Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ тав хоног


Засгийн газар огцорч, дараагийн Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгчид өргөн барьснаас хойш тав хоног хий өнгөрлөө. Ерөнхийлөгч танилцаж дуусах ёстой эцсийн өдөр ингээд өнөөдөрт тулав. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилсон тогтоолын төслийг нь УИХ хэлэлцэхээр Ерөнхийлөгч Х.Баттулгыг “онцгой бэлэн байдал” зарлан гишүүд хүлээж байна. Л.Оюун-Эрдэнэ бол Х.Баттулгын хувьд жир хүн бус. Тэд харьцангуй дотно харилцаатай учраас танилцаж ядах юм үгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга чухамдаа түүнийг хэтэрхий сайн таньдаг, бүр “хуурай ах” нь гэдгээсээ нэрэлхээд дэмий л тав хоног “ичив” үү. Энэ тав хоногт юу болов?

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх албаа өгч, Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж байхдаа улс төрийн зөрчилдөөн, тогтворгүй байдлаас сэргийлэх, ард түмний амгалан тайван байдлыг эрхэмлэн эл үйлдлийг хийж буйгаа мэдэгдсэн биш түүнээс хойших тав хоногт улс төрийн зөрчилдөөн ширүүсч, ард иргэд чадлынхаа хэрээр улстөржин бүгдийн амгалан тайван эрс алдагдав. Улсын онцгой комиссоос ажлаа сайжруулахыг шаардаж иргэд жагсахдаа улстөрчид эх оронд нь танихын аргагүй эмх замбараагүй явдлаар хариу барина гэж төсөөлөө ч үгүй билээ. У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын дунд далдуур өрнөж байсан толхилцоон ил болсон тав хоног өнгөрөв. Тэдний дунд Ерөнхийлөгчийн сонгуулийг наймаалцах, Сү.Батболдыг шүүх, эсэхийн, Оюутолгой дахь ашиг сонирхлын зөрчил хурцдаж байсныг эл тав хоног элдэв тайлбаргүй гэрчиллээ.  

Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын шинэ Ерөнхий сайдын нэрийг хүлээн авахаас азнах зуурт өнгөрч буй энэ тав хоногт эмнэлгээс нөмгөн гарч иргэдийн сэтгэлийг чилээсэн амаржаад удаагүй эх, нярайн талаар хэн ч дуугарсангүй. “Тэд хүүгээ Хүрэлсүх хэмээн нэрлэжээ” гэх соошлын постоос хойш ард түмний уур хилэн улс төр тийш зүг буруулаад байна. Хүмүүсийг цар тахал, Улсын онцгой комиссыг марттал тав хоног хэт улстөржүүлжээ л гэсэн үг. 

Сүхбаатарын талбайд өөр цуглаан, өөр өлсгөлөн зарлагдав. УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх боломжтой нэгний хувьд чухам энэ таван өдөрт амжин улс төрийн өлсгөлөн зарлалаа.   

Энэ тав хоногийн өмнө зөв шаардлага бүхий тайван жагсаалд иргэд нэгдсэнээс бусдаар хэвийн байсан бүх зүйл орвонгоороо эргэж орхилоо. Хэдхэн хүний зөрчил тэмцэлд Монгол Улс үймж болдгийг л бид энэ тав хоногт дахин үзэв. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.01.27 162.158.165.153

Su.Batboldod tuslah geel 5 honoloo nuguu americt gargasan nehemjlel huchingui bolchloo 1-13nd ug ni shuuh hural boloh bsan

0 Хариулах