Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Ub.life-ийн ТҮҮХҮҮД: “Сарын найз”-тай холбоотой ДУЛААН ТҮҮХҮҮД


Бүсгүй хүн бүрийн амьдралд сарын тэмдэг тохиодог, эрүүл мэндэд чухал үүрэгтэй үйл явц боловч бид энэ сэдвээр төдийлөн нээлттэй ярилцаж чаддаггүй хэвээр. UB.LIFE-ийн түүхүүд энэ удаа бүсгүйчүүдийн сарын хамгийн эмзэг, нандин мөчтэй холбоотой 6 ДУЛААН түүхийг онцоллоо. Ил ярилцахаас ичдэг биш, нэгнээ ойлгон, тусалж дэмждэг нийгмийг бүтээхийн тулд хамтдаа хичээцгээе. Дулаан түүхүүдийг та тухлан уншаарай.       

#1 Бага байхад манайх тийм ч боломжийн амьдралтай байсангүй. Шинэ жил дөхөөд, манайх гэдэг айл баярын мөнгөгүй. Хорооноос дуудаад “Улаан загалмай нийгэмлэг”-ээс бэлэг ирсэн, ирж аваарай гээд эгчтэйгээ очсон. Америк хүүхдүүд өөрсдийн гараар бэлтгэсэн гээд хөөрхөн захиатай хайрцагтай бэлэг байв. Тэгтэл дотор нь эгч бид хоёрын тэр үед лав хэзээ ч авч чадахааргүй хөөрхөн хувцас, охидын дотуур хувцас, ариун цэврийн хэрэглэл, бүр анхны сарын тэмдэг ирэхэд охид юу мэдэрдэг тухай зурагтай ном байсан нь их “нандин” санагдаж байсан. Дэлхийн нөгөө булангаас нэг хөөрхөн эгч сэтгэл гарган бэлдэж, надад өгч дээ гэж бодогдохоор.. Тэгэж санаад, би өөрөө Америкт их сургуульд сурч байхдаа зул сараар тэр аянд хамрагдаж, дотор нь охидын хөөрхөн зүйлс оруулах их дуртай болсон. Сүүлд яг тийм хайрцагтай илгээмж авч, баярлаж байгаа Африк хүүхдүүдийг хараад сэтгэл их хөдөлсөн шүү. Одоо би АНУ-д нийгмийн ажилтнаар сурдаг.  

Мишээл, 18 настай

#2 Манай гэрийн эмэгтэйчүүд бүгд л сарын тэмдэг ирэхийгээ “найз ирчихлээ” гэж ярьдаг юм. Тэгээд манийг жаахан байхаас л дэлгүүр гүйлгэдэг болохоор дэлгүүрээс авахдаа ичнэ гэж байхгүй. Аль нь далавчтай далавчгүй, хулдаас шиг, хөвөн зөөлөн, шингээлт муу, сайн гээд бүгдийг мэднэ. Тэгсэн нэг өдөр найз охин одоогийн экс маань залгаад “Найз ирчихлээ. Би дэлгүүр орж амжсангүй чи дэлгүүр ороод юм аваад ирээч” гэдийн. Манай гэрийн эмэгтэйчүүд Sofy –г хөвөн зөөлөн харшилдгүй гээд байнга тэрийг авдаг байсан болохоор нь би Sofy–н өдөр шөнийн хэрэглэл дээрээс нь өвчин намдаах гээд нэмээд баахан юм аваад очтол манай хүн гайхаад "Наадхаараа яах гэж байгаан?" гээд би "Найз чинь ирчхээгүй юм уу?" гэсэн чинь…  харин байхгүй ээ... Найз гэдэг нь жинхэнэ хүн ирцэн байдаг юм даа. Тэгээд экс болон найзаар нь баахан шоолуулсөөн ... Муухай байсан. Баатар болох гэсэн онигоо болсон шдээ. Найз ирсэн гэдгээ ямар гэдгийг нь тайлбарлахгүй бол би лав хольж солиод явчихна даг хэхэ.

Ө, 24 настай

#3 Миний сарын тэмдэг их өвдөлттэй ирдэг, харшилтай болохоор элдэв бүтээгдэхүүн таардаггүй юм л даа. Залуу ч байж, өглөөнөөс хойш өвдөөд л, өдөржин орондоо хэвтэнэ, сэтгэл санаа тавгүйрхээд уйлчихна. Нөхөртэйгөө нэг гэрт ороод эхний сар л болж байв. Дэлгүүр гарахад нь хэлж явуултал өөрийг аваад ирнэ. Буруу бүтээгдэхүүн хэрэглэчихвэл тэгээд л харшил хөдлөөд эсэн юм болно. Орж ирээд л харуулна, биш гээд л буцаж явна. Видеогоор ярих утас ч гэж байсангүй. Бараг 4 дэх удаадаа зөвийг нь авчраад санаа амарсан даа. Тэр үед нэг ч уурлаагүй нөхөртөө улам л хайр хүрсэн. Одоо бол хамт амьдраад 10 жил болчихсон, сарын аль үед ирдгийг нь гаргаахгүй, өөрөө мэдээд аваад ороод ирдэг болсон.

Дулам, 35 настай


#4 Ангийн эрэгтэй найз маань надад туслах гээд анги ангиар гүйж охидуудаас "хэрэглэл" асууж, олж өгч байсан нь санаанд ороод хөгжилтэй байдаг юм. Хөөрхий минь намайг огт хэлэхгүй, хүүхдүүд “Чи эрэгтэй байж яах гээд байгаа юм?” гэхээр нь инээгээд л “төрийн нууц” гээд хариулаад, арай гэж дээд ангиас олж өгч, намайг аварч байсан нь хайр юм. 10 жилийн өмнөх явдал ч гэлээ, Төрөө найздаа баярлалаа гэж дамжуулъя.

Нармандах, 26 настай


#5 Ээж, эгч хоёр дэлгүүр ороод ир гээд намайг анх удаа “нөгөө юуны” эрэлд явуулж байгаа юм. Анх удаа ичээд, дэлгүүрт орсон чинь яг юу гэж хэлэх ёстойгоо таг мартчихав. Ядахдаа тэр үед дандаа худалдагчтай дэлгүүрүүд байсан. Тэр гээд заах гэсэн чинь хайгаад харагддаггүй шүү. Буцаж гэртээ ороод “даамск” гэдэг үг заалгаж авч гараад "дашида" гээд амтлагч аваад орж байсан хөгжилтэй түүх бий. Эрэгтэй хүүхэд ч хамаагүй, ирээдүйд найз охин, эхнэртэй болох учраас энэ талаар сайн тайлбарлаж, зааж өгч байгаарай. Мэдэхгүйгээсээ болж охидыг шоолох, эвгүй хандлага гаргах ч юм билүү.

Хадаа, 20 настай


#6 Би багадаа Америкт амьдардаг байлаа. Баруунд иймэрхүү сэдэв харьцангуй нээлттэй, дунд сургуулийн ариун цэврийн өрөөнд нь сарын тэмдгийн хэрэглэл үнэ төлбөргүй байж байдаг. Би багаасаа зүрх муутай болохоор сарын тэмдэг ирэхээр бүр сулбайчихдаг байсан. Нэг удаа химийн хичээл дээр нэг урвал хийгээд үнэрийг нь автал доошоо халуу дүүгээд, толгой эргээд л явчихсан. Яг нэвт норчихсон байхдаа гээд ангийхнаасаа санаа зовоод, ядаж байхад Кейт гээд “ааштай” хичээл ордог багшаас би үхтлээ айдаг, дотроо надад дургүй байх гэж боддог байв. Доошоо урссаар л, гэнэтхэн босвол яалт ч үгүй ангийханд мэдэгдэх гээд байдаг. Зовж зовж нойл ортол доороос цус гараад, хичээлийн юпка маань аль хэдийн “нэвтэрчихсэн”! За одоо сургууль даяараа онигоо боллоо гэж бодоод нойл дотор уйлах шахаад сууж байтал өнөө дургүй Кейт багш маань араас сэмээрхэн орж ирээд “Битгий санаа зов. Би ангийнханд чинь маш сайн тайлбарлаж хэлсэн. Тэд чамаар доог тохуу хийхгүй гэдэгт би итгэлтэй байна” гээд яг минийхтэй ижилхэн юпка бариад орж ирсэн. Нулимс цийлэлзээд, тэр багшаар, хэзээ ч энэ тухай яриа гаргаагүй ангийнхнаараа зөндөө бахархсан. Монголд ч бас тийм багш нар их байдаг болоосой.

Мишээл, 21 настай

Sofy Mongolia 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
2024.04.18
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
2024.04.17
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
14 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
14
0
1
0
1
0