах боломж гэсэн үг.

2. RunPee

iPhoneAndroid, үнэгүй

Та кино театр байлаа гэж бодъё. Эсвэл киногоо пауз хийж чадахгүй нөхцөлд бие засах хэрэгтэй байгаад байдаг... Яг энэ үед уг апп хэрэг болно. Энэ апп киноны яг аль хэсэгт бие засахад боломжтойг хэлж өгнө. Мэдээж бас киноны үзэж чадаагүй хэсгийн тухай уншаад, нөхөөд авч болно.

3. Programming Hub

iPhone, Android, үнэгүй

Энэ бол програм бичиж сурах хүсэлтэй хүн болгонд тохирох апп. Та чөлөөт цагаараа шинэ зүйл сурахыг хүсэж байна уу? Гэхдээ бусад бүх хүний сурч байгаа зүйлээс арай өөр, шинэлэг зүйл сурмаар байна уу? Энэ яг тохирно.

4. Adobe Spark Post

iPhone, Android, үнэгүй

Сошиал медиад нэмэх постоо илүү өнгө оруулж, зургуудаа содон байдлаар янзалмаар байгаа хүмүүст зориулав. Олон зургийн апп байдаг ч энэ арай шинэлэг байх болов уу.

5. NYT Cooking

iPhone, Android, Үнэгүй. (Android бол интернэтээр үзэж болно)

Хоёр хүнд зориулсан оройн хоол хийх хэрэгтэй байна уу? Авчхаад юунд хэрэглэхээ мэдэхгүй энэ алимыг яах вэ? Тэгвэл энэ танд туслах болно. Маш олон гайхалтай жорыг танд санал болгох ба болох хугацаа, орц зэргийг бичээд жор хайж болно.

6. Wysa

iPhone, Android, үнэгүй

Та чатботтой ярилцмаар байна уу? Гэхдээ гол нь зөвлөгөө авч болох тийм чатбот шүү. Та өдөр юу болсон, сэтгэл санаа ямар байгаа тухай ярилцаж болно. Танд харин энэ апп бясалгал, йог, дасгал гээд хэрэгтэй зүйл зааж өгнө шүү.  

7. Anchor

iPhone, Android, үнэгүй

Энэ бол өөрийн подкастыг утсан дээрээ хийх боломж юм. Яриад, янзлаад, жаахан өөрчлөөд, цацахад бэлэн!

8. Doublicat

iPhoneAndroid, үнэгүй

Хэрэв уйдаж байвал энэ аппликейшныг санал болгох гэж байна. Та "meme" зургууд эсвэл хөгжилтэй хөдөлгөөнт зургууд дээр өөрийн царайг оруулах боломжтой. Үнэхээр хөгжилтэй байх болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Эрчүүдийн хэнд ч үнэлэгддэггүй 24 авьяас
2
2024.04.09
Хосуудын харилцааг яг таг харуулдаг нойрсох байрлал
3
2024.04.02
Унадаг дугуйтай найзаа унатал нь баярлуулах 25 бэлэг
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
4
1
0
0
3
3

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.