Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ИНФОГРАФИК: Хуурамч мэдээлэлд хэн хамгийн их автдаг вэ?


Сошиал медиа өдөр тутмын амьдралын салшгүй хэрэглээ болохын хэрээр бид өмнөхөөсөө хэд дахин их мэдээ, мэдээлэл дунд аж төрөх боллоо. Монгол залуучуудын дунд хийсэн судалгаагаар 60 орчим хувь нь хуурамч мэдээлэлтэй тогтмол таардаг (өдөр бүр эсвэл долоо хоногт хэд хэдэн удаа) гэж хариулжээ. 

Итгэхэд бэрх инээдтэй цуурхлуудаас эхлээд үнэн ч байж магадгүй юм гэж бодохоор янз бүрийн мэдээлэл цахим орчинд байнга тардаг. Хөгжилтэй бичлэг, мийм, хошин зураг гээд харахад гэм хоргүй мэт боловч бодит амьдрал дээр төсөөлснөөс их хохирол учруулдаг байна. Тухайлбал, коронавирусийн вакцины эсрэг сошиал медиад тарсан "хошин" миймүүд худал мэдээлэл тарах гол хэлбэр болж, олон нийтийн вакцинд итгэх итгэлд сөргөөр нөлөөлж буй талаар BBC-д томоохон нийтлэл гарчээ. 

Түүнчлэн КОВИД-19 өвчинтэй холбоотой янз бүрийн хуурамч мэдээлэл, цуу яриа, хуйвалдааны онол 25 өөр хэлээр, дэлхийн 87 оронд тархасны улмаас 800 орчим хүн амиа алдаж, 5876 хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай CNN мэдээлсэн байна.

Энэ жил пандемик (цар тахал)-ын хажуугаар Infodemic буюу “мэдээллийн өвчлөл” гарч газар авч байгааг мэргэжилтнүүд сэрэмжлүүлж буй. "Хараат бус, бодит мэдээлэл амьдрал, үхлийг хэмжихүйц чухал болохыг цар тахлын үеэр бид харж байна. Жишээ нь, Иранд согтууруулах ундаа коронавирусийг устгадаг гэх худал мэдээлэл тархаж, үүнд итгэсэн олон хүн архинд хордож нас барсан. Бодит мэдээлэл ямар үнэ цэнтэй болохыг энэ мэт үйл явдал харуулж байна" гэж Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын (RSF) Зүүн Ази хариуцсан Товчооны тэргүүн Седрик Алвиани манай сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

Тэгвэл монголчууд хуурамч мэдээллийн эсрэг хэр сайн дархлаатай бол? 

Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс өнгөрсөн тавдугаар сард Залуучуудын санал бодлын судалгааг явуулжээ. Энэхүү судалгаанд Монгол орны өнцөг булан бүрд амьдардаг 18-40 насны 2494 иргэн хамрагдсан бөгөөд үндсэн найман сэдвийн хүрээнд тодорхой асуулт асууж, тэдний санаа бодлыг сонсчээ.

Эндээс хуурамч мэдээлэлтэй холбоотой судалгааны онцлох үр дүнгүүдийг хүргэж байна. 

Дашрамд дурдахад,  Залуучуудын санал бодлын судалгаа нь

  1. Монгол Улсад тулгамдаж буй асуудлууд
  2. Улс төрийн институц болон засаглал
  3. Залуучууд ба эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо
  4. Сонгууль болон улс төрийн намууд
  5. Ардчилал, ардчиллын элементүүд
  6. Авлига
  7. Гадаад бодлого
  8. Хэвлэл мэдээлэл болон худал мэдээлэл гэсэн үндсэн найман сэдвийг хамарсан бөгөөд та судалгааны дэлгэрэнгүй үр дүнтэй танилцах бол ЭНД дарна уу. 

Энэхүү нийтлэлийг АНУ-ын Ардчиллын төлөө үндэсний сан дэмжлэгтэйгээр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй DREAM хөтөлбөрийн хүрээнд хүргэж байна. Нийтлэлд илэрхийлэгдсэн үзэл санаанууд нь уг байгууллагуудын албан ёсны байр суурь биш болно.

#DREAMYouthPoll

Хамгийн их уншилттай
1
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
2
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
3
2021.10.15
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
холбоотой мэдээ
1
2021.09.09
Сошиал хаягийнхаа нууцлалыг сайжруулах шаардлагатай болсныг илтгэх 5 дохио + АРГУУД
2
2021.06.10
#Stopbullying | “Хажууд нь суухаар нүүрс үнэртээд байх юм”
3
2021.06.02
#Stopbullying | НҮҮРГҮЙ ХҮМҮҮС
санал болгох
1
11 цагийн өмнө
Уран гулгалтын тойм | Гранпри цувралын эхэнд олимпын найдварууд бүдэрлээ
2
14 цагийн өмнө
Өмнөд Солонгосын тэмцэгчид "Squid Game" цувралын хувцас өмсөн жагсжээ
3
16 цагийн өмнө
"Squid Game"-ийн хувцас Хэллоуиний хамгийн эрэлттэй өмсгөл байх нь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.