Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Хөл хорионы үед сэтгэлийг тань дулаацуулах 35 БОГИНО ТҮҮХ


Хөл хорионы улмаас тавгүйрхэж, хүссэн зүйлсээ хийж болохгүйд сэтгэл дундуур байна уу? Гэвч зүгээр дээ... Дэлхий нийтээрээ хүнд бэрх цаг үеийг хохирол багатай даван туулахаар хичээж буйг битгий мартаарай.   

#1 Би удаан хугацаанд сэтгэл гутралтай явсан. Тэгээд хэзээ ч оргилд нь гарч үзээгүй уулынхаа оройд өнөөдөр гарсан. Гэтэл өнөөх гутрал маань маш жижигхэн зүйл мэт санагдсан шүү. 

#2 Би энэ хүүтэй хэдэн жилийн өмнө Танзан дахь асрамжийн газарт уулзсан. Эмч болох мөрөөдөлтэйг нь сонсоод хэрэв сайн сурвал сургалтын төлбөрийг нь төлж чадна гэж хэлсэн. Хэн хэн маань хэлсэндээ хүрсэн шүү. 

 Би өөрөө хүүхэдгүй ч, мөрөөдлөөр биелүүлсэн түүнээр маш их бахархсан. 

#3 Миний охин өнөөдөр хавдрын эсрэг химийн эмчилгээгээ эхлүүлсэн... 

Хэн нэгний инээмсэглэж байгаа царайг харахад та өөрөө ч инээмсэглэж буйгаа анзаарсан уу? Британийн сэтгэл судлалын хүрээлэнгээс 5000 хүнд явуулсан 20 жилийн судалгаагаар аз жаргал цахим орчинд ч нэг хүнээс нөгөөд дамжих боломжтойг тогтоосон гэнэ   

#4 2500 миль нисч, 2 цаг жолоо барин, 6 цаг ууланд авирсны эцэст... хайрт эхнэр минь энд амгалан нойрслоо... 

 Бид хоёр жилийн өмнө энэ ууланд хамт авирч, түүндээ гэрлэх санал тавьсан билээ. 

#5 Өдөр өнжүүлэх ажиллахаа больсноос хойш уулзаагүй найзууд өдөржин хамт тоглоод, салах үед: 

#6 Би өнөөдөр эмэг эхийнхээ зургийг зураад дэд байрт шалгарсан. 

#7 Дөрвөн настай хүү маань гадаа тоглох гэж гараад шинэ найзыгаа дагуулаад ирсэн нь. 

#8 Би гурван жилийн турш гэр оронгүй, мансууруулах бодист донтсон нэгэн байлаа. Харин өнгөрсөн даваа гарагаас гэр оронгүй амьтдын асрах газрын чиглүүлэгч болсон. 

#9 Энэтхэг бүсгүйчүүд аварга зааныг дааруулахгүйн тулд "аварга" цамц хийж байна.

 Заануудын хэчнээн жаргалтай байгааг хар л даа...   

#10 8 настай охин маань өхөөрдөм амьтдын зураг зурж, олсон мөнгөө амьтдын асрах газарт өгөхийг хүссэн.

#11 Манай ээж аав вакциныг эсэргүүцдэг юм л даа. Гэсэн ч би өнөөдөр өөрийн сонголтоор вакцин хийлгэхээр шийдлээ. Тэднийг удахгүй ойлгоно гэдэгт итгэж байна. 

#12 90 настай эмээ маань 23 настай муурынхаа хамт надруу "Сайхан амраарай" гээд зураг явуулсан   

#13 Би 14 настайдаа (одоо 35-тай) эцэг эхдээ "гей" гэдгээ хэлсэн ч тэд хүлээн зөвшөөрөөгүй. Гэвч 21 жилийн дараа буюу өнгөрсөн зул сараар тэднийг гацууртаа ийм тоглоом зүүснийг олж харсан юм. "Хайр бол хайр".

#14 Төрөлхийн саажилттай Жастин холын замын гүйлтээ амжилттай дуусгасны дараах зураг. Мөн түүнд "Nike" брэндээс хамтран ажиллах гэрээ өгсөн нь гэнэтийн бэлэг байлаа.

#15 Хүргэлтийн жолооч зул сарын үеэр өдөрт 200 гаруй илгээмжийг түгээжээ. Хайртай дотны хүмүүстээ зориулсан бэлгийг нь хүргэж өгсөнд талархан 100 гаруй хөршүүд нь гэрийнхээ үүдэнд зогсон талархал илэрхийлж "Чи бол бидний баатар" бичгээр мэндчилжээ.

#16 2020 оны төгсгөлд надад тохиосон хамгийн сайхан үйл явдал. Энэ бяцхан жаал миний хүү боллоо.

#17 Гурван сарын турш сэтгэл гутралтай байсан найз маань манайд хэсэг байрлаж байгаа. Өнөөдөр тэр анх удаа ороо ийм сайхан хураажээ. Тэр одоо дэлгүүрт байгаа...

#18 Долоо хоногийн 6 өдөр, ажлын 10 цагийн гараатай бид хоёр +37 хэмд маск зүүн ажиллаж чадаж байгаа юм чинь та ч бас маскаа зүүж чадна биз дээ?

#19 Түрк эр гудамжинд хэвтэн үзүүлбэр үзүүлж байлаа. Гэтэл нэгэн нохой гүйн ирж, түүнийг гэмтэж бэртээгүй эсэхийг шалган "санаа тавьж" байна...   

#20 Удахгүй 100 хүрэх гэж буй эмээ маань өдөр тутмын дасгалаа хийж байна.

#21 Нохойдоо зориулан амьтны дэлгүүрээс хэрэгсэл авсан боловч хүргэлтээр ирэхээс нь өмнө нохой маань гэнэтийн ослоор өөд болсон юм. Захиалгаа цуцлахыг хүсэхэд тэд хүлээн авч, төлбөрийг эргүүлэн өгөөд зогсохгүй нохойтой минь адилхан "хөөрхөн" өнгөтэй цэцэг илгээжээ...

#22 Шуурганы улмаас унасан модыг бяцхан номын сан болгон хувиргасан нь яг л ид шидийн хаалга мэт харагдаж байгаа биз? 

#23 Би өнөөдөр 2005 онд гэрээсээ явсан охин дүүтэйгээ уулзсан.

 17 настайдаа гүнзгий сэтгэл гутралд өртсөн охин дүү нь гэрээсээ гэнэт явснаар тэд 15 жил нэг ч уулзаагүй аж. 

#24 Өвчтөнийг "сүүлийн хүсэл"-ээ биелүүлэхээр амьтны хүрээлэнд ирэхэд эелдэг анааш мэндчилэн угтжээ.

#25 12 жилийн өмнө би орон гэргүй болсон. Өнөөдөр өөрийн гэсэн гэртэй боллоо.

#26 Одоогоос 2 жилийн өмнө би цусны хорт хавдрын хоёр дахь дахилтын эмчилгээнд орж, ясны чөмөг шилжүүлэн суулгуулсан. Өнөөдөр би цоо эрүүл. 

#27 АНУ-ын түүхэн дэх анхны өнгөт арьст эмэгтэй зэвсэгт хүчний нисэгч болсноо тэмдэглэж буй нь. Анхдагч байхаас бүү айгаарай! 

#28 Аавыг гитар тоглож байхыг сонсоод иртэл ... олон үзэгч цуглажээ.

#29 Юмс өөрчлөгддөг. Та ч бас! 

#30 Ажлын газрын захирал маань бидэнд өдрийн хоол авч өгснийхөө дараа аяга тавгаа угааж буй нь. Иймээс л би ажлаа сэтгэлээсээ хийдэг. 

#31 Хагалгаанд орох гэж буй залуугийн хажууд байгаа хүн бол дуудлагын жолооч. Түүнтэй хамт орох хүн байгаагүй тул жолооч эр "хань" болохыг хүсжээ.

#32 Бяцхан найз маань миний хийж өгсөн хиймэл гарыг ашиглан бургер идэж байна.

#33 Өнгөрсөн сард би фэйсбүүкт 19 настай хүү рүү минь захиа бичихийг хүмүүсээс хүссэн юм. Тэр аутизмтэй ч маш сайн уншдаг бөгөөд шуудангийн газраар зочлох дуртай. 

 Залуу хөвгүүнд 24 өөр улсаас 3200 гаруй ил захидал иржээ. Мөн тэр захиа бүрийг нэгд нэгэнгүй уншин, зохих хариуг өгөхөөр чин сэтгэлээсээ бичсээр байгаа...

#34 Ээж намайг ижил хүйстнээ сонирхдогт таарамжгүй ханддаг байлаа. Харин өнөөдөр тэр надад "Өөрийнхөөрөө бай" гэсэн бичигтэй цамц бэлэглэлээ. Бид тэврэлдэж, үнэхээр их уйлсан. 

#35 Хөл хорионы улмаас уулзаж чадахгүй байсан андууд халдвар хамгааллын зайгаа барингаа уулзаж, хуучилж байна. 

Эх сурвалж: Boredpanda.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
2
Өчигдөр
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
3
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.