Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ковид-19 халдварын үеэр бусдын хайрыг татсан 10 сайн үйлийн ажил


Хөл хорионы үед хүнд хэцүү зүйл олон тохиолдож, бидний дунд айдас их байсан ч сайн сайхан зүйл бидний дунд дэндүү олон юм. Хэдэн зуун сайн сайхан ажил, хандив, үйл ажиллагаануудаас зөвхөн арван ажлыг дурдана гэдэг мэдээж цөөн санагдаж болох ч энэ бол хүмүүс яаж ч тусалж, оролцож болох том жишээ юм. Хүнд хэцүү цагт нэгэндээ тусалцгаая!


1. Starbucks

Дэлхийд алдартай сүлжээ кофе шоп болох "Starbucks" АНУ дахь бүх салбараараа дамжуулан, эрүүл мэндийн байгууллагад ажилладаг бүх хүнд болон цагдаагийн ажилчид, гал сөнөөгч болон бусад эрсдэлтэй мэргэжлийн хүмүүст үнэгүй халуун болон хүйтэн уух зүйлсээр үйлчилсэн нь давалгаа үүсгэж, маш олон компаниуд мөн нэгдэж, эрсдэлтэй нөхцөлд, уртасгасан цагаар ажиллаж буй хүмүүст уух зүйл, идэх хоол түгээж байлаа.  

2. Фэйсбүүк 

Фэйсбүүк компани хүнд хэцүү нөхцөл байдалд орсон 30,000 гаруй жижиг бизнес эрхлэгчдэд зориулан 100 сая ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд зөвхөн АНУ-д гэлтгүй дэлхийн 30 гаруй оронд энэхүү хөтөлбөрөөрөө дамжуулан бизнест нь нэмэр болсон билээ.

3. Юнител

Монголын томоохон компаниудын нэг болох Юнител группээс халдварт цар тахлын үед гол баримталсан зарчим нь бүх нийтийн харилцаа холбоог найдвартай тасалдалгүй дамжуулж, орон зайнаас үл хамааран холбоотой байх юм.
Эрсдэлтэй үед УОК-ын ажилчид заавал биечлэн уулзалгүйгээр, 500 хүртэлх ажилтан нэг дор онлайнаар хуралдах хурлын дижитал систем болон мөнгөн тусламж гээд нийт 100 сая төгрөгийн тусламж үзүүлсэн нь ар араасаа УОК-т туслах цувааг эхлүүлсэн юм.

Ерөнхий Боловсролын сурагчдын хичээл хоцрохгүй, хэвийн явахад чиглэн “Теле хичээл”-ийг видео санд байршуулах, “Гэрийн багш” цэсийг үнэ төлбөргүй болгохоос гадна сурагчид Боловсролын сайтууд руу хандахад дата унахгүйгээр хичээлээ үзэх боломжтой болгосон нь эцэг эхчүүдэд сайшаагдсан.
Мөн ард иргэдийн гэрээсээ мэдээлэл авах болон энтертайнмент хэрэгцээг хангахын тулд оюуны өмчийн зөвшөөрөлтэй, шинэ шилдэг кинонуудаа 87-р сувгаар цагийн хуваарийн дагуу үнэгүй гаргаж, гэртээ эрүүл, эерэг байхыг уриалсан “Qurantine” болон “Бид гэртээ” дууг бүтээсэн нь сошиал орчинд их өндөр хандалт авсан.

Мөн өөрийн ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж зайнаас ажиллахыг туршин амжилттай нэвтрүүлсэн байна. Тэд ямар ч цаг үед “Хол зай холбоотой байхад саад болохгүй” гэдгийг батлан харуулж байна.

4. Хүнсний тусламжийн "Food Bank" болон "Share Box" аян

Дэлгүүрээр үйлчлүүлсэн иргэд ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүнийг шаардлагатай байгаа хүмүүст зориулан "Food Bank", "Share Box" хэсэгт үлдээж, түүнийг нь томоохон дэлгүүрүүд хүргэж өгөх замаар сонирхолтой аян өрнөсөн билээ. И-март, Номин зэрэг сүлжээ дэлгүүрүүд гарах хэсэгтээ тусгай сагс бэлдэж, хүмүүс тэнд нь хүнс үлдээж байсан нь олон хүнд хүрч, маш том давалгааг ч үүсгэж чадсан. 

5. Crocs

Эмч ажилчдын дунд удаан хугацаагаар өмссөн ч тухтай байдгаараа, бас амархан цэвэрлэж болдгоороо алдаршсан тус брэнд хоногт л 10,000 хос Крокс гутал бэлэглэх "A Free Pair for Healthcare" аяныг эхлүүлсэн байна. Ингэснээр эмнэлгийн ажилчид хөлд эвтэйхэн гутал өмсөх боломжтой болж, ажиллахад ч илүү амар болсон гэнэ.

6. HP

Технологийн томоохон компаниудын нэг HP Inc. энэ цаг үед гэрээсээ суралцаж буй хүүхдүүд болон тэдний эцэг эх, багш нарт зориулж 8 сая ам.долларын үнэ бүхий бүтээгдэхүүнүүд хандивласан байна. Гэрээсээ хичээлээ үзэх боломжгүй хүүхдүүдэд хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүдийг хандивлаж, мөн сонгосон сургуулиудад дэлхийн алдартай онлайн сургалтын сайт, апп руу үнэгүй нэвтрэх эрхүүдийг өгсөн байна. Зөвхөн техникээр хангаад зогсохгүй боловсролд нь анхаарсан энэ үйлдэл олон хүнд таалагдсан юм.  

7. Ид шидийн орон

Маш олон сайн үйлсийн аян хийж, олон ч хүнд тусалсан тус Ид шидийн орон төслийн багш нарын ийм нэгэн гэгээн үйлдэл маш олон хүнийг "Энгийн зүйлээр ч бусдыг баярлуулахад" уриалж чадсан гэж хэлж болно.

8. Цагаан-Овоо сум

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ард иргэд эмч ажилчдад 100 хонь хандивлах болсон шийдвэр маш олон хүний хайрыг татсан юм.

9. Далайн байцаа үйлдвэрлэдэг "Батсол" компани

Он солигдохын өмнөхөн далайн байцаа үйлдвэрлэгч "Батсол" компанийн захирал ажилчдынхаа цалин дээр долдугаар сарын 1 хүртэл 100,000 төгрөг нэмж өгөх шийдвэр гаргасан нь хүнд хэцүү цаг үед ажилчдаа дэмжсэн сайхан явдал болсон юм.

10. "Зүрх мартахгүй" төсөлд зориулан 

Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг эх орондоо эмчлэх “Зүрх мартахгүй” төслийг энэ хүнд хэцүү цаг үед олон байгууллага дэмжин, хандив тусламж өргөжээ Ингэснээр олон хүүхдийн амийг аврах боломжтой болж байгаа юм.

Энэ мэтээр нэг нэгэндээ тус болж, сайн үйлсийн аянд нэгдсэн та бүхэнд, сайхан сэтгэлээр хандаж, хүнд цаг үеийг хамтдаа туулахаар оролдож буй бүх байгууллагуудад маш их баярлалаа! Үлгэр жишээ авч, улам хичээцгээе.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
3 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
5 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.