Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Л.Оюун-Эрдэнэ шинэ үеийн Ерөнхий сайд мөн үү?


Шинэ үеийн жагсагчид У.Хүрэлсүхийн Засгийн газраас огцрохыг огт шаардаагүй, улс төрийн тогтворгүй явдалд хүрэхийг төсөөлөө ч үгүй байтал сайд нарын танхим өөрөө унаад өгөв. Гүйцэтгэх засаглалыг тогтвортой ажиллуулахын тулд Ерөнхий сайдын мэдлийг Үндсэн хуулиар баталгаажуулсан биш үүнээс өмнө нь 1.5 жилийн настай байсан Засгийн газар 0.5 жил болж шал дордов. Ийнхүү цар тахлаас болж ёс зүйн хариуцлага өөртөө тооцон огцорсон дэлхий дээрх анхны Засгийн газар Монгол Улсынх болсон нь хариуцлага хүлээх ёс зүй өндөртэй улс орнуудын улстөрчдийг алмайрууллаа. Ковидын эсрэг илүү сайн менежментийг шаардсан биш цоо шинэ Засгийн газар хоолондоо орох ээлж ирэв. Унтаад босоод ирэх хооронд шинэ Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ тодорч. 

Л.Оюун-Эрдэнэ 41 настай. Сэтгүүлч, эрхзүйч мэргэжилтэй. Харвардын магистр. Хүмүүс түүнийг дэлхийн шилдгүүд цугладаг Харвардыг төгсөгч гэхээсээ МАН-ын бүтээгдэхүүн гэж мэддэг. МАСЗХ-нд 1999 онд, МАХН-д 2000 онд гишүүнээр элссэнээс хойших 20 жилийн сүүлийн 10 жилд их улс төр, том улстөрчидтэй ойр шадарлаж, тэр хэрээр өнөөгийн карьерт дөтөлсөн намтартай. Хүмүүстэй харилцах, уран илтгэх, бичих ур чадвар нь түүнийг нутгийн ах У.Хүрэлсүхдээ таалагдах, тоогдох, Хэнтийгээс нийслэлд ирмэгцээ хариуцлагатай ажил, албан тушаалд дэвшихэд нь дөхөм болсон. Оюутолгойн гэрээ хэрэгжиж эхэлж байх үетэй Л.Оюун-Эрдэнийн хотод хөлөө олсон карьерын нас чацуу. Өмнөх гурван ч Ерөнхий сайд энэ хэргээр шүүхийн хавтас хэрэг нээлгэсэн энэ үед түүнийг Ерөнхий сайд болгов. Түүний Засгийн газрын хамгийн том маргаан Оюутолгой төсөл болж буй. 

Тэрбээр эцэг нэгтэй ах “Херо”-гийн Б.Баатартайгаа хожуу танилцаж дотноссон хийгээд нэг нь Монголын урлаг соёлын, нөгөө нь улс төрийн нөлөө бүхий залуус болж хувирсан нь хувь намтрынх нь хамгийн уярам мөр болдог. Ах Б.Баатар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын үзэл санааны дууллыг бүтээж, дүү Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан тушаалаа итгэж өвлүүлэх ганц хүн болоод буй нь ч өнөөдрийн хамгийн хачирхам, мөн зөрчилт драмыг монголчуудад тулгах болно. Үүнээс хойших Монголын улс төр У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын тэмцлээр нэг хэсэгтээ хэмжигдэх бол тэдний дэргэд хамгийн ойр шадарлах ах, дүү хоёрын харилцаанаас ч мөн шалтгаалах жор тун буйг бүгд харж байгаа.

Иргэдийнхээ бүх нийтийн эрх ашгийн төлөө гаргасан идэвхийг том улстөрчид хувийн тоглолт, хонжоот нүүдэл болгон ашигласанд нь тохуурхагдсан, доромжлуулсан мэт мэдрэмжийг жагсагчид тээн үлдлээ. Яагаад гэвэл шинэ үе өөр. Тэд төлбөртэй хашгирдаггүй. Тэд тогтворгүй улс төрөөс залхсан. Тэдний эрүүл байх, сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, ерөөс иргэн төвтэй соёлт нийгэм болж хөгжих бүхий л эрх, үүргийг нь зуурдын настай Засгийн газрууд, эрх мэдлээс ашиг хонжоо хайсан улстөрчид хулгайлдгийг тэд ойлгосон. Одоо тэднийг тэдний эцэг эхийн адил хуурах нь түүхийн өмнө залруулшгүй гэм зэм болно. Сүхийн талбайд хамгийн сүүлд өрнөсөн тайван жагсаалын эхний бөгөөд үнэн утгыг хоёргүй утгаар уншиж ойлгох даалгавар шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ирлээ. Өчүүхэн гуйвуулах, өөр шалтаг хайх боломж одоо түүнд үлдээгүйг хөдөлбөргүй ухах ёстой болж байна.

Л.Оюун-Эрдэнэ “шинэ үеийн” хэмээх тодотголтой жагсаалын шууд дараачаас яг ийм тодотголтой Засгийн газрыг удирдах гэж байна. Жагсаалын агуулгыг ашигласан шиг улс төр хөөцөлдөх гэж түүнийг ирсэн, ирээгүй тухайд бүгд дор бүрнээ эргэлзэж байна. 40-хөн настай Ерөнхий сайд сүүлийн 20 жилд анх удаа томилогдлоо гэх мэт статистик хөөцөлдсөөр байвал “Тэр жил Л.Оюун-Эрдэнэ гэж хөөрүү пацаан яалаа” гэх элэг доог л үлдэнэ. Залуу Ерөнхий сайд хожмын залууст саад тотгор л үлдээнэ. Хувь улстөрчийн хувьд залуугаараа том улс төрд гарсны гайхамшигтай сайхан гэхээсээ эрт гайтах, эрт шахагдах, эрт зөнөх эрсдэл нь арай ахиу байхыг үгүйсгэхгүй.

Пионер шиг цангинасан дуутай, хүүхдэрхүү гэнэн төрхтэй түүний харсан 30 жилийн алсад тэр өөрөө улс төрд сураггүй болохыг таашгүй ийм л албанд Л.Оюун-Эрдэнийг өнөөдөр нам нь нэрлэлээ. Дараагийн 30 жилд Монголыг тодорхойлох иргэдийг өмнөх 30 жилийн улиг домог болсон уянгын халилтай улс төр, бодит амьдралд үл нийцэх эдийн засгийн бодлого, гунигт популизмаар хөтөлнө гэвэл эмгэнэл болох юм. Юм үзэж, нүд тайлсан шинэ үе Засгийн газрыг анхааралтай ажиглаж эхэллээ. Чухамдаа "шинэ үе" гэх нэр томъёо Засгийн газрыг биш, энэ цагийг, ард иргэдийг тодорхойлж байгаа шүү. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
2
0
0
0
0
4

Сэтгэгдэл бичих (12)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

монгол 2021.01.24 172.69.252.151

ямарч байсан Хүрэлсүх ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж байгаа байх орыг нь залгах сайн хүн нь ч байна өөр итгэж найдах хүн ард түмэнд алга даа та бүхний тэмцэлд амжилт хүсье

0 Хариулах


Бид өөрсдөө урагшгүй... 2021.01.23 172.69.134.44

Маниусд өөрсдөд учир их байна аа. Хэн нэгнийг сайд дарга бодуут л эргэн тойронд нь ая тал засдаг гэмтэй биш бүр зантай болсон улс. Ийм тархи угаалт маягийн юмыг бид сайн дураараа "туурвиж" суудаг юм уу эсвэл биднээр "туурвиулдаг" юм бүү мэд. Юутай ч бид өөрсдөө хаана, хаанаа л мапаантай улс. Энэ залуугаас нэг их юм хүлээгээд лав хэрэггүй...

0 Хариулах


солонго 2021.01.22 141.101.76.157

Энэ залуу чинь л бидэнд Эрдэнэт үйлдвэрийг авчирсан юм шүү дээ маргах хүн үгүй биз дэмжиж байна. Одоо харин оюутолгойг монголд ашигтай болгох хэрэгтэй

2 Хариулах


очин 2021.01.22 172.68.132.244

Болдог юм болдгоороо л болж байна даа. МАН шилмэл залуусын нэг шүү дээ угаасаа

2 Хариулах


ххх 2021.01.22 162.158.158.60

Mongoliin tur zaluusaar tsusaa selbeh tsag bolsoon

2 Хариулах


zochn 2021.01.22 141.101.68.15

Emongolia achaar ih ch ajil amjuulsandaa

2 Хариулах


ЗЗЗЗ 2021.01.22 141.101.98.211

эерэг талаасаа шинэ үе шинэ засгийн газар түүхэн өдөр болж байх шиг байна. Нэгэнтээ сонгогдсон юм чинь бид итгээд харах хэрэгтэй. Итгэл ч алдадгүй хийсэн ярисанаа биелүүлдэг залуу

2 Хариулах


zochin 2021.01.22 172.68.142.200

zaluusiin duu hooloi bolj chadna. mongold chadwarlag zaluus ih bii. zaluusin toloolol duu hooloi garj bj l shine ve ehlene zow demjij baina

0 Хариулах


zochin 2021.01.22 172.69.252.145

ygaad bolohgvi gej? Oor hen boloh baisan be? zaluus bidnii toloolol uls tord negch gsn zaluu baigaad bayrlaj baina. zaluusiin toloolol

0 Хариулах


Ekhchimeg 2021.01.22 172.69.252.133

Дэмжинэ хамгийг зөв сонголт шүү одоо сэтгэл амөр болж байна

0 Хариулах


Цээгий 2021.01.22 172.69.252.151

Шинэ Ерөнхий сайд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр боловсролтой, Дэвшилтэд үзэлтэй хүн юм. Дэвшилтэт үзэлтэй хүний хувьд эх орноо хөгжүүлэх нь гарцаагүй .

1 Хариулах


Зочин 2021.01.22 172.69.45.135

Harj l baiya. Odoo ueiinhnii dund iim boltloo beltgegdej garch irsen saidaas er shine yum garahgui ldee. Bidnii ene ueiinhen bugd uurchlugduj baij shine zuil garna. Ediin zasgaa bosgoh geheesee songuuli gej hor hutgaj tolgoi erguulseer taarah bh daa

0 Хариулах


зочин 2021.01.22 172.69.252.151

very well-written!

0 Хариулах


Зочин 2021.01.23 172.69.134.42

Бидний "Монгол араншин" буюу дарга, сайдад ая тал засдаг нэгэн гэм биш, зан юмсанж...

0 Хариулах