Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

VR ашиглан нас барсан охин, эхнэртэйгээ уулзаж буй бичлэг хүмүүсийг уйлуулж байна


Virtual Reality буюу VR (Виртуал бодит байдал) гэдэг нь програм хангамжийн тусламжтай бүтээгдсэн, хэрэглэгчдэд бодитой мэт харагдах хиймэл бодит орчин юм. Энэ гайхалтай технологи улам хөгжсөөр, одоо хүмүүсийн хувьд дотно хүмүүсийг ч "эргүүлэн авчирч" чадахаар болжээ.

Өмнөд Солонгос улсад ийм нэгэн туршилт болсон бөгөөд 4 жилийн өмнө нас барсан эхнэртэйгээ VR ашиглан уулзсан залуугийн бичлэг интернетэд тавигдсан юм.

"I Met You" 너를 만났다 гэх нэртэй баримтат киноны бичлэг байсан бөгөөд өнгөрсөн жил энэ кино гарсан юм байна. Уг кинонд хүмүүс хэрхэн нас барсан хүмүүстэйгээ VR ашиглан уулзаж буйг, тэр бүх явцыг харуулжээ. 

Киноны эхний хэсэгт 7 настай охинтойгоо уулзаж буй ээжийг харуулдаг байна. 

Охинтойгоо уулзаж буй бичлэг:

Харин дараагийн хэсэгт эхнэр, нөхөр хоёрын уулзалтыг харуулна. 57 настай Ким Жун Со эхнэрээ хүнд өвчнөөр алдаж, таван хүүхэдтэйгээ үлджээ. Тэр эхнэрийнхээ сүүдрийг ч болтугай дахин ганц удаа харахсан гэх хүсэлтэй байсан юм. 

Энэ хүслийг нь хүүхдүүд нь янз бүрийн байдлаар хүлээж авах бөгөөд нэг охин нь "Ээжтэй дахиад уулзвал аав түүнийг ажлаа хийхэд, хоолоо идэхэд, зурагт үзэж байхад нь ч үнсэнэ байх. Ээж маань өвдөж, бүх үс нь унасан ч аав түүнийг хөөрхөн байна гэж хэлээд, бүх газар үүрээд явах байсан" гэжээ.

Эхнэртэйгээ уулзаж буй бичлэг:

Бичлэгийн үеэр тэр "Энэ миний сүүлчийн хүсэл" хэмээн хэлсэн бөгөөд эхнэртэйгээ уулзах үедээ "Чи минь одоо өвдөхгүй байгаа биз дээ" хэмээн асуусан нь бүх хүний зүрхийг зүсэм хэсэг байсан билээ.

Дэргэд байгаа хайртай хүмүүстээ өдөр болгон тэр хайраа мэдрүүлж байя! <3 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
5
0
52
2
3
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.