Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хүйсээр ялгаварлахын эсрэг залуучууд нэгдэж буйг батлах 11 пост, сэтгэгдэл


Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад хамгийн ихээр саад болж буй хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх “Хүндлэлд хүйс хамааралгүй” үндэсний аян өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд үргэлжиллээ. Энэ хүрээнд жендэрийн хэвшмэл ойлголтын сөрөг үр нөлөөг олон нийтэд сурталчлан таниулж, уг сэдэвт хүмүүсийн анхаарлыг ихээхэн татсан юм. 

Бид энэ талаар сошиал орчинд өөрийн үзэл бодол, түүхээ хуваалцсан хүмүүсийн постыг хүргэж байна. 

  1. Өнгөц харахад анзаарагдахааргүй жижиг үйлдлүүд нь ч жендэрийн эрх тэгш байдлыг хангахад нөлөөтэй. 

  1. Эрэгтэй хүн гэхээрээ 24/7 хад чулуу шиг байх албагүй, хааяа ч гэсэн уян зөөлөн байж яагаад болохгүй гэж?

  1. Ажил хийх хүсэлтэй байгаа ч нөхөн үржихүй болон ар гэрийн ажлыг зөвхөн эмэгтэй хүн л хийх ёстой гэх хэвшмэл ойлголтоос болоод чадахгүй эмэгтэйчүүд бидний төсөөлснөөс ч олон бий.   

  1. Ажил хийхээр ар гэрээ гаргуунд нь гаргасан “муу эзэгтэй”, “муу ээж” нэр зүүчих гээд байдаг асуудал их шүү. 

  1. Аз жаргалыг эд хөрөнгөөр хэмжих боломжгүйн нэгэн жишээ. Гэр бүлийн хүчирхийллийн дийлэнх нь жендэрийн эрх тэгш бус байдал буюу хэн нэгний эрх мэдэл давамгайлснаар үүсдэг билээ. 

  1. Амьдралаа хамтдаа босгож, үүрэг оролцоогоо боломжоороо тэнцүү хуваарилж яваа орчин цагийн залуу гэр бүл олон бий. 

  1. Эрэгтэйчүүд удирдан манлайлж, эмэгтэйчүүд гүйцэтгэх ажилдаа сайн гэх нийгмийн явцуу хандлага одоо ч оршин байгаа нь харамсалтай. Шийдвэр гаргах түвшин дэх хүйсийн тэнцвэрийг хангаснаар хүнлэг, олон ургалч бодлого шийдвэр гарах, цаашлаад тогтвортой хөгжилд хүргэх алхам билээ. 

8. Стереотип буюу нийгмийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөхөд “Хүндлэлд хүйс хамааралгүй” аян чиглэжээ. 

9. Байгаагаараа хүлээн зөвшөөрөгдсөн зүрх сэтгэл хамгийн жаргалтай!

10. Манай улс дундаж наслалт дахь зөрүүгээр Ази, Номхон далайд хоёрдугаарт жагсдаг бөгөөд үүний шалтгаан нь нөгөө л эр хүн хээгүй нь дээр гэх хэвшмэл ойлголт юм. 

11. Төрмөл хүйсээс нь болж ялгаварлан гадуурхах үзэлд “Үгүй” гэж хэлцгээе. 

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Хойд Солонгосын суртал ухуулгын мастер таалал төгслөө
2
12 цагийн өмнө
SHINee хамтлагийн Taemin албан ёсны фэн клубийнхээ нэр, логог зарлалаа
3
12 цагийн өмнө
"Baby Reindeer" цувралын нөлөөгөөр эрчүүдийн хүчирхийлэлд өртсөн гэх дуудлага эрс өсжээ
санал болгох
1
19 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

inspired potato 2021.02.03 172.69.45.135

залуучуудаараа бахархаж бна жүү, үнэхээр мундаг

0 Хариулах