UBLife Logo
Newsfeed

Шинэ жилийн баярыг ашиглан "краш"-даа сэтгэлээ илчлэх 8+ арга

Шинэ жилийн баярыг ашиглан "краш"-даа сэтгэлээ илчлэх 8+ арга

"Crush" буюу бидний сэтгэлийн жолоогоо алдаж, харах бүрийд хацраа улайлган догдлоход хүргэдэг тэр хүмүүст хэрхэн өөрийгөө мэдүүлж, бас нэг их "weird" сэтгэгдэл төрүүлэхгүйгээр найрах вэ? Бид өмнө нь хэд хэдэн аргыг сонирхуулж байсан. Одоо ч гэсэн илэрхийлж чадаагүй байгаа, эсвэл одоо л зориг гаргахыг хүсэж байгаа хүмүүст зориулж байна.


1. Захидал бичин илгээх 

Хамгийн түгээмэл арга. Гэхдээ өмнөх үеүдээс ч илүүтэйгээр сэтгэлд хүрэх үе одоо тохиож байгаа юм шүү. Шинэ жилийн баяр цаанаа л ид шидийн болохоор таны сэтгэлээ шингээн бичсэн захидал илүү гүн хүрч мэдэх юм.

(Centre for Stories) 

2. Бэлэг илгээх 

Түүнд бэлэг илгээж яагаад болохгүй гэж? Мэдээж энэ цаг үед уулзаад өгөх оломжгүй тул хүргэлтээр л явуулах шаардлага гарна. Гэхдээ та бэлгээ маш сайн бодож сонгох хэрэгтэй шүү. Бүр өөрийн гараар хийсэн нь улам ч сэтгэлийг нь хөдөлгөнө.

(dPon Gift)

3. Бичлэг, богино кино бүтээх 

Хүмүүс янз янзаар сэтгэлээ илчилдэг. Гэхдээ бүтээлч байх тусмаа санаанаас гарахгүй уддаг шүү дээ. Та өөрөө дуу дуулаад мэнд хүргэсэн бичлэг эсвэл янз бүрийн жижиг сажиг зүйл ашигласан стоп-моушн бичлэг хийгээд явуулж болох юм. Эндээс янз бүрийн санаа авч магадгүй юм.

4. ...Бурхныг бодож зүгээр л шууд хэл

Та маш олон зүйл сэтгээд, бодоод, уншаад л байсан ч ерөөсөө болохгүй эсвэл зориг чинь хүрэхгүй байгаад байвал зүгээр л хэлчих. Залгаад, хоолойгоо сонсгоод ч юм уу хэлээрэй. Хамаагүй шулуухан, амар байх болно. Шинэ жилийн мэнд хүргэнгээ далимдуулаад хэлчихсэн ч болно шүү дээ. Хэдий болтол дотроо шаналж, харж явах гээв? Би ч гэсэн байнга ийм мэдээ хийхээс залхаж байна. Зүгээр хэл. Чи чадна. Болох юм болдгоороо болно.

Танд зориг оруулах үүднээс энэ дуунуудыг зориулж байна. Олон арга уншиж зүгээр суухын оронд зориг гаргаж заавал хэлээрэй!

Таныг сэтгэлээ илчлэх үед энэ дууг ард нь би чангаар тоглуулж байгаа гэж төсөөлөөрэй!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
9
5
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.