Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Б.Тэмүүлэн: Санхүүгийн төвөгтэй харилцааг хялбаршуулах нь бидний гол зорилго


Уг ярилцлага нь "Гэрэг" сэтгүүлийн The New York Times-тай хамтарсан The Big Ideas тусгай дугаарт нийтлэгдсэн болно.


“Хүнд гурван төрлийн нөөц бий. Энэ бол цаг хугацаа, энерги, мөнгө. Эдгээрийг ухаалаг, зөв зарцуулах нь хамгийн чухал” гэж Б.Тэмүүлэн захирлын онцолсон нь “Simple” брэндийн философи юм. Мөнгө, санхүүгийн үйлчилгээг өөртөө эрсдэлгүй, орон зай, хугацаанаас үл хамааран хурдтай басхүү саад, бэрхшээлгүй хялбараар авах боломж олгож буй тэдний үйлчилгээ зах зээлд нэвтрээд сар гаруй л болж байна. Бүтээгдэхүүнийг хурдтай нэвтрүүлэн, шалгаж, цаг тухайд нь залруулан сайжруулж буй “Simple” аппликейшний талаар бид Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэнтэй дэлгэрэнгүй ярилцлаа.

-Хэрэглэгчид “Simple” брэндтэй танилцаад удаагүй энэ цаг үед тантай ярилцах болсондоо баяртай байна. Мэдээллийн технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг үзүүлэх болсон Та бүхний хувьд яагаад энэ салбарыг сонгосон талаар яриагаа эхэлье.

-Банк, санхүүгийн салбарын хувьд технологийн хөгжлийн нөлөөгөөр дэлхий даяараа өөрчлөлттэй нүүр тулж байна. Монголд ч бас энэ өөрчлөлтийг хийж, нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байгааг бид судалж байлаа. Зах зээлд төстэй компаниуд цөөнгүй байгаа ч хийх зүйл бий. Тухайлбал, уламжлалт санхүүгийн байгууллагууд эсвэл зээлийн компаниуд аппликейшнээр дамжуулан үйлчилгээ үзүүлж байгаа ч харилцагчид саадгүй байх нөхцөл нь хангалттай биш байгаа юм. Биеэр очиж бүртгүүлэх, өөрийгөө таньж мэдүүлэх, зээлээ батлуулах, хүссэн хэмжээгээрээ зээл авах боломж зэрэг нь харилцан адилгүй. Тиймээс бид энэ бүхнийг шийдэж бүрэн дижитал буюу дээрх бүх үйлдлийг гар утаснаасаа хийх боломжийг бүрдүүлэхээр зорьсон.

-Бүрэн дижитал гэхээр биеэр очиж баталгаажуулахаас гадна өөр ямар үйл явцыг хялбаршуулах вэ?

-Хууль эрх зүйн болон хэрэглэгчийн орчинд хэрэглэгчийг таньж мэдэх, зээлийн гэрээнд тоон гарын үсэг ашиглах зэрэг боломж бий ч манай улсад нөхцөл нь хараахан бүрдээгүй байна. Ялангуяа, цар тахлын энэ үед цахим үйлчилгээ маш их ач холбогдолтой нь харагдаж байгаа учраас удахгүй нөхцөл бүрдэнэ байх гэсэн хүлээлттэй байна. Бидний хувьд технологийн талаас бол шийдэл бэлэн. Бид хурууны хээгээр хэрэглэгчийг таних технологи боловсруулсан ба олон улсын стандартыг хангасан Кредит Скоринг буюу хиймэл оюун ухааны системийн тусламжтайгаар хэрэглэгчийн эрсдлийг үнэлж тухайн хүнийхээ санхүүгийн чадварт тохирсон зээлийн хэмжээ, хүүг санал болгож зээлийн шийдвэр гаргалт, зээл олголтын процессыг хүний оролцоогүй бүрэн автоматжуулсан. Нөгөө талаасаа харилцагч гэрээ байгуулахаасаа өмнө байгаа газраасаа гар утсаараа өөрийнхөө зээлийн эрхийн хэмжээг мэдэх боломжтой. Одоо бол ерөнхийдөө эдийн засагчид материал бүрдүүлж, танилцаад, шалгаад зээлийн хороогоор оруулсны дараа тухайн хүнд зээлээ өгөх үү, үгүй юу гэдгийг хүний оролцоотой хийдэг шүү дээ. Уламжлалт санхүүгийн байгууллагын энэхүү олон дамжлагатай процессыг “Simple” аппликейшн халж, бүрэн автомат болгохыг зорин ажиллаж байна.  

-Нөгөө талаас нь харвал манай хэрэглэгчдийн хувьд нүүр тулж, биеэр уулзаж байж л итгэлцэл бий болдог хандлагатай шүү дээ. Тэр дундаа санхүүгийн үйлчилгээ авахдаа хэр найдвартай вэ гэж бодох нь гарцаагүй.

-Дэлхий дахины хөгжлийн хандлага нэгэнт дижитал зүгт яваа учраас бид ч бас үүнд зохицож, үүнийг дагах л ёстой. Илүүтэй суралцаж, эрсдлийг үнэлдэг, түүнийг дагаад аюулгүй байдлаа тооцоолдог байх хэрэгтэй. Хүний онцгой, давтагдашгүй өгөгдлийг цаад санд байгаа мэдээлэлтэй тулгадаг, баталгаажуулдаг технологийн шийдлүүд маш олон болсон.
Хэрэглэгчдийн хувьд өнөөдөр надад гарсан зээлийн хэмжээ маргааш нь өөрчлөгдчихлөө гэх нь бий. Ямар ч зээл хоцроож байгаагүй хэрнээ дахиад зээл авах гэхээр лимит маань багассан байна гэдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бид тухайн хүнээ таньж, мэдээд ажлын байрны өөрчлөлт, цаг үеийн нөхцөл байдал буюу жишээ нь ковид-19-ийн үед гэнэт цалин нь хойшлогдвол орлого нь өөрчлөгдөж байна гэсэн үг шүү дээ. Энэ тохиолдолд харилцагч маань дараа сардаа эрсдэлд ороод эхэлдэг. Бид энэ бүхнийг таньж, ойлгож харилцагчаа эрсдэлд оруулахгүй байхыг хичээж, сахилга батыг санал болгодог. Энэ ч үүднээсээ манай брэндийн уриа бол “Ухаалаг зарцуул”. Үүний цаана хэрэглэгч маань өрийн хэт дарамтад орох вий, хэрэгцээтэй зээлээ л авдаг байгаарай гэх зөвлөгөөг давхар өгдөг юм.

ЗурагТайлбар




-“Simple” аппликейшний хувьд зээлийн хүү бусад ижил төрлийн үйлчилгээтэй харьцуулахад арай бага байсан. Үүнийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Манайх бол банк бус санхүүгийн байгууллага л даа. Яг энэ салбарынхаа дунджийг харвал харьцангуй бага хүүтэй буюу банкуудтай бараг ижил. Дижитал зээлийн үйлчилгээгээр 10 сая хүртэлх төгрөгийн зээлийг 1-12 сарын хугацаатай нүд ирмэхийн зуурт авах боломжтой. Шимтгэлгүй, хэрэглэсэн хугацааныхаа л хүүг төлөх давуу талтай. Бидний хувьд олон улсын стандартыг хангасан кредит скоринг систем нэвтрүүлсэн тул тэр нь хэрэглэгчийн мэдээлэлд суурилан зээлийн хэмжээг үнэлж байгаа. Ингэснээр хүн бүрт тохирох нөхцлийг тооцоолж гаргадаг гэсэн үг.

Мөн бид саяхан Simple зөвлөх үйлчилгээг аппликейшндээ нэвтрүүлсэн. Энэ үйлчилгээнээс харилцагчид маань өөрийн өр, орлогын харьцааг харснаар өрийн дарамт хэр байгааг мэдэх, өөрийн бүх идэвхтэй зээлээ харж, хянах боломжтой. Simple зөвлөх үйлчилгээг хувь хүний санхүүгийн боловсролд мэдлэг олгох, санхүүгийн оновчтой шийдвэр гаргалтанд туслах үүднээс цаашид улам боловсронгуй болгохоор ажиллаж байна.

-“Simple” брэндийн алсын хараа юу вэ? Хэрэглэгчдэд та бүхэн цаашид юу амлах вэ?

-Бидний гол зорилго бол санхүүгийн харилцааг хялбаршуулах. Хамгийн энгийнээр бол зээл авахад банкинд очих уу, банк бус санхүүгийн байгууллагад очих уу гэдэг сонголтоос эхлээд бичиг цаасны маш их ажил үүсдэг. Энэ бүхнийг л хялбарчилж, энгийн болгох нь бидний зорилго учраас брэндээ “Simple” гэж нэрлэсэн. Салбарынхаа хувьд бол хамгийн шилдэг банк, санхүүгийн платформ болох зорилготой. Банкны үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэдийн тоо өндөр байгаа энэ үед зээлийн хэрэгцээ хаана байна, тэнд байх нь бидний зорилго. Бид салбарынхаа эрүүл өрсөлдөөнийг эрчимжүүлж, шинэ сорилтуудыг авчирна гэдэгтээ итгэлтэй байна. Хамгийн чухал нь өрсөлдөөний үр дүнд санхүүгийн үйлчилгээ улам бүр чадавхжиж, хэрэглэгч илүү чанартай санхүүгийн үйлчилгээ хүлээн авах боломж бүрдэнэ.

-Аппликейшний дизайн шийдлийг хэрхэн бүтээсэн бэ? Найрсаг имижтэй, залуу стильтэй сэтгэгдэл төрж байлаа.

-Энэ бол манай компанийн дотоод соёлтой шууд холбоотой. Бид юун түрүүнд харилцагчийн тав тухтай байдлыг хардаг. Харилцагч тухайн үйлчилгээг авахдаа ямар зам туулж, ямар “аялал” хийдэг вэ, тэр дунд ямар асуудлууд үүсдэг вэ гэдгийг анализ хийсний үндсэн дээр аль болох хялбаршуулах байдлаар дизайнаа хийдэг. Брэнд талаасаа бид хэрэглэгчийнхээ санхүүгийн найз байхыг эрхэмлэдэг. Санхүүгийн салбарт мэдээллийн тэгш бус байдал гэж бий. Эдийн засагч нь тоон мэдээлэл илүүтэй учраас харилцагчдаа үл ойлголцол төрүүлэх, зээлийн ямар боломж байгаа зэргийг хангалттай ойлгуулж чадахгүй үе бий. Харин бид нөхцөл байдал бүр дээр нөхөрсөг байдлаар зөвлөх  үйлчилгээ үзүүлье гэж зорьсон. Энэ нь ч үр дүнгээ өгч харилцагчид маань чатаар холбогдож, маш нарийн зөвлөгөө, мэдээллүүдийг асууж, лавладаг юм.

-Одоогоор аппликейшнийг хэдэн хүн ашиглаж байна вэ?

-Бид арваннэгдүгээр сард албан ёсоор нээлтээ хийснээр өнөөдрийн байдлаар 60 мянга орчим хүн гар утсандаа татаж, 30 мянга гаруй хэрэглэгч ашиглаж байна. Зээл авсан хэрэглэгчид хялбар байгаад нь нэг талаас гайхаж нөгөө талаас баярладаг шүү.

-“Simple”-ийн баг бүрэлдэхүүний тухайд танилцуулаач.

-Одоогоор 90 орчим хүн энэ багт ажиллаж байна. Бид өөрсдийгөө мэдээллийн технологийн компани гэж тодорхойлдог. Багийн хамт олны маань 40-50 хувь нь энэ чиглэлийн мэргэжилтнүүд гэж болно. Мэдээллийн технологи, санхүү, математик гэх мэт салбар бүрийн шилдэг залуу мэргэжилтнүүдээс бүрдсэн шинэ, эрч хүчтэй хамт олон байгаа. Мэдээллийн технологийн хувьд хурдацтай хөгжиж байх ёстой учраас бид дотоод үйл ажиллагааны горимдоо хурдтай ажиллаж, хурдтай тестэлж, алдаагаа түргэн засах зарчмыг баримталдаг.

-Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдал та бүхний үйл ажиллагаанд сорилт, боломж алийг нь авчирч байна вэ?

-Цар тахлын нөлөөгөөр бидний өдөр тутмын амьдралд цахим бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэгцээ, шаардлага ямар их вэ гэдэг нь харагдаж байна. Манай салбарын хувьд байнгын хөгжүүлэлт хийж, үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой. Тиймээс зайнаас үр дүнтэй ажиллаж, өөрчлөлт шинэчлэлтийн ажлаа зогсолтгүй явуулах нөхцөл үүссэн. Ер нь IT компани учраас энэ нөхцөл байдалд бэлэн байсан гэхэд болно.
Засгийн газрын зүгээс цар тахалтай холбоотой авах арга хэмжээний хүрээнд харилцагчдынхаа зээлийг долоодугаар сарын 1-н хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргасан. Бидний хувьд энэ ажлыг аппликэйшнээрээ шийдэж чадсанаараа цар тахал гарсан энэ хэцүү нөхцөлд харилцагчдад ч, бидэнд ч давуу тал болж байгаа. Энэ талаараа бид үлгэр жишээ болж байгаа болов уу гэж бодож байна.

-Банк, санхүүгийн аппликейшнүүд өргөжиж, илүү олон төрлийн үйлчилгээг санал болгосоор байна. Та бүхний хувьд цаашдын төлөвлөгөө юу вэ?

-Бидний хувьд олон талт үйлчилгээ, эсвэл төлбөр тооцооны хэрэгсэл гэхээс илүүтэй зээлийн платформоо бүрэн хялбарчлах тал руу түлхүү ажиллахаар төлөвлөөд байна. Сургалтын төлбөр, байрны урьдчилгаагаа төлөх гээд хүн бүрийн зээлийн хэрэгцээ харилцан адилгүй шүү дээ. Энэ шалтгааныг судалж, тохирсон бүтээгдэхүүн бий болгож яагаад болохгүй гэж. Ер нь “Simple” аппликейшний хувьд маш хурдтайгаар хэрэглэгчдийнхээ эрэлт, хэрэгцээнд нийцсэн зээлийн төрөлжсөн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, танилцуулахаар бэлдэж байна. Үүнд бусад худалдаа, үйлчилгээний байгууллагуудтай хамтарсан бүтээгдэхүүн, үйлчилгээ ч багтаж байгаа юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
2
0
0
0
1
5

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.01.04 172.69.42.131

zeel zeel zeel, sanxyygiin bolovsrol muutai ard tumen suuld n tuildana daa... zarim xumuus daj aav eejtei aztai l daa... jishee n ene zaluu kk,

0 Хариулах


mongol 2021.01.04 172.69.252.133

Ийм юм хийчээд бахархаад байдаг эргүү пизда вэ. Өөр юм хийлдээ Хөгийн мөнгө хүүлэгч бөөснүүд

0 Хариулах


ХАРИЛЦАГЧ 2020.12.28 172.69.45.135

Амжилт хүсье!

0 Хариулах


Bayarbat 2020.12.28 172.69.45.135

Tomoos tom Amjilt

0 Хариулах