UBLife Logo
Улс төр

П.Наранбаяр: Миний эрч хүч саараагүй ээ...

П.Наранбаяр: Миний эрч хүч саараагүй ээ...

УИХ-ын сонгуульд ЗХЭЭ-ээс нэр дэвшсэн П.Наранбаяр сонгогч, дэмжигчдэдээ хандан үгээ хэллээ. Тэрбээр энэ удаагийн сонгуульд 23469 санал авсан ч 1759 саналын зөрүүгээр шугамны дор орсон юм. 

"Баянзүрхчүүддээ баярлалаа. 23469 санал. МАН гэдэг хүчирхэг тогтолцоог дийлсэнгүй. Намайг чин сэтгэлээсээ дэмжсэн нийт сонгогчдоосоо уучлал хүсье. Би та бүхний итгэлийг хариулж дийлсэнгүй" хэмээн тэр өөрийн фэйсбүүк хуудастаа бичсэн бөгөөд "Миний эрч хүч саараагүй ээ. Харин ч улам хүч нэмэн 30 жил хуримтлагдсан шударга бус бүхнийг арчин арилгахад зүтгэх болно" гэсэн юм. 

Түүний нэр дэвшсэн тойрогт Баянзүрх дүүрэг, 22-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Энхбаяр, Б.Саранчимэг нар ялалт байгуулсан билээ. Энэ тойрог хоёр мандаттай байв. 

Б.Энхбаяр - 36363 (МАН)

Б.Саранчимэг - 25228 (МАН)

П.Наранбаяр - 23469 (ЗХЭЭ) 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
1
17
0
9
0
1
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.