Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Интернэт хурд удаашрах 3 шалтгаан


Дэлхийн даяар үүссэн цаг үеийн онцгой нөхцөл байдал буюу хөл хориотой холбоотойгоор хүмүүсийн амьдралын хэв маяг багагүй өөрчлөгдөөд байгаа билээ. Тухайлбал дэлхий дахинаа цахимаар буюу гэрээсээ ажиллагсдын тоо өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 74 хувиар нэмэгдэж, оюутан сурагчдын хичээл ч онлайнаар ордог болов. Энэ мэт өөрчлөлтөөс үүдэн дэлхий даяар интернэт хэрэглээ 1.5 дахин өсчээ. Манай орны хувьд ч интернэт ашигласан байдал өмнөхөөсөө 2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.

Хэрэглээний ачааллын улмаас интернэтийн хурд унах нь хэвийн үзэгдэл мэт болоод буй энэ цагт уншигч таны интернэт ч мөн адил удаад байгаа бол дараах аргуудыг туршиж үзэхийг зөвлөе. Таны тэр бүр анзаардаггүй боловч ачааллаас хамааралгүйгээр интернэтийн хурдад нөлөөлж, сааруулж байдаг цөөнгүй хүчин зүйл байдаг аж.

  1. Төхөөрөмжөө салгаж залгах

Интернэтийн хурд удааширсан бол хамгийн түрүүнд интернэтийн төхөөрөмжөө салгаж залгах энгийн үйлдлийг хийгээд үзээрэй. Энэ үйлдэл нь дараах асуудлуудад туслах болно.

  • Төхөөрөмжөө удаан хугацаанд тасралтгүй ажиллуулснаар төхөөрөмжийн санах ой дүүрч гацаж эхэлдэг. Тиймээс үйлчилгээ гацаж эхэлмэгц төхөөрөмжөө залгуураар нь салгаад залгаж байх нь маш чухал.

  • Мөн удаан хугацаанд асаалттай байлгасан төхөөрөмжид хэт халалт үүсч ажиллагаа нь удааширдаг тул унтрааж амрааж байх нь төхөөрөмжийн доголдолгүй ажиллагаанд тустай байдаг байна.

  • Төхөөрөмжөө салгаж залгах нь үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хийсэн системийн шинэчлэлт болон засвар үйлчилгээг цаг тухайд нь хүлээн авахад туслах болно.

Энэ энгийн үйлдэл нь таны авч буй үйлчилгээтэй холбоотой олон төрлийн асуудлын шийдэл болдог тул та шөнийн цагаар буюу гэр бүлээрээ амарч байгаа үедээ интернэтийн төхөөрөмжөө ч бас унтрааж амрааж хэвшээрэй

  1. WiFi цацагч төхөөрөмжийн байршил

Та WiFi төхөөрөмжийнхөө байршлыг шалгаж үзсэн үү?

Интернэт хэрэглэгч төхөөрөмжтэй ойр байх тусам интернэт илүү хурдан болж холдох тусам долгионы хүч сарниж байдаг. Төхөөрөмжийн байршлаас шалтгаалан гал тогоо, зочны өрөө болон бусад өрөөнд интернэтийн хурд харилцах адилгүй байдаг. Тиймээс байнга интернэт ашигладаг газартайгаа төхөөрөмжөө ойр байрлуулах нь маш чухал хүчин зүйл болдог юм шүү.

Мөн та WiFi төхөөрөмжөө доор биш өндөр газарт, бусад цахилгаан хэрэгслүүдээс хол байрлуулснаар интернэтийн долгионы тархац илүү сайн байх болно.

  1. Интернэт хэрэглэгчийн тоо

Нэг дор 4-өөс 5 ухаалаг төхөөрөмжөөр зэрэг интернэт ашиглаж байгаа бол хурд тэр тоогоор хуваагдаж саарах болно. Мөн тэрхүү төхөөрөмжүүдэд ажиллаж байгаа веб хөтчүүдийн ачаалал ч бас хурд хуваалцах том хүчин зүйл болдог байна.

Тиймээс чухал шаардлагатай үеүдэд нэг дор хэт олон төхөөрөмжөөр интернэтэд хандахаас зайлсхийгээрэй.

Интернэтийн хурдад нөлөөлөлдөг бусад хүчин зүйлсийг бид дараагийн дугаартаа бэлтгэн хүргэх болно. Уншигч та бидний хүргэж буй зөвлөгөө мэдээллүүдтэй хамт байж, хэрэгжүүлж үзээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
3
2024.04.04
Apple компани гэрийн туслах робот бүтээх ажлыг нууцаар хийж байгаа гэв
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
2
2
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.