Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

Хоёрдугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай


Бусад сарыг бодвол цөөн хоногтой ч олон үйл явдлаар буцалсан хоёрдугаар сарын зурхайгаа хүлээн авч уншина уу! Байнга хүлээж, цагтаа орохгүй бол нэхэж асуугаад уншдаг бүх уншигчдадаа баярлалаа.

Хонь (3/21-4/19)


Энэ сард амжилт таныг талд байх бололтой. Таны харилцаа холбоо эерэг энергээр дүүрэн байх болно. Хоёрдугаар сарын 11-нд Сугар, Бархасбадь гарагуудын маш ховор давхцал тохиож, технологи, хамтын ажиллагаа болон хайр дурлалтай холбоотой хүсэж байсан зүйлээ өөрийн болгох боломж гарч ирнэ. Мөн хайр дурлалын холбоо таны найзууд болон таньдаг хүмүүс дундаас бүтэж болох юм.

Энэ сард стресстэхгүй байхыг чадлаараа хичээгээрэй. Хоёрдугаар сарын 20-нд Буд гарагийн нөлөөгөөр шинэ санаанууд дүүрэн байх боломжтой. Тэр дундаа бүр төөрч ч мэднэ. Мөн танд урам зориг өгдөг хуучин найз, танилтайгаа эргэн холбогдсон байхыг ч үгүйсгэхгүй. 

Ажил төрлийн хувьд аз таарч магадгүй юм. Хоёрдугаар сарын 27-нд тохиох Тэргэл сарны нөлөөгөөр таны эргэн тойронд хэн нэгэн өөрийн ажлыг орхиж, танд шинэ боломж, мөнгө олох багахан ч хамаагүй боломж, ажил олдож мэдэх юм. Хэрэв та бэлэн бол амжилт авчирч болох бүх ажилд уухайлан ор.  

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: найз нөхөд, харилцаа, шинэ ажил, ажлын өөрчлөлт, сайн үйл

Үхэр (4/20-5/20)

Та ажил мэргэжлийн хувьд энэ сард томоохон чухал алхам хийх нь. Ямар ч айдас эргэлзээ таныг мохоох аргагүй тийм нөхцөл байдлыг өөртөө бүрдүүлж зоригтой бай. Танд маш сайхан санал ирэх бөгөөд өөрийн ашигладаг байсан хуучин арга барил, ажлын төлөвлөгөөгөө ардаа гээж, шинэ зүйлд дасах, өөрчлөлт хийх хэрэгтэй болно. Хоёрдугаар сарын 11-нд Сугар, Бархасбадь гарагуудын маш ховор давхцал тохиож, хэрэв та шүүрч авч чадах л юм бол тэр боломж танд маш их өөрчлөлт авчрах болно. 

Бүх зүйлийн учрыг яаж олохоо мэдэхгүй толгой эргэм байдалд орсон ч бууж өгөх хэрэггүй. Хоёрдугаар сарын 20-нд карьерийн хувьд өөрчлөлт эхлэх болно. Сарын төгсгөлөөс юмс дээрдэж эхэлнэ гэдэгт итгээрэй. 

Мөн энэ сард хайр дурлалд чухал зүйлс тохиолдоно. Хоёрдугаар сарын 27-нд тохиох Тэргэл сарны нөлөөгөөр таны дурласан хүн болон та хоёрын дунд онцгой харилцаа холбоо тогтох боломжтой. Мөн хэт их төсөөлөлд автахгүй, их зүйл хүлээхгүй байх нь хайр дурлалд амжилт авчрах гол түлхүүр юм шүү. Хайр дурлал таны төсөөлж байсан шиг ирэхгүй байж ч болно. Гэхдээ яаж ч тань дээр ирсэн бай хүлээн авч, улам хайрлаж, нандигнах ёстой юм шүү.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: дэвшил, нэр хүнд, шинэ карьер, зорилго, мөнгө, хайр дурлал, хүүхэд, бүтээлч байдал 

Ихэр (5/21-6/20)

Энэ сард таны оюун ухаан, тархи цэвэр алтаар үнэлэгдэхүйц байх болно. Амьдралдаа өөрчлөлт авчрах боломж их байна. Хоёрдугаар сарын 11-нд Сугар, Бархасбадь гарагуудын маш ховор давхцал тохиож, энэ үед олон боломж гарч ирэх боломжтой. Боловсрол, гадаад дотоод харилцаа, хувь хүний хөгжил болон хуулийн асуудалтай холбоотой зүйлс дээр ч та олон төрлийн боломжийг өөртөө нээж чадна. 

Энэ сард мөн хайр дурлал дараагийн шатанд гарч мэднэ. Хайртай хүнтэйгээ харилцаагаа улам баталгаажуулж, ямар нэгэн гэрээн дээр хамтдаа гарын үсэг зурах, нэгэн замыг хамт туулах, хариуцлага хамт хүлээх шийдвэрүүд гаргаж магадгүй. 

Хоёрдугаар сарын 27-нд тохиох Тэргэл сарны нөлөөгөөр гэр бүлийн асуудал чухал болж ирнэ. Та ямар нэгэн ажил гэр бүлийн хүрээнд эхлүүлсэн, том шийдвэр гаргах гэж байсан бол тэр болгон дуусах шатандаа орж, эсвэл сэтгэл санаанд маш их нөлөөлөх мэдээг хамаатнаасаа сонсож мэдэх нь.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: оюуны чадамж, итгэл, хуулийн асуудал, аялал, гэр бүл, ментортой холбоотой зүйл

Мэлхий (6/21-7/22)

Энэ сард та орлогоосоо гадуур давхар орлоготой болох боломжтой байна. Хоёрдугаар сарын 11-нд Сугар, Бархасбадь гарагуудын маш ховор давхцал тохиож, мөнгө санхүүтэй холбоотой тулгараад байсан асуудлаа шийдэх боломж олгоно. Мөн маш үр дүнтэй байх хөрөнгө оруулалт хийж мэднэ.

Хэрэв та хосын харилцаанд байдаг бол энэ сард та хоёрын мөнгө санхүүгийн асуудал таатай байх болно. Цалин орлого нэмэгдэх, мөнгө өвлөн авах, ямар нэгэн мөнгөний урсгал орж ирэх зэргээр та хоёрын хувьд таатай байдал үүснэ. Харин ганц бие хүмүүсийн хувьд та шинэ хэн нэгэн хүнтэй бие сэтгэлийн хувьд нээлттэй байж, бага багаар нээгдэж эхлэх бололтой. Таны зүрх сэтгэл болон толгой тархи урьд хожид мөд тохиогоогүй "эвтэй" байж, шийдвэр гаргахад амар байх болно. Ялангуяа хоёрдугаар сарын 20, сарын сүүлээр. Тэд таныг аль зүгт хөтөлнө, тэр зүг дуулгавартай яв.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: их мөнгө, шинэ орлого, өв залгамж, хайр дурлал, дотно харилцааны мэдрэмж 


Арслан (7/23-8/22)

Энэ сард маш том, дуулиантай хайр дурлал таныг зорин ирж байна. Хоёрдугаар сарын 11-нд Сугар, Бархасбадь гарагуудын маш ховор давхцал тохиож харилцаа холбоонд ихээхэн нөлөөлөх болно. Романтик харилцааны тал дээр энэ таатай байдал ялангуяа таны ордонд маш том нөлөө үзүүлнэ. Сарын сүүлээр та харилцаа холбооны асуудалд төөрч, ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй мухардаж мэднэ. Гэхдээ Шинэ сарны нөлөөгөөр та шийдвэрээ гаргаж, шийдвэртээ үнэнч байх бөгөөд таныг юу ч зогсоохгүй.

Хоёрдугаар сарын 27-нд тохиох Тэргэл сарны нөлөөгөөр таны найдаж байсан санхүүгийн эх үүсвэр хаагдаж, зогсож магадгүй нь. Мөнгө санхүү, карьертай холбоотой асуудлаас болж стресстэхгүй байхыг хичээгээрэй. Өөртөө болон од эрхэст итгэж, бүх зүйл сайхан болно гэх итгэлээ битгий алдаарай.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: хайр, үерхэл, холбоо, мөнгөний өөрчлөлт, орлого алдах, хичээл зүтгэл 


Охин (8/23-9/22)

Та өнгөрсөн хугацаанд ажил болон цагаа хэрхэн ашиглаж зарцуулах тухай маш нухацтай дүгнэн бодсон. Таныг ивээгч Буд гарагийн нөлөөгөөр та хоёрдугаар сарын 20 хүртэл өөрийн ажлын хуваарь, ажлын байр суурь, одоогийн оюун санааны байдал болон эрүүл мэндээ маш нухацтайгаар бодох болно. 

Хоёрдугаар сарын 11-нд тохиох Шинэ сар Сугар-Бархасбадь гарагуудын давхцалтай нийлж, таны амьдралын зарим талбарт маш том эерэг өөрчлөлт, шинэ эхлэл авчрах болно. Та тодорхой, итгэлгүй байсан зүйлс дээрээ маш тодорхой боломжууд айсуйг олж харна. Тэр шинэ ажлыг хүлээж ав, тэр эрүүл мэндээ хамгаалж, анхаарах шинэ хөтөлбөр, эмчилгээнд хамрагд. Бас одоо од эрхэс таныг энэ талууд дээр жинхэнэ утгаар нь дэмжиж буйг мэдэрч, шийдвэртээ үнэнч байгаарай.

Хоёрдугаар сарын 27-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр та сэтгэл хөдлөлийн том тэсрэлтэд орох нь. Та удана хугацаанд сэтгэлээ хадгалж, зориулж явсан хүндээ сэтгэлээ илчлэхээр шийдэж мэднэ. Мөн хостой хүмүүс харилцаандаа маш эмзэг, мэдрэмжтэйгээр хандах болно. Мөн хоёрдугаар сарын 25-наас Сугар гарагийн нөлөөгөөр хайр дурлалын харилцаа маш нандин, сайхан болно. Хайрыг мэдэр!

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: эрүүл мэнд, эрүүл оршихуй, ажлаа солих, цагийн хуваарийн өөрчлөлт, фрийланс ажил, хамт олон, оффисын романс, гэрлэлт, заяаны ханийн холбоо

Жинлүүр (9/23-10/22)

Романтик харилцааг ойлгохгүй, яахаа мэдэхгүй толгой тань эргэсэн байлаа ч таныг хайр дурлал хүрээлж байна. Буд гарагийн нөлөөгөөр таны хуучин харилцаж байсан хүмүүсээс (Эксүүдээс) дор хаяж нэг нь эргэн холбогдохыг оролдож, амьдралд тань гарч ирэхийг оролдож мэднэ. Энэ цаг үед та хайр дурлал, болзоо гэж чухамдаа юу болохыг жинхэнэ утгаар нь бодож, эргэцүүлэх хэрэгтэй. Хоёрдугаар сарын 11-нд Сугар, Бархасбадь гарагуудын маш ховор давхцал тохиож, аз болж үүний нөлөөгөөр та шинэ хайр, шинэ бодол санаа, шинэ боломжуудыг өөртөө нээж, жинхэнэ таатай хайрыг мэдрэх боломжтой болно.

Хоёрдугаар сарын 25-ныг өнгөрөөгөөд таны ажил ч бас таатай болж эхлэх болно. Та хүмүүстэй хамтран ажиллах ямар таатайг мэдэрч, багийн ажил, хамт олны хүч нөлөөг мэдрэх боломжтой.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: романс, шинэ хайр, экс, ажлын боломж, сэтгэл хангалуун ажил  


Хилэнц (10/23-11/21)

Таны гэр орны ажил энергээр дүүрэн байх нь. Бас энэ сарын эхэнд маш тогтворгүй байж мэднэ. Хоёрдугаар сарын 20 хүртэл Буд гарагийн нөлөөгөөр та хамаатны, ойр дотнын, гэр бүлийн хүрээний хэн нэгэнтэй зөрчилдөж, буруу ойлголцсоноос болж асуудал үүсэж магадгүй. Гэхдээ уур бухимдлаа ардаа үлдээж чадвал та асуудлыг шийдэх шинэ зам олно. Хоёрдугаар сарын 11-нд Сугар, Бархасбадь гарагуудын маш ховор давхцал тохиож, мөн таны ордонд нөлөөлөх Шинэ сар гарна. Үүний ачаар таны бие бялдар болон амьдралын байдал сайжирч өөрчлөгдөх болно. Та үл хөдлөх хөрөнгө худалдаж авах эсвэл зарах гэж байгаа бол тун дажгүй тохиролцоонд хүрч болохоор харагдаж байна. 

Ганц бие хүмүүсийн хувьд хоёрдугаар сарын 25-ны дараагаас романтик харилцаанд оролцох боломжтой болно. Сугар гараг таны хайр дурлалд нөлөөлснөөр энэ харилцаа сэтгэл татам байх магадлалтай. Харин хоёрдугаар сарын 27-ны Тэргэл сарны нөлөөгөөр найз нөхөрлөлийн холбоонд сэв сууж магадгүй нь.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: үл хөдлөх, гэр бүл, гэр бүлийн мөнгө, гэр шинэчлэх, болзоо, романс, нөхөрлөл завсардах


Нум (11/22-12/21)

Сарын эхэнд сэтгэл санааны байдал, оюуны чадамж тийм ч таатай биш байна. Гэхдээ гутрах хэрэггүй. Хүмүүстэй хийх яриа хөөрөө, хэлэлцээр төлөвлөсөн шиг байхгүй, дахин дахин уулзаж, ярилцах хэрэг гарч магадгүй.

Гэхдээ хоёрдугаар сарын 11-нд Сугар, Бархасбадь гарагуудын маш ховор давхцал тохиож худалдаа, маркетинг, борлуулалт тал дээр өсөлттэй байх болно. Мөн харилцаа холбоо илүү сайжирч болно. Та илүү олон ажил, сэтгэл хөдлөм саналууд ирэхийг мэдрэх болно.

Хайр дурлалын тал дээр хоёрдугаар сарын 20 хүртэл хосуудын дунд асуудал үүсэж, маш олон маргаан, үл ойлголцол гарах хандлагатай. Гэхдээ энэ үүрдийнх биш, түр зуурынх байх болно. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын тал дээр тийм том өөрчлөлт одоогоор байхгүй.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: бичих, заах, олон нийттэй харилцах, сурах, гэрээ, маркетинг, борлуулалт 


Матар (12/22-1/19)

Та мөнгөө хэрхэн үрж, хадгалж, олж, түүнийгээ зарцуулж байна гэдгээ дахин нэг харах хэрэгтэй. Таны санхүүгийн байдалд асуудал үүсэж, толгой эргэм нөхцөл байдалд орж магадгүй юм.  Хоёрдугаар сарын 11-нд Сугар, Бархасбадь гарагуудын маш ховор давхцал тохиож, мөнгө санхүүгээ сайжруулах боломж бүр их болж ирнэ. Цоо шинэ орлогын урсгал, шинэ зам нээх боломжтой байна.

Та яг одоо мөнгө санхүү дээр илүү төвлөрч байгаа бол хоёрдугаар сарын 25-наас хойшоо хайр дурлалын асуудал чухал болж ирэх болно. Сугар гарагийн нөлөөгөөр та таалагддаг, хайртай хүнтэйгээ сайхан яриа өрнүүлж, нэгнээ дэмжиж, харилцаагаа улам бэхжүүлэх боломжтой байна.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: мөнгө олох, шинэ орлого, онцгой авьяас, хайр дурлал 

Хумх (1/20-2/18)

Энэ сард таныг од эрхэс бүрэн ивээж байна. Та өөрт төрсөн гайхалтай санаагаа дахин бодож, хэрэгжүүлэхэд анхаарах болно. Одоо та юуг ч сэтгэж, бодож чадахаар байна. Боломжгүй гэж харж байсан зүйлийг ч боломжтой болгох эрч хүч танд бий.  Хоёрдугаар сарын 11-нд Сугар, Бархасбадь гарагуудын маш ховор давхцал тохиож, энэ сар бүхэлдээ таны сар болон хувирч байна. Өөрийгөө нууж хааж, ичилгүй хүссэн зүйлээ хий.

Мөн таны хайр дурлал ч дутахааргүй азтай, одтой байна. Ганц бие бол та өвөрмөц, анхаарал татсан онцгой нэгэнтэй хоёрдугаар сарын 11-нд тохиох гарагуудын давхцалтай ойролцоо цаг үед уулзах болно. харин хостой бол хамтдаа ирээдүйгээ сайхнаар харж, цагийг сайхан өнгөрүүлж, хайранд умбах болно.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: аз, од, суу билэг, хүмүүнлэгийн үйлс, инноваци, бүхнийг хийх эрч хүч


Загас (2/19-3/20)


Энэ сарын турш та яг л усан дор гарах гарцгүй болсон мэт гацсан мэдрэмж авч мэднэ. Энэ бүхнийг давж гарахын тулд та бүх зүйлээс хэсэг завсарлагаа авах хэрэгтэй. Өнгөрсөн баларсан түүх, дурсамжууд таны толгойд эргэлдэж, мартаж чадахгүй байх хандлагатай. 

Хоёрдугаар сарын 11-нд Бархасбадь, Сугар гарагийн давхцал тохиож, таныг айдас, таагүй бодлуудаас салахад туслах болно. Та хамгаалагдаж хайрлагдсан нэгэн гэдгээ мэдэрнэ. Хүмүүст өгсний хэрээрээ та авах учир сайн үйл, сайхан үг, эелдэг занг харамгүй хүмүүст түгээ. Энэ сарын турш энэ үг танд чухал байх болно.

Хоёрдугаар сарын 25-наас Сугар гарагийн нөлөөгөөр та ямар ч хариу нэхээгүй тийм хайрыг мэдэрнэ. Энэ нь зөвхөн хосын хайр биш гэр бүл, өөрийгөө хайрлах хайр байх болно. Хүмүүстэй харилцах харилцаа янз бүр байх боловч энэ сарын төгсгөлд гэхэд та олон зүйлийг сурч авсан байх болно.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: далдын мэдрэмж, мөрөөдөл, бясалгал, сайн үйл 

Illustrations: Olaf yen

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
14 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
1
5
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.