Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ хавар танд санал болгох амьдралын утга учрыг мэдрүүлэх 5 анимэ


Үйл явдал, тулаанаас илүүтэйгээр утга санаа, мэдрэмжийг чухалчилж, энэ хавар нэг л өвөрмөц анимэ үзмээр санагдаж байвал эдгээрээс сонгохыг танд санал болгож байна. Юнивишний кино багц дунд "Анимэ" багц шинээр нэмэгдээд байгааг дуулгахад таатай байна. Шинэхэн багцад сар болгон таны анимэ жагсаалтыг дүүргэх олон сонирхолтой бүтээл Монгол дуу оруулгатайгаар эсвэл Монгол хадмалтайгаар үзэх боломжтойгоор нэмэгдэх юм байна.


1. Recovery of an MMO Junkie

Цаг хугацаа урсахын хэрээр бид бодит ертөнцөөс илүүтэйгээр интернетээр нэгэнтэйгээ харилцаж, танилцаж, бүр нөхөрлөж, тэр цахим ертөнцөд тэс өөр бодит гэхэд багадах ертөнцийг бий болгоод байна. Энгийн, бодит амьдралаасаа ч илүү энэ онлайн ертөнцөд татагдаад, тэнд сайхан байгаад байвал яах вэ? Карьер дүүрэн буцалсан амьдралтай 30 настай бүсгүй гэнэтхэн амьдралаа дүүргэж, илүү сайхан байлгах утга учраа эрж хайн, онлайн дахь хамгийн алдартай тоглоомд донтох бөгөөд тэндээс хайгаад буй амьдралын утга учраа олохоор яарна. 

2. Orange 

Гэнэтхэн ирээдүйгээс танд захиа ирвэл яах вэ? Тэр тусмаа амьдралдаа гаргаж мэдэх том алдаанаасаа сэргийлэхийг сануулсан байвал? Уг анимэ бол сэтгэл гутрал, хайртай хүнээ алдах харуусал, алдаандаа гэмших болон амиа хорлох сэдлийн тухай бодит үнэнийг харуулж чадсан тун чухал бүтээл юм. Үзсэн хүн бүр нэгийг ойлгож мэдрэх биз ээ.

3. A Place Further than the Universe

Залуу насаа тутал нь мэдэрмээр байвч тэгэхээс айгаад байвал яах вэ? Танд ч бас ийм мэдрэмж төрдөг үү? Хүссэн зүйлээ хиймээр байвч айх, санаа зовох мэдрэмж бид бүгдэд байдаг. Гэхдээ нэг л өдөр энэ байдал гайхам сониноор эргэх бөгөөд адил асуудалтай хүн болгонд нэгийг ойлгуулах тус анимэ танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.


Багцын тухай мэдээллийг ЭНД дарж авна уу.


4. Your Lie in April

Хүмүүсийн сэтгэлийг ихээр хөдөлгөж чадсан бүтээл бол яалт ч үгүй "Your Lie in April" юм. Дуу хөгжмийн гайхам авьяастай нэгэн ээжийгээ алдсаны дараагаас сонсгол нь хэвийн хэрнээ л өөрийн тоглох төгөлдөр хуурын аялгууг сонсож чадахаа больдог. Түүний сэтгэл санаа хямрал, цочрол энэ бүхэнд хэрхэн нөлөөлсөн, бас энэ явдлаас 2 жилийн дараа гэхэд амьдралд нь юу тохиолдож, юмс хэрхэн эргэхийг эндээс үзэж, сэтгэл хөдлөлийн галзуу хулгана мэт ангиудаар аялаарай.

5. Ao Haru Ride

Бусад хүмүүстэй таарч тохирохын тулд хуурамч дүр эсгэх, өөрийнхөөрөө байж чадахгүй байх тохиолдол бид бүгдэд их багагүй тохиолдож л байсан байх. Яваандаа гол дүрийн охины амьдрал өөрт нь сонирхолгүй, утга учиргүй санагдаж эхлэх болно. Гэхдээ хуучны найзтайгаа эргэн нэгдсэнээр түүнд өөрчлөлтүүд гарч эхэлнэ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
21 цагийн өмнө
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
3
Уржигдар
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
санал болгох
1
22 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.