Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Залуус: Аав ээж, эмээ өвөөгөөрөө л бүхнийг шийдүүлдэг байдлаа өөрчилцгөөе


Энэ өглөө би их догдлолтой сэрсэн юм. Орон нутгийн сонгуулийг өмнө нь тэгтлээ сонирхож, ач холбогдол өгч байгаагүйдээ харамсах, алдаагаа залруулах хүсэл дотроос төрж, "Энэ их чухал сонгууль шүү! Заавал оролцоорой" гэж хүн болгонд ойлгуулмаар санагдсан. 

Өглөө 9 цаг өнгөрөөгөөд хорооныхоо санал авах байранд ороход хамгийн гоё нь хэдийнээ хүмүүс дараалал үүсгээд зогсчихсон, байрны гадаа бяцхан түгжрэл болж байлаа. Мэдээж дийлэнх нь бидний аав ээж, эмээ өвөөгийн насны хүмүүс. 

Ороход хүн бүрийн халууныг хэмжиж, амны хаалтаа зүүхийг сануулж, зүүгээгүй нэгэнд нь өгч байсан. Бас яах ёстойг сайн тайлбарлаж өгч байсан нь авууштай. Гэхдээ энд иргэд заавал хоёр хүн дугуйлна гээд бодчихсон, бүр сүүлд нь л "Өө нэг хүн дугуйлсан ч санал хүчинтэй байх байж" гээд явж байсан нь их байлаа. Бүгдэд нь "Эндээс хоёр хүн, эндээс хоёр хүн дугуйлна" гэж хэлж байсан болохоор ч тэр байх.

Сонгуулийн ирц, идэвх хэр байгаа тухай энгийн хэдэн асуулт асуух гэхэд ажилчид "Бид завгүй байна" гээд огт яриа өгсөнгүй. Завгүй болтол нь ирж саналаа өгч байгаа хүмүүстээ баярлаад сууж байхаас өөр яах билээ. Сонгуулийн ирц ч бага багаар нэмэгдэж байгаа нь үүдэнд байрлах зурагтаас ил харагдаж байсан юм. Сонгуулийн үйл ажиллагаа идэвхтэй явагдаж, хүмүүс ч нэмэгдэн ирсээр.

Саналаа өгч явсан хүмүүс дундаас би хоёр хүнийг онцлон багахан яриа авсан юм. Тэд сонгуулийн тухай өөрсдийн санал бодлыг бидэнд хэлсэн билээ.

Би сонгуульд байнга идэвхтэй оролцдог. Өөрийн фэйсбүүкээрээ ч бас хүмүүсийг уриалж, идэвхтэй байх хэрэгтэй тухай бичдэг. Яг миний амьдарч буй энэ хороог зөвхөн эндхийн иргэд биш улс даяараа л мэддэг байхгүй юу. Хотын төвд шахуу байдаг мөртлөө төв шугамд холбогдоогүй, халуун хүйтэн усгүй, шороотой гудамжтай хэвээрээ л байна. Уг нь ийм төв шахуу байрлалтай, яаж ч бол яаж хөгжиж болохоор. Хэрэв манай хороо гоё байвал бүгд л хараад үлгэр дуурайлал авна шүү дээ. Тийм ч болохоор хэрэгтэй хүмүүс нь гарч ирж, өөрчлөлт авчраасай, бүхнийг илүү сайхан болгоосой гэж хүсэж байна. 

Энэ бол бидний зун шуугиад өнгөрсөн сонгуулиас ч чухал сонгууль юм шүү. Бидэнд хамгийн ойр асуудлыг шийдэх, гараад явахад л нөлөөлөх хүчин зүйлсийг шийдэхэд туслах хүмүүсийг гаргаж ирэхээрээ чухал байгаа юм. Тиймээс та бүхэн идэвхтэй оролцоорой.

"Би энэ жил анх удаа саналаа өгч байгаа. Зун УИХ-ын сонгуульд саналаа өгсөн. Сая орохдоо ажигласан чинь мэдээлэл авах гэсэн сэтгүүлзүйн байгууллагад мэдээ өгөхгүй байсан нь жаахан тоогүй санагдлаа. Уг нь энэ тухай мэдээллийг хүмүүст хүргэж, уриалах нь зөв шүү дээ. Залуус ч илүү идэвхтэй оролцоно.  Тэгээд энэ сонгуулиас анзаарахад мөрийн хөтөлбөрөө хангалттай явуулсангүй. Нэр дэвшигчийн тухай танилцуулга л их байснаас яг юу хийж бүтээх тухай тийм ч их байгаагүй. Үүн дээр цаашид анхаарах ёстой байх. 

Ер нь залуустаа хандаж хэлэхэд сонгуульд идэвхтэй оролцвол бид өөрсдийн ирээдүйд илүү их боломж нээнэ. Бид л өөрсдийн ирээдүйдээ анхаарал хандуулах хэрэгтэй шүү. Идэвхтэй оролцоорой. Аав ээж, эмээ өвөөгөөрөө л бүхнийг шийдүүлдэг байдлаа өөрчилцгөөе."

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
6 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.