Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Германд орон гэргүй хүмүүст зориулж 'унтлагын бүхээг' гудамжинд байрлуулж байна


Цар тахал нийгмийн эмзэг хэсэг, тэр дундаа орон гэргүй хүмүүст хүндээр тусаж байна. Тэгвэл Германы Ульм хотод үйл ажиллагаа явуулдаг Ulmer Nest хэмээх компани орон гэргүй хүмүүст туслах бүтээлч санаачилга эхлүүлжээ. Тэд очих газаргүй болсон хүмүүс шөнийг дулаахан өнгөрүүлж, унтаж амрах боломжтой, нарны эрчим хүчээр ажилладаг 'унтлагын бүхээг' гудамжинд байрлуулж эхлээд байна. 

Уг өвөрмөц загварын бүхээгийг тус компани туршилтын төслийнхөө хүрээнд бүтээж, өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын 8-нд олон нийтэд танилцуулж байжээ. Хэдийгээр бүхээгийн хөгжүүлэлт бүрэн дуусаагүй байгаа ч цар тахлын улмаас онцгой нөхцөл байдал үүссэн, орон гэргүй хүмүүс осгож, даарах эрсдэлтэй байгаа тул хотын гудамжинд суурилуулахаар болжээ. 

Бүхээгийг мод болон ган төмрөөр хийсэн бөгөөд  дотор нь хоёр хүн багтах боломжтой (эсвэл нэг хүн, тэжээвэр амьтан, ачаа тээшийн хамт) аж. Мөн бүхээг ус чийг нэвтрүүлдэггүй, хүйтэн, салхинаас хамгаалдаг, гадна суурилуулсан нарны хавтангаар дотор орчныг халаадаг гэнэ. 

Түүнчлэн дотор нь хүн орсон тохиолдолд хаалга түгжигддэг бөгөөд дотроо радиогийн сүлжээтэй тул шаардлагатай нөхцөлд бүхээгийг хянах багтай холбогдох боломжтой юм байна. Хэрэв Ульм хот дахь туршилт амжилттай хэрэгжвэл бүхээгийг Герман улс даяар байрлуулах боломжтой гэж Ulmer Nest компаниас мэдээлжээ. 

Эх сурвалж: Mymodernmet

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
2
3 өдрийн өмнө
Фото: Далай лам Монголын мөргөлчдөд ном айлдлаа
3
2024.04.19
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
санал болгох
1
19 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

liz 2021.01.27 162.158.165.253

wooooow

0 Хариулах