Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өнөөдрийн зурвас: Хүлээж байна

Хүлээх зүйлгүй бол цаг хугацаагаар яана.


Нэг л мэдэхэд баасан гариг болчихдог нь цаг хугацааны аврал байлаа. Дараагийн баасан гариг сайхан, түүний дараагийнх бүр илүү сайхан байх боломж үргэлж бий. Энэ бодол гунигт өдрүүдийг таягдан хаях хэмжүүр юм шиг. Долоо хоногийн төгсгөл ирэх бүрт яг өнөөдрийнх шиг баасан гаригууд ээлжилсээр хэрнээ энэ хүрээд цаг хугацаа дүлэгнээд л байх юм. Цаг мөд урагшилж өгөхгүй, хуанли гацчихаад эргэж өгөхгүй байвал энэ арванхоёрдугаар сар. Арванхоёрдугаар сар гэдэг жил тойрон хүлээдэг баасан юм. Гацуураа засах гэж хүлээнэ. Гацуураа зассан... Одоо ингээд хүлээнэ. 

Хийж дуусгах, хүлээлгэж өгөх ажлууд овоорчихоод амжихгүй суухдаа цаг, хунали дахь цифрүүдийг зогсоох гэж биш, гялс явуулах гэж байн байн хяламхийж сууна. 335 хоногт ингэтлээ тэсгэл алдаж байгаагүй мэдрэмжийг авчирдаг арванхоёрдугаар сарын турш чухам хэнийг, юуг хүлээж байгаа нь тодорхойгүй догдлол. Лав л жилийн эцсийн тайлан, шилдэг ажилтны зүүсгэл тэргүүтэн биш. Арван хэдтэй охид, хөвгүүдийн өсөж том болох хүсэл, орон гэрээсээ гарч бие даан амьдрах мөрөөдөл шиг гэнэхэн гэнэхэн хүлээлтэд хөвсөлздөг арванхоёрдугаар сар. Нээрэн юугаа хүлээдэг хэрэг вэ.  

Хорвоо дээрх гуйвахгүй үнэн, хэлбийхгүй бодитой байдгаар нь цаг хугацааг хамгийн хүчтэй гэдэг. Бүхнийг урсгаж, хамт урсаж, хайр найргүй холд одоочихоод өөрөө оршсоор л байдаг тийм хүчтэй. Ганцхан арванхоёрдугаар сард цаг хугацаа арай өөрөөр цохилж, амсхийх гээд байдаг нь юуных юм бол. Гацуураа зассан, одоо хүлээж байгаа нь хэнийг билээ, юуг тэр вэ. 

Ийм хүлээлт арванхоёрдугаар сар гэж бий болохоос, цаг хугацааг хүчтэй болгосон мөн чанараас ч өмнө үүссэн, мөчлөг эвхэгдэж өнхөрсөн хойно ч, дараагийн шинэ тоолол эхэлж байхад ч үгүйсгэсэн төрхтэй, сөрсөн араншинтайгаар лугшсаар байдаг шүү дээ. Хүлээлт цаг хугацаанаас хамаагүй хүчтэй. Хүлээхэд цаг юу ч биш, өдөр хоног, сар жил ч хугацаа биш. Хүлээлт байдаг учраас хэн нэгэн ирж, ирсэн шигээ буцаж, баяр хөөр төрж, уйтгар шаналанд унаж, дахиад эхэлж, дахиад л хүлээлт, хүлээлтүүд ар араасаа цаглашгүйгээр хөвөрч байдаг. Хүлээж байгаа хүнд цаг нэг бол цовхчин дэвхчиж, нөгөө бол явж өгөхгүй гайтахыг хараач. Арванхоёрдугаар сард цаг хугацаа сул дорой болдог юм. 

Хүлээх зүйлгүй бол цаг хугацаагаар яана. Хананд өлгөөтэй рүү байсхийгээд хяламхийх арванхоёрдугаар сарын хэрэг юун. Товлоогүй, тохироогүй, тэгэх нөхцөлгүй тийм сайхнаар хүрээлүүлчихээд хуанли хэрхэн гацахыг тэвчихгүй хүлээж байна. Хүлээх, хүлээх, хүлээх. Хүлээсэн хүн, хүлээсэн цаг ирэхэд дахиад шинэ ирнэ, шинээр хүлээнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
2 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.