Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ерөнхий сайдын энэ долоо хоногийн ӨГЛӨӨНИЙ уулзалтаас ОНЦЛОХ 5 ЗҮЙЛ


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа хүлээж авмагцаа салбар бүрийнхэнтэй өглөөний зангиагүй уулзалт хийж, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар ярилцаж байна. Энэ долоо хоногт барилга, харилцаа холбооны салбарынхантай өглөөний уулзалт хийлээ. Өглөөний уулзалтын үеэр ярилцаж, хэлэлцсэн онцлох 5 зүйлийг хүргэж байна.

Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газар иргэдээ орон сууцжуулах бодлогыг бүх талаар дэмжинэ. Тухайлбал "Залуус I, II, III хороолол" барихтай холбогдуулан бүх талын төлөөлөл орсон Ажлын хэсэг байгуулж ажиллуулна" гэлээ. Ирэх дөрвөн жилд ипотекийн зээлийг тогтвортой үргэлжлүүлнэ, сард 60 тэрбум төгрөгийн зээл олгоно гэж тооцон ажлаа төлөвлөхийг Сангийн сайд Б.Жавхлан барилгын салбарынханд зөвлөв.

Засгийн газар e-mongolia.mn-ээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн 182 үйлчилгээг цахимаар үзүүлж байгаа бөгөөд энэ онд 592 болгох юм. Цаашид цахим үндэстэн болох, цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн албыг цомхон байлгах зорилгоор Цахим хөгжлийн яам байгуулах бэлтгэлээ хангаж эхэлжээ. Төрийн ажил, үйлчилгээг цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэх, дижитал эдийн засгийн хөгжлийн эхлэлийг тавих, мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Цахим үндэстэн” цогц ажил хийхээр төлөвлөж байна.

Өнөөдрийн өглөөний уулзалтаа Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарынхантай хийв. Тэрбээр “Шинэчлэлт, өөрчлөлтүүдийг хийнэ. Хийхдээ өмнөх засгийн газруудын сайн, жишээ бодлогуудыг үргэлжлүүлж авч явна. Үүний нэг том зорилт нь цахим шилжилт хийх явдал. Төрд иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж байхгүй” гэлээ.

“Иргэдээ стресс бухимдалгүйгээр өглөө сэрдэг, үндэстнээрээ эрт босож гүйдэг, эрүүл мэнддээ анхаардаг, гар утаснаасаа төрийн үйлчилгээгээ авчихдаг, бусад цагт нь өөрийгөө хөгжүүлдэг болгох ёстой. Энэ бол та бидний үүрэг” хэмээн Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.

Ерөнхий сайдын үүрэгт ажлаа эхлүүлсэн цагаасаа Л.Оюун-Эрдэнэ "Олон хурал, зөвлөгөөн болж зөвлөмж гаргадаг ч хэрэгждэггүй. Одоо ерөнхийгөөс тодорхой руу шилжих цаг болсон” гэдгийг онцолж байгаа билээ.

ЗурагТайлбар











Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.02.05 172.69.252.133

Скаут маягийн санаачлага гаргаад байгаа харагдана. Арай жулдайд байна уу даа. Ингэж бизнес өглөөний цай, өдрийн хоол, оройн хүлээн авалт, форум, хурал, семинар хийгээд юу ч өөрчлгөгддөггүйг сүүлийн 15 жил хангалттай харуулсан. Том сэтгэж том ажиллана шүү, скаут шиг элдэв цугларалт хэрэггүй

0 Хариулах