Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Валентинаар хайртай хүндээ өгч болох 20 сонирхолтой бэлэг


Гэгээн хайрын баярын өдөр ойртсоор. Ямар бэлэг өгөхөө мэдэхгүй байвал энэ бэлгийн санаанууд танд тус болж мэдэх юм.


1. Самбар шиг аяга 

Дээр нь үг бичээд, арилгаад, хүссэн үедээ дахиад л үг биччихдэг яг л самбар шиг аяга хайртай хүнд тань таалагдаж мэдэх юм.

2. Тогтоогч хавтан 

Утас, цаг, түрийвч, нүдний шил, ер нь өөрт хэрэгтэй бүх юмаа нэг дор тавьж болдог ийм төлөвлөгч тогтоогч хавтан байвал үнэхээр хэрэгтэй байна байх.

3. Мөнхийн сарнайн гэрэл

Хэзээ ч үхэхгүй, байнга л гэрэлтээд, үзэсгэлэнтэй чигээрээ байж байдаг сарнай байвал сэтгэл татам.

4. Гоё гэрлүүд 

Ийм сар шиг хэлбэр дүрстэй гэрэл гадуур их зарагдах болсон байсан. Шөнө оройн цагаар асаагаад тавихад үзэсгэлэнтэй харагдах нь гарцаагүй.

5. Өөрсдийгөө зурах, зуруулах 

Та хамтдаа эсвэл ганцаараа зурж байсан зургаа, эсвэл бүр мэргэжлийн хүнээр өөрсдийгөө хөөрхөн өвөрмөц байдлаар зуруулаад жаазлаад бэлэглэхэд буруудах зүйлгүй.

6. Хайрын үгс 

Яг энэ шилэн савтай, эм шиг хэлбэртэй зүйлийг 10 жилдээ би их ашиглаж найзууддаа өгдөг байсан. Дотроо сэтгэлийн үг бичиж болох цаастай байдаг болохоор тэд хэрэгтэй үедээ нэгийг задлаад уншихад таны сайхан үгс тэднийг баярлуулах болно.

7. Холын зайн мэдрэгчтэй бугуйвч

Энэ бугуйвч үнэхээр сонирхолтой. Та хол байсан ч, ойр байсан ч энэ бугуйвчинд хүрэх үед нөгөө хүний зүүсэн бугуйвчинд гэрэл асаж, чичирдэг байна. Нэг нэгнээ ойр байгаа мэт мэдрэмж гайхалтай биш гэж үү?

Хосоороо Amazon дээр байдаг юм байна. ЭНД дарж сонирхож болох нь.

8. Хос дотуур хувцас 

Яагаад болохгүй гэж? Харин ч хөгжилтэй, сонирхолтой санагдаж байна.

9. Ууртай байгаа эсэхийг мэдэгддэг бичмэл 

Жаахан бухимдалтай, сэтгэл тавгүй, уур нь гараагүй үедээ ууртай төрхөн дээр нь тавьж, найрамдахаар шийдсэн бол инээмсэглэсэн байдал руу нь эргүүлдэг ийм хөөрхөн чихмэл гадаадад трэнд болж байна.

Amazon дээр 12 өөр төрлийн чихмэл тус бүр нь 15 долларын үнэтэй байдаг юм байна. ЭНД дарж сонирхоорой. 

10. Хосын бээлий 

Ийм бээлий нэхэж өгвөл гоё биш гэж үү? Хөтлөлцөөд явахад гар даарахгүй, бас дурсамжтай...

11. Хос бугуйвч 

Гарнаасаа хэзээ ч салгахгүй зүүж болох бугуйвч энгийн хэрнээ утга учиртай бэлэг байх болно.

12. Хөөрхөн аяга

13. Цайны цуглуулга

14. Унтлагын хувцас

15. Утасгүй чихэвч

16. Ээмэг

17. Polaroid камер

18. Гоо сайхны, арчилгааны багц

19. Нүдний хаалт

20. Тансаг шоколад, амттаны цуглуулга

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
17 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
18 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
2
3
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.