Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

The Big Ideas: Агуу санааны эзэдтэй танилцъя (№1)


Арванхоёрдугаар сарын 25-нд уншигчдын гарт хүрэх "Гэрэг" сэтгүүл, "The New York Times"-тай хамтарсан "The Big Ideas" сэтгүүл энэ шинэ жилийн баяраар өөртөө өгөх хамгийн гоё бэлэг болох болно. Тус сэтгүүлээс дэлхийн алдартай эрхмүүд хэрхэн үзэл бодол, "агуу санаа"-гаа хуваалцсаныг олж уншаарай. Тус 13 эрхэм, 13 агуу санааг цувралаар та бүхэндээ танилцуулж байна.

Хамгийн гоё нь та хөл хорионы энэ цаг үед "The Big Ideas" сэтгүүлээ шууд хүргүүлээд авах боломжтой юм шүү. Та урьдчилан захиалж, хүргүүлэн авахыг хүсвэл ЭНД дарахад л хангалттай.


1. Ялица Апарисио (Жүжигчин, 2019 оноос хойших ЮНЕСКО-ийн уугуул иргэдийн сайн санааны элч)

Мексикт хүний эрхийн хөдөлгөөний галыг асаасан ‘Рома’

Урлаг нэн тэргүүнд гарц гаргалаа шаардаж буй, заримдаа нийгэм өөрөө ч шийдвэрлэхэд амаргүй хөндүүр асуудлуудын ээдрээг олоход тусалдаг. Урлаг харгис хэрцгий, ээдрээтэй, олон талт, ихэнхдээ шударга бус бодит байдлыг ил гаргаж харуулдаг. Урлаг бидэнд сонсогдоогүй дуу хоолойг хүргэж, үзэгдээгүй нэгэнд ил гарах гайхалтай боломжийг олгодог. ... “Рома” кино уугуул иргэдийн амьдралд чухал нөлөө үзүүлж буй ялгаварлан гадуурхлыг илэрхий харуулсан нь хамтын соёлын ухамсрыг бий болгож, цаашлаад хуулийн дагуу асар том ялалт байгуулах замыг нээж өгсөн юм. ... Клеогийн дүр миний амьдралд онцгой нөлөө үзүүлсэн, чухам энэ дүр л намайг өнөөгийн замнал руу хөтөлсөн юм. Би өөрийн идэвх санаачилгыг Мексикийн нийгмийн нөхцөл байдлыг сайжруулах, жендэрийн тэгш байдлыг эрхэмлэх, нийгмийн бүлгүүдийн олон янзын төлөөллийг дэмжихийн төлөө зориулж байна.

2. Ахмед Элгаммал (Ратгерсийн их сургуулийн Урлаг ба хиймэл оюун ухааны лабораторийн захирал, A.I. компанийн Playform-ийг үүсгэн байгуулагч)

Шинэ эриний асуулт: Робот уран бүтээлч төрөх үү?

Олон уран бүтээлч хиймэл оюун ухааныг таашаадаггүй. Магадгүй технологийн үр ашигт тал хүмүүсээс ажлын байрыг нь булаахад хүрнэ гэх айдас тэднийг ийм байр суурь илэрхийлэхэд хүргэдэг болов уу. Эсвэл тэдгээр хүмүүс хиймэл оюун ухааны хэрэглээг танин мэдэх хүсэлтэй байлаа ч мэргэжлийн нэр томьёог тайлж уншиж чаддаггүй.

Энэ бүхэн надад камер хэмээх шинэ технологи хэрэглээнд нэвтэрч асан цаг үеийг санагдуулдаг. Тэр үед хүмүүс бас л одоогийнх шиг эргэлзэж байсан. XIX зуунд орчин үеийн гэрэл зургийн эхлэлийг тавьсан камер сорилт, боломжийг зэрэг дагуулсаар хүн төрөлхтний амьдралд нэвтэрсэн билээ. Зарим уран бүтээлч уг технологийг талархан хүлээн авч байсан бол бусад нь ажиллуулахад мэргэжлийн ур чадвар шаарддаг харь эд гэх нүдээр харж байжээ. Тэдний ажлыг булаах нь гэж эмээх хүмүүс ч байв. ... Аливаа шинэ технологи хүлээн зөвшөөрөгдөхөөсөө өмнө эргэлзээ, үл итгэлтэй нүүр тулдгийг би өмнө нь дурдсан. Хиймэл оюун ухааны технологи ч мөн үүнтэй ижил замыг туулж байна. Хиймэл оюун камерын нэгэн адил эгэл жирийн хүмүүс болон уран бүтээлчдэд өөрийгөө илэрхийлэх шинэ арга замыг бий болгож буй. Тиймээс ухаалаг машин хүмүүний бүтээлч байдлыг сүйтгэх бус түүнд тусална гэдэгт би итгэл дүүрэн байдаг юм. Урлагийн ирээдүй гэрэлтэй байна.

3. Брайн Грийн (Колумбийн Их сургуулийн онолын физикийн төвийн захирал, Дэлхийн шинжлэх ухааны наадмыг үндэслэгч)

Чин үнэний хаалгыг урлаг нээнэ

Математик хийгээд шинжлэх ухаан нь обьектив үнэнийг эрэлхийлдэг. ... Урлаг өөрөө энэ судалгаанд чухал үүрэгтэй. Үнэнийг тал талаас нь эрэлхийлэх аргуудаас дэлхий ертөнцөд хандсан хүн төрөлхтний бүтээл гэдгээрээ урлаг туйлын онцгой. Математикийн болон хүний хэлээр илэрхийлэхгүй үнэн гэж бий. Дотоод илэрхийллээс халиваас утга нь алдагдах, бидний зөвхөн мэдэрч, төсөөлж чадах үнэн. Урлаг бол ийм үнэнтэй харьцах боловсронгуй хэрэгсэл юм. Урлагийн талаарх бүх нийтийн хүлээн зөвшөөрсөн тодорхойлолт байдаггүй. Хүн бүрийн урлагт үзүүлэх хариу үйлдэл өөр өөр. Тиймдээ ч энэ л давтагдашгүй, өвөрмөц үл үзэгдэх хамаарал урлагийг нийт хүн төрөлхтний өмч гэсэн тодотголыг өгдөг. 

Эцэст нь, математик, шинжлэх ухааны зүй тогтлоор бид хүрээлэн буй гадаад ертөнцтэй харьцдаг бол урлагийн зүй тогтлоор дамжуулж бид дотоод ертөнцдөө нэвтэрдэг учраас чухал ажгуу.

Эдгээр болон нийт 13 онцгой нийтлэлийг бүрэн эхээр нь та "The Big Ideas" сэтгүүлээс хүлээн авч уншаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
14 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

MNT 2021.08.17 197.210.71.173

(Нараяна эмнэлгийн эмнэлэг) (бөөр яаралтай шаардлагатай) (700,000.00 доллар). Хэрэв та 1 бөөр зарах сонирхолтой байгаа бол бидэнтэй холбоо бариарай, тэр даруй 700,000.00USD доллараар шагнагдах болно. Бүх имэйлийг имэйлээр илгээх ёстой ([email protected]) Бөөр нь хүний амийг аврахад шаардлагатай байдаг. Хүний амь аврахыг хүсч байгаад баярлалаа.

0 Хариулах