Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

55 сая ам.долларын үнэтэй 4 үсэг буюу хөлбөмбөгийн үнэтэй гэрээнүүд


Спортын ертөнц ивээн тэтгэгч, мөнгөтэй салшгүй холбоотой байдаг. Бид энэ удаа хөлбөмбөгийн багуудын санхүү, тэр дундаа өмсгөл дээрх нэрний ард ямар мөнгө эргэлдэж байгааг сонирхож үзлээ.

“Арсенал” - “Emirates”

1985 онд эзэн хааны шийдвэрээр анх байгуулагдсан Арабын Нэгдсэн Эмират улсын хамгийн том авиа компани болох "Эмиратес" 2006 оноос эхлэн “Арсенал” багтай хамтран ажилласан. Хойд Лондонгийн баг компанийн хамгийн алдартай уриа “Fly Better” -ийг өөрийн өмсгөл дээр бичүүлээд таван жилд 280 сая паунд авдаг. Хамгийн үнэтэйд зүй ёсоор ордог энэхүү ивээн тэтгэгчийн гэрээг 2018 онд шинэчилж хийсэн юм. Энэхүү гэрээний заалтад талбайн нэр өөрчлөх заалт ч орсон байдаг. 

“Атлетико Мадрид” - “Plus500”

Британийн онлайн санхүүгийн компани ба арилжааны платформ нь олон улсад алдартай. Израйлд төвтэй энэ компани Испанийн багт жилийн 15 сая евро төлөх ба гэрээний хугацаа энэ жилээр дуусаж байгаа.

“Аякс” - “Ziggo” 

Голландын төлбөрт телевизийн сүлжээний компани өөрийн орны хамгийн том багтай 2015 онд анх 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Тэдний түншлэл 2022 онд дуусах ба 2024 он хүртэл дахин сунгах боломжтой. Өмсгөл дээрээ “Ziggo” гэж бичүүлээд жилийн 8 сая, урамшуулал хэлбэрээр 2 сая евро “Аякс” халаасладаг гэсэн үг.

“Байерн Мюнхен” - “T Mobile”

Цахилгаан холбооны энэхүү компани Германы хамгийн том багийг 2003 оноос эхлэн ивээн тэтгэж байгаа ба гэрээ 2023 онд дуусна. Гэрээ ёсоор жилд 30 орчим сая евро Байерны дансанд орж байна. 

“Барселона” - “Rakuten”

Японы онлайн худалдааны компани “Барселона” багтай 2017 онд 4 жилийн гэрээ хийсэн. Гэрээ ёсоор жилд 47 сая паунд өөрийн компанийг сурталчилсаны төлөө төлдөг ба ла лиг болон аваргуудын лигт түрүүлсэн тохиолдолд нэмэлт урамшуулал олгоно. Онлайн худалдаанаас гадна электрон худалдаа, санхүүгийн үйлчилгээ, финтек, дижитал контент, үүрэн холбоо зэрэг олон үйл ажиллагаа явуулдаг Японы алдартай компани юм.

“Боррусия Дортмунд” - “Evonik”, “1&1”

Химийн бодис үйлдвэрлэгч “Evonik” компани 2006 оноос “Боррусия Дортмунд” багийг ивээн тэтгэж өмсгөл дээр нэрээ бичүүлж ирсэн юм. 37 мянга орчим ажилтантай 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг энэ компани тусгай химийн бизнесийн 80 хувийг дангаар бүрдүүлдэг. Гэрээний хугацаа 2025 онд дуусна.

1988 онд үүсгэн байгуулагдсан, 40 улсад 2000 орчим ажилчидтай Германы веб хостинг компани “1&1” Дортмундыг ивээн тэтгэдэг. Тэд өнгөрсөн зун 5 жилийн гэрээ байгуулсан байна.

Гэрээний дагуу хуучин хамтрагч “Evonik” жилийн 20 сая евро өгөх ба тэдний нэртэй өмсгөлийг Дортмунд баг УЕФА-н тэмцээнүүд, нөхөрсөг тоглолтонд өмсөх юм. Харин шинэ хамтрагчийн хувцасыг Бундеслигийн хүрээнд өмсөх ба хүснэгтийн байраас хамаарч 12-14 сая евро байхаар тохиролцжээ.

“Интер Милан” - “Pirelli”

1922 оноос эхлэн авто машин, мотоцикл, унадаг дугуйн дугуй үйлдвэрлэгч энэхүү компани Интер багийг 1995 оноос эхлэн ивээн тэтгэж байгаа ба энэ онд гэрээ шувтрах юм. Жилд 12 сая евро + амжилтаас хамаарсан урамшуулал олгодог байна.

“Ливерпүүл” - “Standard Chartered

Английн аварга багийг Британийн үндэстэн дамнасан банк, санхүүгийн үйлчилгээ компани ивээн тэтгэдэг. 70 гаруй улсад 1200 гаруй салбар 87 мянган ажилчинтай энэ компани 2023 он хүртэл 4 жилийн 160 сая паунд Ливерпүүлд төлнө.

“Манчестер Сити” - “Etihad Air Ways”

Сүүлийн үеийн аврага том багийг Арабын Нэгдсэн Эмират улсын хоёр дах том авиа компани ивээн тэтгэдэг. Долоо хоногт 1000 гаруй нислэг хийдэг энэхүү компанийн эзэн Английн багийн хувьцаа эзэмшигч бөгөөд цэнгэлдэхийн нэрийг мөн “Etihad” хэмээн өөрчилсөн. Гэрээний дүн 400 сая пануд ба хугацаа 2020 онд дууссан хэдий ч дахин үргэлжлүүлсэн.

“Манчестер Юнайтед” - “Chevrolet”

АНУ-ын автомашин үйлдвэрлэгч энэхүү компани Улаан Чөтгөрүүдтэй 2021 он дуустал гэрээтэй ба жилийн 64 сая паундын төлбөрийг 9 үсэг хэвлүүлсний төлбөрт өгнө.

“АС Милан” - “Emirates”

Италийн багтай 2023 он хүртэл 3 жилийн гэрээг үзэглэсэн ба жилд 10 сая евро + амжилтаас хамаарсан урамшуулал олгоно. Арабын авиа компани Милан багийн амжилт хэрхэхээс хамаарч гэрээний хугацаа болон мөнгөн дүнг өсгөх боломжтой гэж үзэж байгаа.

“ПСЖ” - “ACCOR S.A”

Францын зочид буудал, амралтын газрын үндэстэн дамнасан компанийн шинэ платформ болох Accor Live Limitless /ALL/ 2019 - 2020 оны улиралд ПСЖ багийн энгэрт бичигдэх болсон. Гэрээний хугацаа, дүн тодорхойгүй байгаа ч жилийн 50 сая евро гэсэн дүн байдаг. Харин цар тахал өвчин гарснаас болж компанийн орлого үлэмж хэмжээгээр буурсан учраас ивээн тэтгэгчийн мөнгө орохгүй байгаа талаар мэдээ гарах болсон.

“Реал Мадрид” - “Fly Emirates”

Эзэн хааны баг 2017 онд 5 жилийн хугацаатай жилийн 70 сая еврогийн аврага гэрээг Арабын авиа компанитай байгуулсан. Одоогийн байдлаар хамгийн үнэтэй хамтран ажиллах гэрээ юм.

“Рома” - “QATAR AIRWAYS”

Ром хотын баг өөрийн өмсгөл дээр Катар улсын авиа компанийн нэрийг бичдэг. Тэдний хамтран ажиллах гэрээ 2021 онд дуусах ба 3 жилийн 40 сая еврогийн төлбөртэй үзэглэжээ.

“Челси” - “Three”

Харилцаа холбоо, интернетийн үйлчилгээ үзүүлдэг энэхүү компани Челси багтай 2023 он хүртэл жилийн 40 сая паундын гэрээг хийсэн юм.

“Ювентус” - “JEEP”

АНУ-ын автомашин үйлдвэрлэгч JEEP 2024 он хүртэл Италийн багтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний төлбөрт жилийн 55 сая доллар төлнө.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Монголын жүдочид Азийн АШТ-ий багийн төрөлд мөнгөн медаль хүртлээ
2
16 цагийн өмнө
Домогт хамгаалагч Тиаго Силва энэ улирлыг дуусгаад "Челси"-гээс явна
3
17 цагийн өмнө
"Интер Милан" клуб Италийн Серие А лигт 20 дахиа түрүүлэв
санал болгох
1
14 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0