Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хэт эмзэг хүмүүс дурлахаараа хийдэг хөгжилтэй ч юм шиг, өрөвдмөөр ч юм шиг 5 зүйл


Би өөрөө эдгээр эмзэг хүмүүсийн нэг учир маш сайн мэднэ ээ. Хэт эмзэг, мэдрэмтгий хүмүүс дурлахдаа жаргаад ч байгаа юм шиг, зовоод ч байгаа юм шиг аашилдаг гэдгийг та мэдэх үү? Үгүй бол эндээс хараад аваарай. Бас та эдгээр хүмүүсийн нэг бол цааш түгээж, бусдад сонирхуулаарай.


1. Анх дурласнаа ойлгоод тэд яг л кинонд гардаг шиг их сэтгэл хөдлөл үзүүлж, ганцаараа баахан шанална.

Дэрэнд нүүрээ нааж орилох, хана даган гулсаж доош суух, бороонд уйлж алхах, хэт их баярласандаа уул өөд гүйх, хүн болгоныг барьж авч үнсэх, амаа ангайлгаж, нүдээ бүлтийлгэн зүрхэн дээрээ гараа тавих... Ер нь ямар ч бай, тэд маш их сэтгэл хөдлөл гаргадаг. Яг л дэлхийн хамгийн том нууцын хариултыг олоод мэдчихсэн аятай гээч! Хажууд нь байж гэрчилсэн хүмүүс бол маш сайн мэднэ дээ.

2. Тэд дурласан хүнээ хараад нэг бол тэвэрмээр, үгүй бол алгадмаар санагддаг. 

Тэд дотроо үнэхээр тааж мэдэмгүй тийм олон мэдрэмжид ороогдож байдаг. Түүнийгээ илэрхийлэхдээ л муу хэрэг. Тэд хэл нь халтирч шал дэмий зүйл хэлж мэднэ, тэнэг үйлдэл гаргаж ч мэднэ. Үүнийг нь ойлгохгүй бол бүр ч их шаналах болно.

3. Бусдын ямар ч тэнэг зөвлөгөөг шүүлтүүргүй авч орхидог.

Одоо ингэж хувцаслаад, ингэж хэлээд, ингэ... гээд үнэхээр бүтэхгүй зөвлөгөө өгдөг хүмүүс байдаг даа? Эсвэл интернетэд бичсэн хаа хамаагүй мэдээллүүдийг ч шууд дагаж орхих тийм л гэнэн хүмүүс. Дараа нь л тэд харамсах байх. Харин түүнээс өмнө бол тэд юу ч бодох сөхөөгүй байх болно.

4. Тэд эхлээ ч үгүй байгаа харилцаагаа толгой дотроо бол эхлүүлээд, өрнөлийг нь үзээд, бүр дуусгачихсан байдаг.

Тэд хэт дэвэргэн бодохдоо сайн учир ямар ч зүйлийг эхлэхээс нь өмнө бодож төсөөлөөд, баярлаж бас шаналаад дуусчихсан байдаг. Дурлал нь бүтсэн ч гэлээ дотроо янз бүрийн өрнөл, төгсгөлд санаа зовж, эргэлзээгээр дүүрэн байх нь ч бий.

5. Сэтгэл хөөрөлд хэт их автана. Гэвч гаднаа үзүүлэхгүй байх нь элбэг.

Тэр хүн нь ямар ч хариу хэлж, зан ааш гаргасан бай тэд бүгдийг нь дотроо үнэхээр гүн хүлээж авдаг. Тэд хайрлагдаж байгаагаа мэдрэхдээ хамгийн жаргалтай нь байдаг учир бусад зүйлийг ч анзаарах сөхөөгүй болсон байдаг. Яг үүн шиг тэд гомдож, санаа зовнихдоо ч түргэн. Иймээс энэ төрлийн хүмүүст байдлыг намжааж, сэтгэлийг нь засаж байх найз нөхөд, гэр бүлийн гишүүд, хобби зэрэг нь маш их хэрэгтэй байдаг.

Хэрэв таны дэргэд хэт эмзэг, мэдрэмтгий, сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн байдаг бол чанга гэгч нь тэвэрч, хайрлаарай. Тэдний баярлах нь ч, гуниглах нь ч амархан тул анхаарал тавьж байх хэрэгтэй шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
10 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
5
21
0
0
1
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.