Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Надад нэг санал байна | Амьдрах орчинд маань анхаарч, сэтгэлээсээ ажиллаасай


UB.life-ийн сурвалжлах баг Баянгол дүүргийн 24-17-3 дугаар хэсгийн санал авах байр болон 24-18-3 дугаар хэсгийн санал авах байрнаас сурвалжлагаа бэлдлээ. 

ЗурагТайлбар




Баянгол дүүргийн 17-р хорооны 3-р хэсгийн ахлагч Ч.Батзаяа

Одоогоор манай хэсэгт ирц 36.5 хувьтай байна. Дунд болон ахмад насныхны ирц залуучуудыг бодвол арай илүү байх шиг. Залуус төдийгүй ер нь бүх л сонгогчдыгоо идэвхтэй, оролцоотой байгаарай гэж хэлэх байна. Санал өгөх үйл явц харьцангуй тодорхой, заавар зөвлөмжийн дагуу явагдаж байгаа учраас иргэдийн хувьд мэдэхгүй, будилах зүйлгүй байна. Мөн ковидын дэглэмээ чанд мөрдөж амны хаалт, ариутгал гээд бүхий л зүйл бэлтгэсний дагуу явагдаж байна.

Б.Дамдинсүрэн, 27 настай

Миний хувьд хоёр дахь удаагаа сонгуульд оролцож байна. Энэ харьяа орон нутагтаа гурван жил гаруй амьдарч байна. Энэ хавьд тулгамдсан асуудал харьцангуй гайгүй амьдрахад таатай л санагддаг. Ямартай ч, улс даяар амралтын өдөр гаргаад сонгууль зохион байгуулж байхад ирж саналаа өгөхгүй бол болохгүй шүү дээ. Сонгуулийн үеэр мэдээлэл харьцангуй элбэг байлаа. Нэр дэвшигчдээ багагүй судалж чадсан.

Э.Оргилцэцэг, 30 настай 

Би бүх л сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгсөөр ирсэн. Гол нь итгэл хүлээлгэж сонгосон хүмүүс маань гарсныхаа дараа өөрийн ашиг сонирхлын төлөө ажиллах гээд байдаг хандлага байдаг. Уг нь зам, цэцэрлэг, эмнэлэг гээд олон асуудалд анхаарал хандуулж, шийдвэр гаргах хүмүүс энэ төлөөлөгчид шүү дээ. Тийм учраас биднийг төлөөлж чин сэтгэлээсээ ажлаа хийгээсэй л гэж бодож байна. 

Сонгуулийн сурталчилгааны мэдээлэл хангалттай ирсэн гэж бодож байна. Гэхдээ ихэвчлэн цаасан сонин, сэтгүүл маш их байлаа. Хүмүүс одоо үүнээс залхсан шүү дээ. Ядаж л өдөр бүр хог хаяхад нэг сонин хэвтэж байна. Тиймээс ингэж эдийн засгийн хувьд үр ашиггүй, хүрээлэн буй орчинд хортой хэлбэрээс татгалзаж цахим байдлаар мэдээллээ нэгтгээсэй гэж бодсон. Дараа дараагийн нэр дэвшигчид маань бас сонин, сэтгүүлийн танилцуулга төдийхөн биш бодитой тухайн орон нутагт хийх ажлаа ярьдаг байгаасай. 

Б.Сайнзаяа, 27 настай 

Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч байсан, Орон нутгийн сонгуульд бол анх удаа оролцож байна. Өмнө нь гадаадад байсан учраас оролцож чадаагүй. Сонгуулийн дүнд нөлөөлөх юм шиг байдал сүүлийн өдрүүдэд багагүй яригдах шиг боллоо. Гэхдээ энэ нь шийдвэрлэгдсэн юмгүй, яриа л яваад байгаа учраас тийм биш байгаасай гээд бас нөгөө талаас иргэний үүргээ биелүүлээд саналаа өгөхөөр ирлээ. 

Орон нутгийн сонгуулиар өдөр тутмын амьдралтай холбоотой, явган хүний зам, хүүхдээ тэрэгтэй түрээд явах тохилог орчин гэхчлэн амьдрах орчинтой холбоотой асуудлыг шийдэх хүмүүс л гараасай гэж хүсэж байна. Нэр дэвшигчдийн хувьд энэ сонгуулиар өөрсдөө гудамж талбайгаар яваад нэрийн хуудсаа тарааж, мэдээлэл өгч байсан нь олзуурхууштай байлаа. Сонгууль юу болоод байна гээд эрж хайхаас илүүтэй мэдээлэл байнга л ирж байлаа. 

ЗурагТайлбар





Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.