Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Алисагийн тэмдэглэл: Дуртай 30 дуугаа хуваалцах челленжэд нэгдсэн нь


Та бүхэндээ энэ удаа 30 дууны асуулт хариултыг хүргэж байна. Нэгэн гайхалтай эмэгтэй үүнийг нийтлэл болгож оруулбал гоё юм биш үү гэж хэлсэн бөгөөд үнэхээр л сайхан санаа байжээ. Та бүхэн ч бас амьдралд тань нөлөөлсөөр буй дуртай 30 дуугаа хүмүүстэй хуваалцаарай. Бас та ямар нэгэн ярилцах хүсэлтэй зүйл байгаа бол, энэ нийтлэлүүдэд дуртай бол манай "Алисагийн тэмдэглэл" буланд нэгдээрэй.

Cover by: М.Гүнчинмаа


1. Нэрэнд нь ямар нэгэн өнгө орсон дуртай дуугаа нэрлэ.

Дэвид Линчийн "Twin Peaks: Fire Walk With Me" үзсэн хүмүүс бол мэдэж байгаа байх. 

2. Нэрэнд нь ямар нэгэн тоо орсон дуртай дуугаа нэрлэ.

Ghibli студийн бүтээлүүдээр л өсөж, үргэлжлүүлэн амьдарч буй надад бол бүх л дуу хөгжим, дүрслэлүүд нь хамгийн шилдэг санагддаг даа. 

3. Танд зун цагийг санагдуулдаг дуу.

Лана миний амьдралын бүх л зуныг бүтээсэн хүн шиг санагддаг даа. "Тэр бол лайфстайл, хүн биш" гэж нэгэн шүтэн бишрэгчийн хэлж байсантай санаа нийлдэг юм. Үлгэрийн юм шиг зун бүхний төлөө түүнд талархаж байна.

4. Мартахыг хүсдэг тийм л хүнийг санагдуулдаг дуу.

Энэ амьдралдаа бид олон ч хүнтэй уулзаж, танилцаж, зарим нь бидний амьдралын салшгүй хэсэг болдог. Уулзах ёстой, болох учиртай бүхэн л болоод өнгөрсөн болохоор надад тэгтлээ мартахыг хүсэн шаналаад байдаг хүн байхгүй ээ.. Харин яг энэ дууг сонсож явахдаа мэдэрч, гаргаж байсан тэр шийдвэрээ эргэн санахад "Хуучин өөрийгөө" л мартаж, ардаа орхихыг их хүсдэг байж. Гаргаж байсан тэнэг шийдвэр, үрсэн хугацаа бүрээ бодоход тэр гэнэн тэнэг охиныг л мартахыг, уучлаад тавьж явуулахыг их хүсдэг. Гэхдээ яг энэ дууг сонсоод хүнгүй автобусанд холыг зорин хэд хэд явах үедээ л би тэр өөрийгөө орхих анхны шийдвэр гаргаж байж билээ. Амьдралдаа хийсэн том алхмуудын нэг байсан. 

(Зөвхөн Youtube дээрээс сонсож болох юм байна шүү. Насны ангилал заажээ.)

5. Маш ЧАНГААР тоглуулах ёстой тийм л дуу.

Дандаа чангаар сонсдог. Ээжтэйгээ машинд нь явж байхдаа хүртэл. Яваандаа ээжийн хамгийн хайртай дуу болсон байдаг юм.

+Deftones - Ohms

6. Бүжиглэмээр санагдуулдаг дуу.

Нэг найзтайгаа хамт сонсоод, бүжиглээд л, үймүүлээд л, дагаж дуулаад л сайхан байжээ.  

7. Машинд явж байхдаа сонсох дуртай дуу.

Ээж "Нөгөө дуугаа тавьчих" гээд л бид хоёр энэ дууг сонсоод нээх гоё тайван явах дуртай.

8. Мансуурал, донтолт болон архи дарстай холбоотой дуу.

+ Queenadreena - Pretty Like Drugs

9. Таныг жаргалтай болгодог дуу.

Хайртай хүнтэйгээ өнгөрүүлсэн сайхан цаг үе, түүнээс мэдэрдэг мэдрэмж, хөгжилтэй дурсамжууд гээд сайхан бүхнийг л санагдуулдаг дуу. Хэтэрхий богино санагддаг.

10. Таныг гунигтай болгодог дуу.

Үргэлж өвөөг минь санагдуулдаг.

11. Хэзээ ч уйдахгүй, сонссоор байх дуу.

Арван жилд байхаасаа энэ хамтлагийг сонссон, бүх дуунаас нь хором ч уйдаж байгаагүй билээ. Шинэ цомгийг нь сонсож үзэхийг хүн бүхэнд сана болгоё. 

12. Хүүхэд насыг тань санагдуулдаг дуу.

Ээж маань Энигмагийн маш том шүтэн бишрэгч л дээ. Гэртээ зөндөө олон кассет байдаг байлаа. Байнга сонсоно, бүр дундуур нь өөрийнхөө хоолойг бичээд авчихсан, дууны дундуур ярьж өгч байгаа тийм кассет ч байдаг юм. Тэр дундаас яг энэ дууг нь сонсох гэж их ч гүйлгэдэг байсан даа.

13. Дуртай 80-аад оны дуу.

14. Хуримынхаа үеэр тоглуулахыг хүсдэг дуу.

Гарцаагүй энэ!

15. Дуртай ковер дуу.

1962 онд гарсан "He Hit Me (And It Felt Like A Kiss)" гэх дууг The Crystals дуулж байлаа. Харин миний дуртай хамтлаг үүнийг маш гайхалтай ковер болгосон байдаг. Сүүлд Netflix-ийн "Sex Education" үзэж байхад дундуур нь явахад бараг орилж билээ.

16. Хамгийн дуртай классик дуу хөгжмөөсөө хуваалцана уу.

Сонгодог хөгжимд үнэхээр хайртай болохоор ганц хоёрхон бүтээл сонгоно гэдэг тун хэцүү. Гэхдээ энэ гайхалтай хөгжмийг сонирхуулъя.

17. Караокед хэн нэгэн хүнтэй хамт дуулахад сайхан дуу.

Манай ажлынхан санаж байгаа бол энэ дууг би найз залуутайгаа дуулж байсан. Хэзээ ч мартагддаггүй сайхан мөч.

18. Таныг төрдөг жил бүтэж, гарч байсан дуунуудаас санал болгоно уу.

Угтаа бол энэ дуу жилийн өмнө бичигдсэн ч дараа жил нь гаргасан байдаг. Яг намайг төрдөг жил бичигдсэн болохоор нь санал болгож байна. Гайхалтай хамтлаг, үнэхээр мартагдашгүй бүтээлүүдтэй шүү.

19. Амьдралын тухай бодуулдаг дуу.

Амьдарч буй цаг хугацаа, өнгөрсөн түүх, дурсамж, хайр, аз жаргалын тухай мэдрэмжүүдэд өөрийн эрхгүй автдаг. Өвөөгөө маш их санаж, цаашид үргэлжлэх амьдралаа мөн бодон төсөөлж, ирээдүйн үр хүүхдээ ч нүдэндээ харах шиг болдог гээч. Бүх зүйл эгэл, амар амгалан байхыг мэдэрч, цаанаа л уужирдаг дуу.

20. Таны хувьд маш их утга учрыг агуулдаг дууг нэрлэ.

Энэ дууны ачаар аврагдаж байсан гэвэл та итгэх үү? Сэтгэл хөдлөл их, яахаа үл мэдэх төөрөлдсөн өсвөр насны охин байхдаа энэ дууг зурагтаар хальт сонсож, маш удаан эрж хайж билээ. Энэ дууг олохтой зэрэгцэн өөрийгөө олж, энэ хамтлаг бүхэлдээ миний хамгийн, бүр хамгийн, хамгийн хайртай, нандин зүйл болж хувирсан.

21. Дууны нэр дунд нь хүний нэр орсон дуртай бүтээлээ нэрлэ.

Ёо, энэ дуунд үнэхээр хайртай.

"Магнолиа, энхрий хайрт минь

Чи намайг үнэхээр солиоруулах нь ээ...

Би гэртээ чамдаа очихоор явж байна

Удахгүй дэргэд чинь байх болно..."

22. Таны урагш явах хүч болдог дуу.

Их хөөрхөн дурсамжтай дуу байгаа юм.

23. Хүн болгон сонсох хэрэгтэй гэж бодож байгаа дуу.

Рюичи Сакамото бол үнэхээр гайхалтай уран бүтээлч шүү.

24. Одоо ч хамтдаа байсан ч болоосой гэж боддог хамтлагийн дуу.

25. Одоо амьд биш ч дуу хөгжим нь нөлөөлсөөр буй уран бүтээлчийн дуу.

  

26. Дурламаар санагдуулдаг, дурлалыг санагдуулдаг дуу.

27. Таны зүрхийг шархлуулдаг дуу.

28. Таны хамгийн ихээр хайрладаг сайхан хоолойтой дуучны дуу.

29. Хүүхэд байхдаа сонсож байснаа санаж буй дуу.

Одоо ч утсан дээр минь байнга байдаг дуу.

30. Танд өөрийг тань санагдуулдаг дуу.

Дууны үгийг сонсоод их уйлж билээ.

Нийтлэл дуусах хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Та ч бас энэ бүх асуултад хариулаад, дуугаа бусадтай хуваалцаарай.

Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
2021.08.19
Алисагийн тэмдэглэл: ЭЕШ-д өндөр оноо авахад туслах 9 "хөөрхөн" санаа
2
2021.07.02
Үүрээр гарч алхахад л тохиодог 6 гайхамшиг
3
2021.07.01
Алисагийн тэмдэглэл: Өнөөдөр өвөөгийн минь төрсөн өдөр (Би баярлах ёстой, гэвч...)
санал болгох
1
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
2
3 өдрийн өмнө
UB.LIFE-ийн туршилт: Яг одоо хэдэн төгрөг зээлж чадах вэ?
3
3 өдрийн өмнө
Муур эзэнтэйгээ "эх үрийн холбоогоор" ээнэгшин дасдагийг судалгаагаар тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.