Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Диана гүнжийн дүрийг "усны дусал мэт" адилхан бүтээсэн 11 жүжигчин


Ард түмний гүнж хэмээгддэг Уэльсийн гүнж Дианагийн тухай цөөнгүй кино уран бүтээл бүтээгджээ. Хүүхдүүд болон буяны үйлсэд нэр нөлөөтэй үүрэг гүйцэтгэсэн Диана гүнжийн нэр Их Британийн түүхэн нөлөө бүхий 100 эрхмийн 3-т бичээтэй байдаг. 

#1 Элизабет Дебики 

Өнгөрсөн онд найруулагч Кристофер Ноланы "Tenet" кинонд тоглосон жүжигчин бүсгүй Netflix-ийн "The Crown" цувралын сүүлийн бүлэгт Диана гүнжийн дүрийг бүтээх юм. "Диана гүнжийн үйл хэрэг, хэлсэн үг нь олон хүний сэтгэлд одоо ч хадаатай байдаг. Энэхүү гайхалтай цувралаар түүний дүрийг хүргэж буй нь нэр төрийн хэрэг" хэмээн Элизабет хэлжээ.

#2 Эмма Коррин

"The Crown" цувралын өмнөх ангиудад тэр Диана гүнжийн дүрийг бүтээсэн нь олон хүнд "Үнэхээр тэр өөрөө мэт" гэх сэтгэгдлийг үлдээжээ.

#3 Жанна де Ваал 

"Diana: A True Musical Story" кинонд тэр Дианагийн дүрээр тоглосон нь анхных нь дэлгэцийн бүтээл юм.

#4 Наоми Ваттс

2014 онд гүнжийн тухай бүтээсэн баримтат кинонд тэр тогложээ. Үүний тулд тэр 6 долоо хоногийн турш дүрээ судлан, Дианагийн ярилцлагуудыг нэгд нэгэнгүй уншиж, үг хэллэгийг нь өөртөө тогтоож байжээ.

#5 Лесли Харкорт

2011 онд "Hallmark" телевизийн бүтээл дэх цөөн хэсэгт Диана гүнжийн дүрийг бүтээжээ.

#6 Женевьева О'Рейли

2007 онд бүтээгдсэн "Diana: Last Days of a Princess" кинонд Диана гүнжийн амьдралын сүүлийн үеийг харуулдаг аж.

#7 Жули Кокс

Кокс 1996 онд "Princess in Love" кинонд Дианагийн дүрд тогложээ. Уг кинонд түүний хайр дурлал, хувийн амьдралын талаар дэлгэрэнгүй өгүүлнэ. 

#8 Кэролайн Блисс 

1982 онд, хунтайж Чарльзтай гэрлэснээс жилийн дараах үйл явдлыг харуулдаг "Charles and Diana: A Love Story" кинонд Блисс тогложээ. Диана гүнж 1997 онд нас барсан. 

#9 Серена Скотт Томас

Тэр "Diana: Her True Story" нэртэй баримтат бүтээлд дүр бүтээжээ.

#10 Эми Секкомб 

Диана гүнжийг таалал төгссөнөөс хойш 1 жилийн дараах  "A Tribute to the People's Princess" бүтээлд тэрээр тоглосон. 

#11 Кристен Стюард 

Диана гүнжийн залуу насны тухай өгүүлэх "Spencer" кино энэ онд нээлтээ хийхээр төлөвлөгдөж байна. Түүний дүрийг жүжигчин Кристен Стюард бүтээх бөгөөд өмнө нь тэр 2010 онд нээлтээ хийсэн "The Runaways" кинонд дуучин Жоан Жеттийн дүрийг амилуулсан удаатай. 

Кристен Стюардын кино хараахан нээлтээ хийгээгүй ч кино багаас цацсан эхний зураг лав тун адилхан харагдаж байгаа биз?

Эх сурвалж: People.com 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
1