Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ковидын дараах АЖЛЫН ӨРӨӨ: Замналаа амжилттай удирдах 5 шинэ арга барил


Коронавирусийн улмаас дэлхий ертөнц хувьсан, бидний ажил амьдралын хэв маяг ахин хэзээ ч урьдын хэвээр байхгүй нь тодорхой боллоо. Хөл хорионы улмаас ажлын байр хумигдахын сацуу шинэ эриний ажилтнаас уян хатан хөрвөх чадвар, цахимаар ажиллах ур дүйг шаардаж байна. "New Normal" буюу "Шинэ Эгэл" хэмээгдээд буй амьдралын шинэ хэв маягт ажлаа хэрхэн амжилттай чиглүүлэх вэ?

#ШинэЭгэл-ийн ажлын байранд илүү хурдан дасан зохицож, амжилттай ажиллахад тань туслах 5 зөвлөмжийг хүргэж байна.

1. Одоо цагийн боломжид нээлттэй хандах

Цар тахлын үед орлого багасч, зарлага огцом нэмэгдэх эрсдэлтэй тул урт хугацааны ашиг тооцоолон бизнес эхлэх, их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээс татгалзахыг санхүүгийн мэргэжилтнүүд зөвлөж байна. "Хөл хорио тавигдахаар" гэж аливаа ажлыг хойшлуулалгүй яг одоо буюу ковидын үед ч ашиг, үнэ цэнээ үл алдах шинэ боломжуудад нээлттэй хандах хэрэгтэй. Ингэхдээ өөрийн суурь ажил мэргэжилтэй уялдуулан шинэ ажлын боломжийг эрэлхийлээрэй. Жишээ нь, та худалдаа, үйлчилгээний салбарт ажилладаг бол хүргэлтийн үйлчилгээ, цахим худалдаанд төвлөрөх, одоогийн цахим хаягаа хөгжүүлэх, боловсролын салбарт туршлагатай бол цахим сургалт эхлүүлэх гэх мэтээр уян хатан хандах нь тустай.

2. Ирээдүйгээ төлөвлө, гэхдээ "яг таг" төлөвлөх хэрэггүй

Ковидын үед ч, дараа нь ч ажлын байр эргэн хэвэндээ ороход дор хаяж 2 жилийн хугацаа шаардлагатай хэмээн тооцоолж байна. Ажлын байраа хадгалах, тушаал дэвших, илүү сайн ажилд тэнцэхийн тулд тасралтгүй хөгжихийг "шинэ эрин" залуу мэргэжилтнүүдээс шаардаж байна. Угтан ирэх хувьсал өөрчлөлтүүдэд бэлэн байх, төсөл хөтөлбөрүүдийг богино хугацаагаар, үе шаттайгаар хөгжүүлэх цаг иржээ.

3. Гэрээсээ дэлхийд - Цахим орчныг үр бүтээлтэй ашиглаж сурах

Ковидын улмаас бизнесийн боломжууд хязгаарлагдаж байгаа ч энэ цаг үеийг ашиглан цар хүрээгээ өргөтгөж яагаад болохгүй гэж? Мэргэжлээ ахиулан, аль нэг гадаад хэлийг сайтар эзэмшиж, тодорхой чиглэлд мэргэшсэнээр гэр-оффисоосоо олон улсын харилцагчтай холбоо тогтоож чадна. "Тун удахгүй цахим хурал хэвийн хуралд тооцогдох тул өөрийн байгаа орчноосоо хурал цуглаанд саад бэрхшээлгүй оролцох ур чадвар энгийн ажилтанд ч заавал байх чадварт тооцогдоно" хэмээн "Microsoft" компаний үүсгэн байгуулагч Билл Гейтс подкаст ярианыхаа үеэр дурджээ. Мөн цар тахлын "ачаар" хүмүүс хүссэн газраасаа ажиллаж сурах тул урт хугацааны дараагаас аялангаа ажиллах залуусын тоо нэмэгдэж, интернэтэд холбогдоод л уулын оргил, хадан хавцал дээрээс ч хэвийн ажиллах таатай нөхцөл бүрдэнэ.

Монгол залуусын хувьд 38.4 хувь нь хүссэн газраасаа ажиллах хүсэлтэйгээ судалгаанд илэрхийлжээ. Цаашид энэ хувь өссөөр байх биз ээ.

4. Ажлын "чөлөөт" арга барилд суралцах

Цаг бүртгүүлж, ирцээр цалинждаг тогтолцоо хуучирчээ. Хөл хорионы дэглэмийн улмаас ажлын байранд олноороо цуглахаа больж, бие даан ажиллах шаардлагатай нүүр тулгарч байна. Монголын 1000 гаруй залууст явуулсан судалгаагаар 39-өөс дээш насныхан нарийн, чанд дүрэм дор, тогтсон цагаар ажиллах хүсэлтэй бол үе залуужих тусам бие даасан, чөлөөт байдлаар ажиллахыг илүүд үзэж байна. Мөн бие даан ажиллах явцад анхаарал сатаарвал эргэн ажилдаа төвлөртөл дунджаар 23 минут шаардагдах талаар судалгаа бий. "Шинэ Эгэл"-ийн ажлын байранд хувь хувьдаа ажиллах чадвартай, бие даан дасгал хөдөлгөөн хийж, бясалгах гэх мэтээр бие махбод болоод сэтгэл зүйн эрүүл мэндээ анхаардаг ажилтнууд чадварлагт тооцогдох хандлагатай. Харин та бэлэн үү?

5. Техник технологийг "тултал" нь ашиглах

Цаг мөчтэй уралдан шинэчлэгдэж буй техник хэрэгслүүдийн шинэ загварт даган хуйлрах хэрэггүй. Харин хамгийн таатай хэрэгслийг бүх талаар нь ашиглаарай. "Times" сэтгүүл шилдэг дугааруудынхаа нүүр зургийг iPhone 5 загварын гар утсаар авч; энгийн нэг залуу гэрийнхээ буланд ухаалаг утсаараа видео бичлэг хийгээд л хэдэн сая хандалтаар ашиг олон доллараар цалинжиж; дуу хураагуур, ухаалаг утас, нотебүүктэй нэг л сэтгүүлч мультимедиа контент бүтээн мэдээ мэдээлэл түгээдэг дэлхий ертөнцөд сүүлийн үеийн загвар бус, танд хамгийн сайн тохирох техник л хэрэг болно гэдгийг бүү мартаарай.

Энэхүү нийтлэлийг дэлхий дахинд тогтож эхэлж буй амьдралын шинэ хэв маяг болох #ШинэЭгэл хандлагыг олон нийтэд хэвшүүлэхэд түүчээлж буй ХААН Банк-тай хамтран бэлтгэв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0