Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ҮЕРХЭЛ | "21 хоног таг болох дүрэм" гэж юу вэ?


Та саяхан салсан уу? Эсвэл үерхэж байгаа хэрнээ л тэр таг болчхоод байна уу? Краш тань нэг л "тоохгүй" байгаа юу? Та л түүнийг гэхээс, тэр танд хангалттай сэтгэл гаргахгүй байна уу? Өдөр бүр зурвас, дуудлага хүлээгээд дуртай зүйлээ ч хийж амждаггүй юу? Тэгвэл сэтгэл судлаачдын дуу нэгтэй зөвлөдөг 21 хоног зайгаа барих дүрмийг хэрэгжүүлээд үзээрэй. Харилцааг таслах, сэтгэл хөдлөлөөр гэнэтийн шийдвэр гаргахаас сэргийлэх, өөртөө илүү цаг зарцуулах, түүнтэй танилцахаас өмнөх өөрийгөө ахин "олж авах"-д уг дүрэм чиглэнэ.

"21 хоног таг болох дүрэм" гэж юу вэ?

Товчоор бол та 21 хоног түүнтэй огт харилцахгүй гэсэн үг. Утсаар ярихгүй, зурвас, чат бичихгүй, түүнд хариу өгөхгүй, түүний байж магадгүй газраар явахгүй буюу огт таарах хэрэггүй. Мөн түүний сошиал хаягаар зочлохгүй, шинэ зураг постыг нь байн байн орж харахгүй.

Ямар үр ашигтай вэ?

1. Танд өөрийгөө илүү хайрлах цаг гарна

Заримдаа танд хайртай хүнээсээ хэтэрхий хараат мэт санагдаж байсан уу? Түүний цаг заванд л тохируулах гэсэндээ найзуудтайгаа уулзахаа больж, түүнийг залгаж магадгүй гэсэндээ утсаа дүүртэл цэнэглэдэг.. Гэвч тэр энэ бүхний үнэ цэнийг нэг л ойлгодоггүй... Тэгвэл өөртөө илүү цаг гаргаж, дуртай зүйлсээ хийхэд 21 хоногийн дүрэм тусална.

2. Өөрийгөө илүү ойлгоно

Сэтгэл хөдлөл буурч, харилцаанаасаа зай авахад хүн өөрийгөө илүү сонсож эхэлдэг. Тэр танд "тарган" гэж хэлснээс болж шаналж байсан бол өөрийгөө ойлгож, тийм ч "өөхөн бөмбөг" биш болохоо, өөрийнхөө үнэ цэнийг та ойлгох болно.

3. Хэрэггүй харилцааг мартахад тусална

Цаг хугацаа бүхнийг эдгээдэг. Та түүнээс салах ёстойгоо мэддэг хэрнээ л сэтгэлээ зовоон хамт байдаг байсан бол зоригтойгоор энэ бүхнийг эцэслэнэ. Мөн найз залуу/бүсгүйгээсээ саяхан салсан бол 21 хоногийн дүрэм яг танд тохирно. Эхэндээ хэцүү ч гэлээ, 21 хоногийн дараа та илүү бие даасан нэгэн болсон байх болно.

4. Харилцааг илүү бэхжүүлнэ

Үерхээд удсан, нэгнээ гэх сонирхол буурсан үед харилцаанаасаа зай авах нь нэгэн сорилт болдог. Хүчтэй харилцааг илүү бэхжүүлж, нэгэнт бүтэхгүй харилцааг нэг мөр эцэслэж өгнө. Хэрэв та түүнийг гомдоохыг хүсэхгүй байвал зүгээр л өөрийгөө ойлгуулахад болно. "Бидний харилцаанд би сэтгэл хангалуун байдаг. Гэсэн ч хэсэг завсарлаад үзвэл ямар вэ? Удахгүй уулзъя"

5. "Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй" харилцааг ойлгомжтой болгоно

Тэр таныг болзоонд урьдаг ч өөр хүнтэй чат бичдэг... Үерхээгүй хэрнээ л тэр танд сайн гэдгээ хэлсэн... гэх мэт ойлгомжгүй харилцааг илүү тодорхой болгоход тусална.

6. Та түүнгүйгээр ч аз жаргалтай, сайхан амьдарч болно гэдгээ ойлгоно


Та ганцаараа ч хүссэнээрээ амьдарч аз жаргалтай байж чадахаа 21 хоногт ойлгох болно. Түүнтэй хамт хийж чаддаггүй байсан зүйлсээ ч хийж болно. Түүнээс зурвас ирэхийг хүлээхийн оронд утсаа салгаад дуртай номоо барьж аваарай. Амралтын өдөр түүнтэй уулзахын оронд найзуудтайгаа ууланд гараарай. Нөгөө талаасаа та өөрөө түүний үнэ цэнийг ойлгож, харилцааныхаа сайн сайхан талыг илүү мэдэрч ч магад.

7. Түүнд таныг санах хугацаа өгнө

Хүн алдсан хойноо л харамсдаг... гэдэгтэй та санал нийлэх үү? Нэгнээсээ зай авснаар хамтдаа өнгөрүүлсэн сайхан дурсамжаа илүү нандигнах болно.

Эх сурвалж: Vogue.com

Illustrations: Yuval Robichek

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
5 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
6 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
7 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
3
10
1
1
1
1
1

Сэтгэгдэл бичих (7)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

TT 2021.12.04 66.181.161.3

Iim neg ydargaatai humuus bhima… zun uerhii gj asuusan bi za geel 7 honog chaatlaal tag medeej ter hugatsaand bi bur ter huneech martchij tgeed gent garj irsne hoyula uerjiga bizde geed sh@@fini bi bur Oo tiimu ged hha tged heseg hugatsaand chaatlaal bas tag bhku haichsan ter hun ….

0 Хариулах


Зочин 2021.12.05 211.36.145.4

u ndd bas tiim zuil yg odo tohioldood bna… dajgui haritsaj bgad genet yu c helehgui tag alga bolno.. tgj bgl 10,20 honogiin dara ahij garc ireed odo ystoi goy hiceeged urgeljluuled haritsay gcd ahiad l ysn ni medegdehgui tag cig….. baga zereg dassan setgel bga c uneheer bi ter hunii huvid une tsenetei hamt bmar sanagddag hun ni bish bolood l iim zan gargaj bga blgui gj bodood uurigu negt taviad marthaar shiidsen….

0 Хариулах


A 2021.12.03 64.119.26.204

bi hairtai nz ohinoosoo salaad 5 jil bolj baigaa yumaa ug n ih saihan hariltsaatai baidag baisan yum daan ch ter nmg huursan ternees hoish 1 ch hvntei verheegvi crush ntr ch bhgvi yagad ch yum nadd taalagdah hvn garj irehe bolichihloo bi yah we odo 20toi haayaa gantsaarddag gantsaardlaa dotroo l hadgaldag bas nemj helehed bi shaardlaga undurtei hvn baigaa yumaa odoo ohiduud bvgd l zawhai shalig bolchihson bainlee bi ooriigoo horiod baiwal nasaaraa gants bie ywh bhda te?

1 Хариулах


Зочин 2021.12.04 202.126.90.59

Hun blgon adilq gdgiig oilgoh hregteishu:)) zugr l ndd taarsn ohin ni iim bsn ym bnda gej bodool unguruurei. Uurt cn tsag zaw stgel grgaj bga hun andashqshu.

0 Хариулах


Зочин 2021.12.04 66.181.188.49

Зүгээрдээ цаг хугацаа нь таараагүй зөв хүн нь биш байсан байж болно шүү бүх зүйл сайхан болно зөв хүн нь зөв цагтаа гарч ирнээ

0 Хариулах


Мөөгий 2021.12.03 203.23.199.95

tegeed 21 honog zai avah geheer 2 ch honohgvi araas hootsoldood hvreed irdeg hvniig yah ym be. Tgd oilgomjgvi heweeree zuuraldaad bna hhha

0 Хариулах


Зочин 2021.12.05 211.36.145.4

hhaha

0 Хариулах


Зочин 2021.02.01 162.158.166.214

Bi neg huniig crushlaad.. bid2 bicheed bi ih bichdeg bsim shg bnle suulin 1sar erusu bi turuulj bicheeguie tgd bhar ugasa martdiin bnle., nadru uru bichij bsn tgsen ch setgel hudulhuu bolitson bnle :(

0 Хариулах


Зочин 2021.02.04 172.69.252.145

тэгэхээр яг цаг хугацаа бүхнийг харуулна гэдэг байгаа биз. бүтэх харилцаа байсан бол мартагдахгүй бас тэр ч бас хичээх байсан. багахан хугацаа хүмүүсийн харилцаа нь ямар үнэ цэнэтэй хэрэгтэй, хэрэггүйг ойлгуулж байна.

0 Хариулах


Maral 2021.01.29 172.69.252.133

Eniig unshaad unuudruus heregjvvlheer shiidlee vr dvn ymar bhiig taashgvi

0 Хариулах


Зиозо 2021.01.29 172.69.252.151

Яг 21 хоноод сална гэсэн үг үү? Энэ чинь зүгээр салалт юм биш үү?

0 Хариулах


Зочин 2021.12.03 202.21.103.139

21 хугацаанд чөлөө авна аа л гэсэн үг

0 Хариулах


Зочин 2021.01.31 162.158.166.214

Uneheer uurt cn tr hun setgelt bol 21 honotloo udaahgy bh., ugasa sn bish bol tgl salna gsn ug setgeld amar bh ene arga

0 Хариулах


Dhjjsgjhsfg 2021.01.28 172.69.35.148

21hnog baitugai 2jil zai avaad ch butsenguideee huurhi

0 Хариулах


Зочин 2021.01.28 162.158.165.153

3 jil zai avah bsin bolu

0 Хариулах


Зочин 2021.12.03 202.131.225.20

hahahaha

0