Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Берни Сандерсын мийм зургийн тусламжтайгаар 1.8 сая долларын хандив цуглуулжээ


Вермонт мужаас сонгогдсон сенатч Берни Сандерсын зураг өнгөрсөн долоо хоногоос хойш сошиал орчинд шуугиан тарьж, хамгийн "эрэлттэй" миймний дүр болоод байна. 

Тэрбээр Жо Байдены ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд энгийн нэг өвлийн хүрэм, ноосон бээлийтэй ирсэн нь олон нийтийн анхаарлыг татаж, удалгүй түүний хөлөө ачин ганцаараа сууж буй зургаар сошиал орчин давлагаалж эхэлсэн юм. Үүний араас Берни Сандерсын зурагтай төрөл бүрийн бүтээгдэхүүн худалдаанд гарч эхэлжээ. 

Тэгвэл эдгээр мерчендайз бүтээгдэхүүний борлуулалтаас таван өдрийн дотор нийтдээ 1.8 сая долларыг олсон талаар сенатч Берни Сандерс мэдэгджээ. 

Түүний мийм сошиал орчинд вайрел болсны дараа Chairman Sanders нэртэй хувцасны коллекцоос эхлээд хүүхэлдэй гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүн гарчээ. Бүтээгдэхүүнээс олсон ашгийг сенатч Вермонт мужийн буяны байгууллагуудад хандивлахаар болсон байна. 

"Хүмүүсийн бүтээлч сэтгэлгээ өнгөрсөн долоо хоногийн турш Жейн бид хоёрыг гайхшруулсан. Интернэтэд түгсэн "нэр алдар"-ынхаа ачаар Вермонтын оршин суугчдад туслах боломжтой болсондоо баяртай байна" гэж сенатч Берни Сандерс ярьжээ.

Үүнээс гадна Getty Images Берни Сандерсын гэрэл зургийн лицензийн гэрээнээс олсон орлогыг Meals on Wheels America буяны байгууллагад хандивлахаар болсон бол сенатчийн өмсөж байсан өвлийн хүрмийг үйлдвэрлэгч Burton Snowboards компани 50 ширхэг өвлийн хүрмийг Берлингтон хотын Хүүхэд, гэр бүлийн хэлтэст хандивлажээ. 

Холбоотой мэдээлэл: Берни Сандерсын "амьдралтай" хувцаслалт мийм болов

МИЙМ: Берни Сандерсын "очсон" хамгийн сонирхолтой 12 газар

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
21 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
22 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.