Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Нээлттэй ашиглаж болох 8 цахим эх сурвалж


Хэрэгцээт мэдээллээ авч, дата мэдээлэл боловсруулах боломжтой цахим эх сурвалжуудыг танилцуулж байна. 

1. Статистикийн Мэдээллийн Нэгдсэн Сан - www.1212.mn

Статистик мэдээлэл, макро, микро мэдээллийн сан, Монгол Улсын хэмжээн дэх бүхий л төрлийн судалгаа, тоон мэдээллийн дүн бий. Бүсдээ тэргүүлсэн өндөр төвшний мэдээллийн сан юм.

2. Эрх Зүйн Мэдээллийн Нэгдсэн Систем - www.legalinfo.mn

Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж буй бүх төрлийн хууль, дүрэм, эрх зүйн актуудаас хайлт хийх боломжтой. Шаардлагатай бол www.nli.gov.mn холбоосоор Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн санд нэвтрээрэй.

3. Монгол Улсын Шүүхийн Цахим Сан - www.shuukh.mn

Улсын хэмжээнд хийгдсэн, хийгдэж буй эрүүгийн, иргэний, захиргааны гэх мэт ангиллаар нь хуваасан тул тун ойлгомжтой шүүхийн шийдвэрүүд нээлттэй бий.

4. Монголын Хөрөнгийн Бирж - www.mse.mn

Хөрөнгийн биржийн цахим сан. Энэ салбарт сонирхолтой бол сургалт хэсгийн мэдээллүүдээс заавал сонирхоорой.

5. Цагдаагийн Ерөнхий Газар - www.police.gov.mn

Доорх холбоосоор дамжаад Цагдаагийн Ерөнхий газрын олон нийтэд хүргэдэг "Гэмт хэргийн цахим зураглал"-ыг үзэх боломжтой.
Холбоос: http://crimemap.police.gov.mn/

6. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар - www.geoportal.nsdi.gov.mn

Энэ төрлийн мэдээллийн эх сурвалж хэрэгтэй бол хамгийн тэргүүнд ашиглах нээлттэй сан.

7. Улсын Усны Мэдээллийн Сан - www.water.eis.mn

Дэд сангууд, газар зүйн мэдээлэл зэрэг усны тухай дэлгэрэнгүй судалгаатай цахим эх сурвалж. 

8. Монгол Улсын Засгийн Газар - www.zasag.mn
Засгийн газрын бүх төрлийн мэдээллийн сан. Ерөнхий сайд, Засгийн Газар, төрийн үйлчилгээ болон Иргэд олон нийттэй харилцах төв зэрэг цэстэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.