Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ширээн дээр | Нью-Йорк маягийн пиццаг Улаанбаатарт амтлах боломж

Нийтэд үйлчилж эхлээд сар ч хүрээгүй хэр нь хэдийнэ олны зорих газар болжээ.


Улаанбаатарт шинэ амт нэмсэн, өвөрмөц нэгэн газар нээгдсэн нь "Hoba Pizza". Нийтэд үйлчилж эхлээд сар ч хүрээгүй хэр нь хэдийнэ олны зорих газар болжээ. Өдрийн хоолны цагаар 11-15, орой 17-22 цаг хүртэлх хуваариар ажиллаж, орц найрлага бүрийг өөрсдийн гараар хичээнгүйлэн бэлтгэсэн пиццагаар тэд Улаанбаатарчуудын намрыг шинэлэг, бас илүү амттай болгож байна.

ЗурагТайлбар



Байршил:

Шангрила худалдааны төв, B1 давхарт “Good Price” дэлгүүр дотор

Уур амьсгал:

Дэлгүүр дотор байрлалтай хэдий ч дунд нь тек гаргаж зааглаж өгсөн тул харьцангуй тохь тухтай. Мөн өндөр тааз, дулаан шар өнгийн засал чимэглэл, ногоон ургамлаар тохижуулсан нь найрсаг мэдрэмж төрүүлнэ. 

Пицца бэлтгэх, зууханд шарах гээд бүхий л үйл явц нь ил харагдах тул сонирхолтой бас найдвартай. 

ЗурагТайлбар




Ая, тух:

Ширээ, сандлын хувьд өндөр, нам гээд алийг нь ч сонгож болно. Мөн олуулаа суух томхон ширээ ч бий. Хооллох хэрэгслээ өөртөө үйлчлэх хэсгээс авах бөгөөд хуучны, өвөрмөц загварын хэрэгсэл нь дэгжин. 

ЗурагТайлбар




“Hoba Pizza” гэх уг газрын нэрийг модоор сийлж хийсэн нь их сонирхолтой. Үүсгэн байгуулагч Бэн Мойл Монголд ирэхийнхээ өмнө найзуудтайгаа Африкт “Hoba hoba spirit” нэртэй хамтлаг байгуулж хөгжилдөж байсан нь өдгөө тус тивд алдартай хамтлаг болжээ. Энэ дурсамжаасаа үүдэн пиццаны газраа “Hoba Pizza” гэж нэрлэсэн байна. Мөн үсэг бүрт монголын уламжлалт хээг оруулж өгсөн нь баруунаас зүүн хязгаар хүртэлх монгол угсаатны соёлыг илтгэж байгаа гэлээ. 

Хөгжмийн сонголт:

Нийтэд танигдсан поп дууны жагсаалт. Гэхдээ хэт чанга биш учраас тийм ч төвөгтэй биш. 

Онцлох бүтээгдэхүүнүүд:

Нью-Йорк маягийн пицца буюу нимгэн, шаржигнуур гурилтай гэдгээрээ эдний бүх пицца онцлог. Мөн орц, найрлагад орж байгаа бүтээгдэхүүнүүдийг өөрсдөө тарьж, боловсруулж бэлддэг нь анхааралт татна. Италийн Сан марцано төрлийн улаан лоолийг Төв аймагт үрслүүлэн ургуулж, гахайн мах, пепперони хиамаа өөрсдийн гал тогоонд боловсруулж бэлддэг. Мөн гэрийн аргаар бэлдсэн комбуча цай, цагаан гааны ундааг амтлах боломжтой. 

Пицца нь жижиг /30см/, том /50см/ гэсэн сонголттой. Үүнээс гадна зүсмээр авч болох тул нэг дор олон төрлийн пицца амтлах боломжтой.

Магтах зүйлс:

Олон улсын стандартыг органик, өөрсдийн гараар бэлдсэн бүхэнтэй хослуулж тун боломжийн үнээр санал болгож байгаа нь магтах шалтгаан мөн. 

Муулах зүйлс:

Ийм пицца, ундааг гадаа налайж суугаад амталсан бол гэх бодол салахгүй байсан нь харамсалтай. 

Зөөгчдийн “царай”:

Найрсаг, тусч. 

Instagram зураг хийхэд хэр үзэмжтэй вэ?

Онцгой гойд зүйлгүй. Гэхдээ хоолны хэрэгсэл, амтат пиццаг Инстаграмдвал фүүди хүмүүсийн хувьд хэдэн лайк нь хаа юм дээ.  

Үйлчлүүлэхээс өөр юу хийх боломжтой вэ?

“Good price” дэлгүүр нь шинээр нээгдсэн тул мэдээж хүнс, бараагаа цуглуулахад тохиромжтой. 

Инстаграм: Hobapizzaub 

Фейсбүүк: Hoba Pizza 

Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
2021.08.19
Ширээн дээр | Kaktus Zone ба "Сарны тэмдэг"
2
2021.08.06
Ширээн дээр | Sizzle 51 Casual Dining and Coffee
3
2021.03.31
Ширээн дээр | "Онгироо" их махтай Флэйм
санал болгох
1
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
2
3 өдрийн өмнө
UB.LIFE-ийн туршилт: Яг одоо хэдэн төгрөг зээлж чадах вэ?
3
3 өдрийн өмнө
Муур эзэнтэйгээ "эх үрийн холбоогоор" ээнэгшин дасдагийг судалгаагаар тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.