Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өнөөдрийн зурвас: Хөлдүү төмсөөс шинэ үеийн Ерөнхий сайдад


Өмнөх хоёр ч Засгийн газарт ЗГХЭГ-ын даргаар ажилласан Л.Оюун-Эрдэнэ улс төрд шинэ хүн биш. Хорвоогийн тоолол 1980 он л түүнийг залуу Ерөнхий сайд хэмээн нэрлэх сайхан тодотгол болов. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр нэг бус гишүүн ямар нэг “шинэ үеийн” талаар тэмдэглэж, тэрхүү шинэ үе сүрхий цөлх болсныг анхааруулж, тэр шинэ үеийг шинэ Ерөнхий сайд төлөөлөн улс төрд гарч ирж байгааг нэр дэвшигчдээ сануулан хэлэв.  

Шинэ үе гэдэг нь яг хэн юм бэ? Энэ асуултад хариу хэрэгтэй болж байна. Тэрхүү шинэ үе гэдэг нь миллениал гэдэг шиг тодорхой нэр томъёо юм уу, хүмүүсийг төрсөн он, нас зүсээр нь хамааруулах гээд байна уу, үзсэн дуулсан, үзэл бодлоор нь жагсаах гэсэн ойлголт юм уу, нэгэн бол ур чадвараараа, нөгөө бол хэрэгцээ шаардлагаараа шинэ ба хуучин үеүдэд ялгаран хуваагдах юм уу, маш ойлгомжгүй үлдлээ. Лав л “шинэ үе” гэдэг хүчирхэг үг улс төрийн үгийн санд орж ирэв. Л.Оюун-Эрдэнийг урамшуулан зоригжуулах хэрэгсэл болов уу, эсвэл өөрийгөө энэ үед хамаарна гэж үзэх ард иргэдээ хөөргөж байгаад ашиглах, хуурах мэх юм уу? Тэгэхээр шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шинэ үеийн тухай, тэд чухам хэн болох, ямар зан чанартай талаар сайтар эрэгцүүлж, тэдэнд зориулан ажиллаж, хэрхвэл тэднийг манлайлахаа харуулах цаг ирлээ.    

Хар даа, одоохон Солонгос шиг хөгжинө. Үгүй ээ, мөдхөн яг Сингапур шиг болгочихно... Шударга ёс, сахилга хариуцлага гэсэн ариун дээд үгсэд итгээд жижигхэн худал, багахан гэмийг өршөөн хэлтрүүлсээр ирсэн өөрсдөдөө залхаж дургүйцсэн энэ цагийн бүх монголчууд тэр “шинэ үе” чинь. Олон сонгууль, олон амлалт, олон Засгийн газрын дараа Монгол Улс мандан бадарна гэх итгэлгүй, найдваргүй болсон аймшигтай хүмүүс бол өнөөгийн улстөрчдийн хувьд хөгшин, залуугүй тэр сүрхий хэрсүүжсэн “шинэ үе” чинь юм! 

“Найздаа баяр хүргэе” хэмээн хамт авахуулсан зургаа нийтийн сүлжээнд тавьж буй, яаж ийгээд түүнтэй дотно харилцаатай гэдгээ тунхаглан зарлах залуус олон харагдана. Тэднийг шинэ үе гэж андууравзай. Тэд бол үеийн үед төрийн эргэн тойронд салбаганаж, далбаганаж, байдгаараа долоож амьдарсаар ирсэн долдой нарын хуучин сүнснүүд. Тийм юмсаас л холуур.      

У.Хүрэлсүх хэрхэн Л.Оюун-Эрдэнээр солигдсон улс төрийн шидэт явдлыг хуучин цагийн муу хүнийг шинэ үеийнхээр сольж сайжруулж байна гэж бахархахыг иргэд хэчнээн хүсээд ч чадахгүй. Яагаад гэвэл шинэ үе чинь тийм “хөлдүү төмс” юм. Хөлдүү нэгэн төмсөөс шинэ үеийн Ерөнхий сайддаа хаяглав.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
2 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
6 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.01.27 172.69.252.151

Аятай байгаарай. Энхцэцэг авгай гуйа.

0 Хариулах